Санхүүгийн зах зээл дээр бүх зүйлд өөрийн гэсэн үнэ байдаг. Доод (худалдах) ба дээд (зарах) үнэ нь худалдан авагч ба борлуулагчийн арилжаалах боломжтой хөрөнгөд зориулж хүлээн авахад бэлэн байгаа мөнгөн дүнг хэлнэ.

”Доод” ба “дээд” ханш нь энгийнээр хэлбэл худалдан авагч/борлуулагч ямар нэг хөрөнгийг худалдан авах/зарах хамгийн боломжийн үнэ юм 

Энэ нийтлэлийг зурвас авч үзвэл:

  • Доод үнэ нь худалдан авагчийн ямар нэг хөрөнгийг худалдан авахад төлөхөд бэлэн байгаа үнэ юм. Дээд үнэ нь борлуулагчийн ямар нэг хөрөнгийг зарахад бэлэн байгаа үнэ юм.
  • Хоёр үнэ нь хоёулаа тухайн хөрөнгийн эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг.
  • Уг хоёрын хоорондын зөрүүг доод-дээд ханшийн зөрүү гэж нэрлэдэг.
  • Доод үнэ нь дээд үнээс бараг үргэлж доогуур байдаг.


Доод үнэ (худалдах) гэж юу вэ?

Доод үнэ нь арилжаачин ямар нэг үнэт цаасыг худалдан авахад төлөхөд бэлэн байгаа мөнгөн дүн юм. Жишээлбэл, EUR/USD-ын доод үнэ нь 1.1356 байж болно. Энэхүү санал болгосон үнэ нь таны USD-д 1 EUR-д төлөх мөнгөн дүн юм; 1 EUR нь 1.1356 USD-тай тэнцэнэ. 

Энэ нь арилжаачны хүлээн авах “худалдан авах үнэ” буюу– тухайн үед тэдний EUR худалдан авахдаа төлөхөд бэлэн байгаа дээд үнийн дүн юм. 


Дээд үнэ (зарах) үнэ гэж юу вэ?

Дээд үнэ нь хувьцааны зах зээл дээр зарагдаж буй мөнгөн дүн юм. Үүнийг хувьцааны жижиглэнгийн үнэ гэж бодож болно. Энэ нь борлуулагчдын тухайн хөрөнгийг зарж буй мөнгөн дүнтэй холбоотой.


Доод ба дээд үнэ ижил байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Дээд үнэ нь доод үнээс бараг үргэлж өндөр байдаг. Бодоод үздээ – Хэрэв дэлгүүр нэг хайрцаг сүүг 5 USD-аар авдаг бол яагаад үүнийг 5 USD-аар зарна гэж?

Ховор тохиолдолд солбицсон зах зээл үүсэж (доод үнэ дээд үнээс дээгүүр байх үед) болно эсвэл доод ба дээд үнэ тэнцэж болно. Боломжийг олж авахын тулд зах зээл нэн даруй хөдөлгөөнд орсноор ийм жирийн бус нөхцөл байдлыг залруулдаг.


Дээд ба Доод Ханш: Ялгаа нь юу вэ?

Дээд ба доод ханш эрэлт, нийлүүлэлтийн хүчээр зохицуулагддаг. Эрэлт өндөр үед илүү олон хүмүүс одоо байгаа ямар нэг хөрөнгийг худалдан авахыг хүсдэг. Энэ тохиолдолд доод ба дээд ханш өсөж эхлэх ба тухайн хөрөнгө илүү үнэтэй болдог.

Үүнтэй адилаар ямар нэг хөрөнгийн нийлүүлэлт худалдан авагчийн бодит эрэлтээс өндөр үед доод ба дээд ханш доош чиглэж эхэлнэ.

Доод-дээд ханшийн зөрүү

Доод ба дээд үнийн зөрүүг доод-дээд ханшийн зөрүү гэж нэрлэдэг. Энэхүү зөрүүгэр брокерууд болон зах зээлийн тоглогчид мөнгө хийдэг.

Ханшийн зөрүү болон тухайн хөрөнгийн хөрвөх чадвар нь урвуу пропорционал хамааралтай. Ямар нэг хөрөнгийн доод-дээд ханшийн зөрүү бага үед энэ нь тухайн хөрөнгө хөрвөх чадвар өндөртэй бөгөөд амархан арилжаалагдах боломжтой гэсэн үг. Эсрэгээр нь доод-дээд ханшийн зөрүү их байх нь тухайн хөрөнгө зах зээл дээр бага хөрвөх чадвартай болохыг харуулдаг.

Та ямар нэг хөрөнгө худалдан авч байгаа эсвэл зарж буйгаас үл хамааран байж болох хамгийн боломжийн үнээр арилжаа хийхийг зориорой. Арилжаачны хувиар та өөрийн арилжааны үнэ цэнийг нэмэгдүүлж, хэт өндөр үнэтэй худалдан авахгүй байхыг хүсэх нь мэдээж.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.