Арилжааны Платформууд : Тэдгээр нь юу вэ, би алийг нь ашиглах нь зүйтэй вэ?

IX icon

Юугаар INFINOX

Баасан 4 3 сар 2022, 8:00 өглөө
Унших цаг:
0 минут

Онлайн арилжаа нь танд арилжааны платформоор дамжуулсан програм болон зөв хэрэглүүрүүд байгаа тохиолдолд л зөвхөн боломжтой байдаг. Арилжааны платформууд нь арилжаалагчид ба – таныг – санхүүгийн зах зээлтэй холбогдох боломжийг олгодог багаж хэрэгсэл юм. Энэ заавар нь танд онлайн арилжааны платформууд гэж юу болох, танд яагаад хэрэгтэй болон хэрхэн ашиглах талаар тайлбарлах болно.

Энэ нь мөн MetaTrader 4 ба MetaTrader 5 зэрэг алдартай платформуудын талаар танд илүү ихийг хэлж өгөх болно. Тиймээс хэрэв та онлайнаар арилжаа хийхийг хүсэж байгаа бол онлайн арилжааны платформуудын мөн чанарын талаар доош гүйлгэж үзнэ үү.


Энэ нийтлэлийг товч үзвэл:


  • Арилжааны платформууд нь хэрэглэгчдийг арилжаагаа байршуулахад тусалдаг програмаар дамжуулан санхүүгийн зах зээлтэй холбодог.
  • Арилжааны платформууд нь дангаараа арилжааг эхлүүлэхэд хангалттай биш байдаг. Та арилжаагаа гүйцэтгэхийн тулд брокерын үйлчилгээ авах хэрэгтэй болно.
  • Арилжааны хоёр төрлийн платформ байдаг: эзэмшигчтэй платформууд болон арилжааны зориулалттай платформууд.
  • Та брокерын үйлчилгээ ашиглан данс нээх замаар арилжаанд зориулан арилжааны платформуудыг ашиглах боломжтой болно. Таны брокер таны хүссэн арилжааны платформыг санал болгож буй эсэхийг шалгахаа мартуузай.


Арилжааны Платформ гэж юу вэ?

Онлайн арилжааны платформ нь таныг санхүүгийн зах зээлтэй холбодог програм юм. Арилжааны платформууд нь санхүүгийн хэрэглүүрүүдийг худалдан авах, зарах болон удирдахын тулд зуучлагчийн (брокер) хамтаар ашиглагддаг.

Энгийн үгээр хэлбэл та онлайн брокерын үйлчилгээгээр дамжуулан арилжааны платформд холбогддог. Та энэ платформоор дамжуулан арилжаагаа байршуулж, позицоо хянаж болно.

Арилжааны Платформ vs Брокерууд : Ямар ялгаатай вэ?

Онлайн арилжааны платформууд нь танд санхүүгийн хэрэглүүрүүдийг худалдан авах ба зарах боломжийг олгодог. Позицоо удирдах болон зах зээлийн мэдээлэл авахын тулд танд мөн арилжааны платформ хэрэгтэй. Гэсэн хэдий ч арилжааны платформ нь арилжаа гүйцэтгэхээр тохируулагдаагүй бол үүнд хандах нь ямар ч хэрэггүй бөгөөд танд зөвшөөрөлтэй брокер хэрэгтэй болно.

Учир нь арилжааны платформууд нь арилжааны үйл явцыг бодит болгодог програмаар хангадагтай холбоотой юм. Тэдгээр нь танд буюу хэрэглэгчид зах зээл бодит цаг дээр хаашаа хөдөлж буйг харах болон тухайн мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах, захиалга байршуулах боломжийг олгодог.

Гэсэн хэдий ч бид буюу брокерууд худалдан авах ба зарах үйл явцыг бодит болгодог. Бид санхүүгийн зах зээлд гүүр болж, худалдан авах/зарах үйл явцыг хөнгөвчилж, таны хөшүүрэгтэй арилжаанд зориулж хөрвөх чадварын дэмжлэг үзүүлдэг.

Би Ямар Төрлийн Арилжааны Платформыг Онлайнаар Ашиглаж Болох вэ?

Арилжааны үндсэн хоёр төрлийн платформ байдаг:

Эзэмшигчтэй платформууд

Мэргэжлийн платформууд нь хөрөнгө оруулалтын банк зэрэг томоохон байгууллагуудад зориулагдсан. Эдгээр эзэмшигчтэй (“эзэмшигч” гэсэн үг эндээс гарсан байна) платформууд үүнийг ашиглаж байгаа компани эсвэл байгууллагад тохируулан хийгдсэн байдаг. Эзэмшигчтэй платформуудыг сайжруулсан түвшний програм дээр суурилуулж, тухайн байгууллагын өөрийнх нь арилжааны зорилго дээр үндэслэж, жижиглэнгийн арилжаалагчид хандах боломжтой байдаг.

Мэргэжлийн арилжааны байгууллагууд зөвхөн зах зээлд хандаж, арилжаагаа гүйцэтгэх төдийгүй мөн загварчлал явуулахын тулд эзэмшигчтэй платформуудыг ашиглаж болно. Зорилт нь арилжаалагчид ганц програмаар дамжуулан дүн шинжилгээ хийх, худалдан авах/зарах болон урьдчилсан мэдээ гаргах боломжтой онцгой эрхтэй арилжааны платформыг үүсгэх юм.

Арилжааны зориулалттай платформууд

Арилжааны зориулалттай платформууд нь жижиглэнгийн арилжаалагчдад чиглэсэн байдаг. Тэдгээр танд худалдан авах/зарах, графикт дүн шинжилгээ хийх, зах зээлийн шинэчлэл авах, арилжааны үндэс суурийг суралцах боломжийг олгодог.

Хэрэв та бие даасан арилжаачин бол, арилжааны зориулалттай платформууд нь танд арилжаа хийх, позицоо удирдах болон зах зээлийн талаар ойлголт олж авахад шаардлагатай бүх зүйлсийг өгдөг. Тэдгээрийг мөн тохируулан өөрчлөх боломжтой хэдий ч эзэмшигчтэй платформуудын адилаар тохируулах боломжгүй.

Эзэмшигчтэй платформууд тухайн плтаформыг ажиллуулж буй байгууллагын хэрэгцээ шаардлагаас хамааран захиалга хийхээр бүрэн тохируулагдсан байдаг. Нөгөө талаар арилжааны зориулалттай платформууд нь тухайн платформ дээрх бүх хэрэглэгчдийн хандах боломжтой төрөл бүрийн онцлогуудаар хангадаг. Хэрэглэгчид өөрсдийн арилжааны стратегиас хамааран өөр өөр онцлогуудын хооронд сэлгэх эсвэл өөрсдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан програмын нэг хэсгийг тохируулан өөрчлөх боломжтой байдаг.

INFINOX данс эзэмшигчид MetaTrader платформуудад үнэ төлбөргүй хандах эрхийг хүлээн авдаг. Жижиглэнгийн онлайн арилжаалагчдын дунд алдартай эдгээр платформ нь баялаг онцлогууд болон санхүүгийн өргөн хүрээний хэрэглүүрүүдэд хандах боломжоор хангадаг.

Trading Platforms: What Are They, And Which One Should I Use?

MetaTrader 4

MetaTrader 4 (MT4)-ийг 2005 онд MetaQuotes компаниас хөгжүүлжээ. Энэ ньWindows, Android ба iOS хэрэглэгчдэд санхүүгийн зах зээлд хандах боломжийг олгодог. Та INFINOX-оор дамжуулан MT4-ийг татаж аваад, форекс, индекс, метал болон тос арилжаалах боломжтой.

INFINOX ба MT4-өөр дамжуулан санхүүгийн зах зээлүүдэд хандахын хажуугаар хэрэглэгчид дараах онцлогуудын ашиглаж болох давуу талтай:

  • Болзошгүй үнийн трендийг тэмдэглэх боломжоор хангагдаж график дээр ес хүртэлх цагийн график төлөвлөх боломжтой.
  • Нэг удаад дөрөв хүртэлх хүлээгдэж буй захиалгатай байх.
  • Хедж позизууд, тухайлбал анхны позицын эсрэг тавих хоёрдагч позицыг нээх. Жишээлбэл, та Tesla-ийн хувьцааг авах гэж байгаа боловч богино хугацааны үнийн уналт тохиолдох гэж байгаа. Та анхны позицоо хадгалахын хажуугаар позицыг хедж хийгээд, богино арилжаалж болно.
  • Санхүүгийн зах зээлүүд дээр дүн шинжилгээ хийхийн тулд 30 техникийн заалтуудыг ашиглах.
  • Өөрийн гэсэн техникийн заалтууд болон алгоритмын арилжааны коммандуудыг бий болгохын тулд програмын хэсгүүдийг тохируулан өөрчлөх.

MetaTrader 5

MetaTrader 5 (MT5)-ыг MT4-ийн үргэлжлэл болгож 2010 онд анх гаргажээ. Гэсэн хэдий ч MT4-ийн ашиглахад энгийн загвар нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад тэр дундаа арилжаанд шинээр хүч үзэж буй хүмүүсийн хувьд алдартай сонголт хэвээр үлдсэн байна.

Илүү боловсронгуй туршлагыг хүсэж буй хүмүүсийн хувьд MT5 -ыг INFINOX дээрээс үнэгүй татаж авах боломжтой. Энэ нь илүү олон санхүүгийн хэрэглүүрүүдэд хандах болон туршлагатай арилжаалагчдад хэрэгцээтэй байж болох нэмэлт онцлогуудыг санал болгодог:

  • Та MT5-аар дамжуулан форекс, индекс, метал, тос ба капиталыг арилжаалах боломжтой.
  • Болзошгүй үнийн трендийг тэмдэглэх боломжоор хангагдаж график дээр 21 хүртэлх цагийн график төлөвлөх боломжтой.
  • Нэг удаад зургаа хүртэлх хүлээгдэж буй захиалгатай байх.
  • Хедж позизууд, тухайлбал анхны позицын эсрэг тавих хоёрдагч позицыг нээх. Жишээлбэл, та Tesla-ийн хувьцааг авах гэж байгаа боловч богино хугацааны үнийн уналт тохиолдох гэж байгаа. Та анхны позицоо хадгалахын хажуугаар позицыг хедж хийгээд, богино арилжаалж болно.
  • Нийт позицууд, тухайлбал ижил хамгаалалттайгаар хоёрдагч позицыг нээх замаар позицыг тэнцүүлэх. Ингэснээр та өөрийн хоёр арилжааг нэг арилжаа болгож нэгтгэснээр тэднээс олох нийт орлогыг ашиглан эрсдэлд өртөх хэмжээгээ багасгах боломжтой.
  • Зах зээлд дүн шинжилгээ хийхийн тулд 38 заалтуудыг ашиглах.
  • Өөрийн гэсэн техникийн заалтууд болон алгоритмын арилжааны коммандуудыг бий болгохын тулд MQL5 скриптийг ашиглан MT5-ыг тохируулан өөрчлөөрэй.
  • MT5 доторх эдийн засгийн хуанлиг үзээрэй.
  • Хичнээн үйл ажиллагаанууд хийгдэж буйг болон энэ үйл ажиллагаа нь таны болзошгүй арилжааны позицуудад хэрхэн нөлөөлөхийг олж харахын тулд зах зээлийг нь гүн гүнзгий судлаарай.

Надад тохирсон хамгийн шилдэг арилжааны платформ юу вэ?

Хамгийн шилдэг арилжааны платформыг тодорхойлох нь таны хийхийг хүсэж буй арилжааы төрлөөс хамаарна. Санхүүгийн зах зээл, хэрэглүүрүүдэд хялбархан, шууд хандахыг хүсвэл MT4 ба MT5 хамгийн тохиромжтой. Та мөн TradingView эсвэл NinjaTrader зэрэг хоёрдогч сонголтуудыг туршиж үзэх боломжтой.

Илүү туршлагатай арилжаалагчид CQG Qtrader зэрэг арилжааны платформыг туршиж үзэхийг хүсэж магадгүй юм. Учир нь энэ нь төсөөлөн бодох хэрэглүүрүүд болон дулааны зураглал зэрэг онцлогуудаар дамжуулан илүү гүнзгийрүүлсэн түвшний аналитикийг санал болгодог.

Арилжааны платформыг хэрхэн сонгох вэ

Арилжааны зөв платформыг сонгох нь бүхэлдээ субъектив байдаг — танд тохирдог зүйл бусад өөр хэн нэгэнд тохирохгүй байж болно. Танд эхлэхэд тань туслах зарим зөвлөгөөг хүргэж байна:

  • Зардал, хураамж нь ямар вэ? Уг арилжааны платформ үнэгүй юу? Үгүй бол арилжаа хийхдээ та хэр их хэмжээний шимтгэл төлөх вэ?
  • Та 2-р Түвшний үнэлгээнд хандах шаардлагатай юу? Арилжаалагчид зах зээлийн гүнийг болон моментыг шалгахын тулд NASDAQ захиалгын жагсаалтанд хандах боломжтой. Энэ нь 2-р Түвшний үйлчилгээ юм. Арилжаалагчид 2-р Түвшний мэдээлэл хүлээн авахаар бүртгүүлж болох бөгөөд энэ нь тэдэнд өгөгдсөн үнийн түвшинд авах ба зарах төрөл бүрийн үнийг хэлж өгдөг.
  • Хамгийн бага хэмжээний капиталын шаардлага гэж байдаг уу? Зарим арилжааны платформууд танаас арилжааны дансандаа тодорхой хэмжээний мөнгөтэй байхыг шаарддаг.
  • Та уг арилжааны платформоор дамжуулан ямар аналитикуудад хандаж болох вэ? Та эрэмбэлэлт, шинэ мэдээнүүд болон мэргэжилтнүүдийн санал бодол зэрэг онцлогуудад хандах боломжтой юу? Танд хэрэгтэй мэдээллийн хэмжээ таны санхүүгийн мэдээллийг уншихдаа хэр туршлагатай болохоос хамаардаг.
  • Та уг платформоор дамжуулан ямар нэг зүйл сурах боломжтой юу? Таны сонгосон програм танд сургалтын материалд хандах боломжийг олгодог байх ёстой. Хэрэв та бусдаас шууд суралцахыг хүсвэл IX Social зэрэг сошиал арилжааны платформыг сонгож болно.

Арилжааны платформыг хэрхэн ашиглах вэ

Арилжааны платформыг ашиглах нь брокертэй данс нээж, програм татаж авч, арилжаа хийхийг хүсэж буй зах зээлээ олж, позиц нээхтэй л адил энгийн байдаг. INFINOX-оор дамжуулан MT4 эсвэл MT5 авахын тулд та эдгээр алхмыг дагаж болно:

Trading Platforms: What Are They, And Which One Should I Use?

  1. INFINOX данс нээхээр бүртгүүлээд, давууд үзэж буй арилжааны платформаа сонгоно.
  2. Бүртгэлийн маягтыг бөглөнө.
  3. Хөшүүргийн хүссэн хэмжээгээ сонгоно.
  4. MT4 эсвэл MT5 татаж авахын тулд энд дар.
  5. Өөрийн сонгосон арилжааны платформоор дамжуулан INFINOX данс руугаа нэвтэрнэ.
  6. Депозит хийгээд, арилжаа хийж эхэлнэ.
  7. Зах зээлийн талаар ойлголт авахын тулд Графикийн сонголтыг ашиглана.

Арилжааны платформууд ТАА

Арилжааны платформууд аюулгүй юу?

Тийм, зөвшөөрөлтэй брокероор дамжин ашиглагддаг арилжааны платформууд аюулгүй байдаг. INFINOX зэрэг зөвшөөрөлтэй брокерууд нь төрөл бүрийн санхүүгийн байгууллагуудаар зохицуулагддаг бөгөөд энэ нь таны мөнгө, мэдээлэл хамгаалагдсан байна гэсэн үг юм.

Би онлайн арилжааны платформыг хэрхэн татаж авах вэ?

Та онлайн брокероор дамжуулан арилжааны платформ авах боломжтой. Бид танд бусад арилжааны бүтээгдэхүүнээс гадна MT4 ба MT5-д үнэгүй хандах боломжийг олгодог.Хамгийн шилдэг онлайн арилжааны платформ юу вэ?

MT4 нь хамгийн алдартай арилжааны платформ бол MT5 нь хамгийн хүчирхэг платформуудын нэгт тооцогддог. Дахин хэлэхэд танд ямар платформ тохирох нь таны ашигладаг арилжааны арга техникээс бүрэн шалтгаалдаг.

Арилжааны платформ ямар хураамжтай байдаг вэ?

Арилжааны платформууд хэрэглэгчээс тодорхой хэмжээний хураамж авч болно. Гэсэн хэдий ч зарим платформуудыг ашиглахад үнэ төлбөргүй байдаг. INFINOX дээр арилжаалагчид MT4 ба MT5-ыг үнэгүй ашиглаж болно.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.

IX INTEL - ОДОО НЭЭН ИЛРҮҮЛ

Өөрийн сонирхсон сэдэвтэй холбоотой мэдээлэл олж аваарай

1
2
3
Бүртгүүлэх
Бүртгэл болон баталгаажуулалтаа дуусгахын тулд онлайнаар өргөдөл гаргана уу.
Сан
Захиалга байршуулж тулд эхний мөнгөө хий.
Арилжаа хийх
Таны INFINOX данс бүрэн тохируулагдсан!

3 хялбар алхмаар INFINOX ашиглан арилжаа хийх

3 хялбар алхмаар INFINOX ашиглан арилжаа хийх

1
Бүртгүүлэх
Бүртгэл болон баталгаажуулалтаа дуусгахын тулд онлайнаар өргөдөл гаргана уу.
2
Сан
Захиалга байршуулж тулд эхний мөнгөө хий.
3
Арилжаа хийх
Таны INFINOX данс бүрэн тохируулагдсан!