Удиртгал

Баасан гарагт Улаан өндөгний баяр тохиож буй нь арилжааны долоо хоногийг богиносгож байж болох хэдий ч арилжаачдыг суудал дээр нь өндөлзүүлэх олон үйл явдлууд өрнөөд байна. АНУ-ын мэдээллийн төвийн мэдээлэл эргэн гарч ирсэн нь гол анхаарал CPI-ийн инфляц руу эргээд байна гэсэн үг юм. Уг инфляцаар гол бараа материалын ханш 8%-ийн нэмэгдлээс илүү дээгүүр өсөх хандлагатай байна. Бид мөн Жижиглэн худалдааны борлуулалт болон Мичиганы сентимент бүхий АНУ-ын хэрэглэгчийн зах зээлийн тоймын талаар илүү ихийг судлах болно. Түүнчлэн гурван гол томоохон төв банк мөнгөн сангийн бодлогоо шинэчилж байна. Зах зээлд оролцогч талууд BoC, RBNZ ба тэр ч бүү хэл ECB-ийн зүгээс ирж буй сөрөг хариу үйлдэл хэр хэмжээнд буйг мэдэхийг хүсэж байна.

Үзэх:

  • Хойд Америк – АНУ-ын CPI, Жижиглэн худалдааны борлуулалт ба Мичиганы Сентимент;  Канадын банкны (BoC) мэдээллийн хамтаар
  • Европ & Ази – Шинэ Зеландын Нөөцийн Банк (RBNZ), Европын Төв Банк (ECB); НВУ-ын ажилгүйдэл ба CPI-ийн инфляцын хамтаар.

 

Хойд Америкийн мэдээлэл:

2021 оны зунаас хойш тогтвортой байсан АНУ-ын инфляц сүүлийн зургаан сарын турш тогтвортой өсөж байна. АНУ-ын гол бараа материалын CPI-ийн ханш 3-р сард 8%-иас дээшлэх урьдчилсан мэдээ гарсан бөгөөд хамгийн хурдандаа гэхэд зуны эхэн үе хүртэл дээд цэгтээ хүрч чадахгүй гэсэн хүлээлттэй байна. Үндсэн инфляц мөн ирэх саруудад 7%-д хүрэх хүлээлттэй байна. Холбооны нөөцийн сангаас дараагийн уулзалтаар ханшаа 50bps-ээр өсгөх төлөвлөгөөтэй байгаа боловч инфляц тооцоолсноос ихээр өссөн нь цаашид ханшийг дараалан далайцтай өсгөх суурийг тавьж өгч байна. 

Түүнчлэн энэ долоо хоногт АНУ-ын Жижиглэн худалдааны борлуулалт сарын +0.7%-ийн өсөлт харуулах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч энэ нь сэтгэл ханамжийн үзүүлэлтээр тасралтгүй буурал харуулж байна. Мичиганы сентимент цаашид буурах төлөвтэй байгаа төдийгүй одоогийн нөхцөл байдалд болон ирээдүйд хүлээгдэж буй хүлээлт нь мөн буурч байна. Арилжаачид мөн удаан хугацааны инфляцын хүлээлтийг ажиглаж байх болно.

Канадын Банк Лхагва гарагт хүүгийн ханшаа 50 суурь оноогоор 1.00% хүртэл өсгөх төлөвтэй байгаа нь Холбооны нөөцийн сангаас авч хэрэгжүүлнэ гэж олон хүний итгэж байсан арга хэмжээг түрүүлж авч хэрэгжүүлсэн үйлдэл болох юм. Зах зээлд оролцогч талууд Захирагч Маклемаас ирээдүйн ханшийн өсөлтийн хурдацийн талаар сонсохыг хүсэж байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Хэд хэдэн мэдээллийн төвийн мэдээллээс харахад ам.доллар (USD) энэ долоо хоногийн туршид идэвхтэй байхаар байна. Мягмар гарагт CPI тооцоолсноос өндөр гарсан нь ам.долларын (USD) ханшид эерэгээр нөлөөлөх хэдий ч жижиглэн худалдааны борлуулалтад үзүүлэх хариу үйлдэл бага зэрэг богино хугацаатай үргэлжлэх хандлагатай байна. Мичиганы Сентиментэд ямар нэг сөрөг гэнэтийн өөрчлөлт гарах эсэхийг ажигласаар байхын сацуу хэрэглэгчийн инфляцын хүлээлтэд мөн анхаарлаа хандуулсаар байх юм.
  • Канад доллар (CAD) нь Канадын Банкнаас гаргасан цаашдын ямар нэг удирдамжид хариу үйлдэл үзүүлэх болно.

 

Европ & Ази:

  • НВУ-ын ажилгүйдэл ба цалин хөлс (4-р сарын 12 Мягмар, BST 07:00 цаг) 2-р сард ажилгүйдэл 3.8% руу унах төлөвтэй байгаа бөгөөд (1-р сард 3.9% байснаас) Долоо хоногийн дундаж нийт орлого 6.0% хүрч өсөх хүлээлттэй байна (1-р сард 4.8% байснаас).
  • Германы ZEW Эдийн Засгийн Сентимент (4-р сарын 12 Мягмар, BST 10:00 цаг) 4-р сард зөвшилцлөөр сентиментэд 50.0 руу хүрэх тасралтгүй буурал хүлээгдэж байна (3-р сард -39.3 байснаас)
  • Шинэ Зеландын Нөөцийн Банкны мөнгөн сангийн бодлого (4-р сарын 13 Лхагва, BST 03:00 цаг) Ханш +25bps-аар өсөж, 1.25%-д хүрэх хүлээлттэй байна (өмнө нь 1.00% байснаас).
  • Хятадын худалдааны тэнцэл (4-р сарын 13 Лхагва, BST 03:00 цаг) Нийт илүүдэл +$22.4 тэрбум хүрч, их хэмжээгээр унах төлөвтэй байна (2-р сард +$116.0 тэрбум байснаас).
  • НВУ-ын CPI (4-р сарын 13 Лхагва, BST 07:00 цаг) Гол бараа материалын CPI 6.7% (2-р сард 6.2% байснаас) хүрч нэмэгдэж, үндсэн CPI 5.4% (2-р сард 5.2% байснаас) хүртэл нэмэгдэж, инфляц үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
  • Австралийн ажилгүйдэл (4-р сарын 14 Пүрэв, BST 02:30 цаг) Гол бараа материалын ханш 3-р сард 3.9%-д хүрч унах төлөвтэй байна (2-р сард 4.0% байснаас).
  • Европын төв банкны мөнгөн сангийн бодлого (4-р сарын 14 Пүрэв, BST 12:45 цаг) -0.50%-ийн депозитын ханшид ямар нэг өөрчлөлт орохгүй.

НВУ-ын инфляц үргэлжлэн өсөх хүлээлттэй байна. Английн Банк үүнийг ирэх саруудад 8%-д хүрнэ гэж үзэж байгаа бол зарим нь 10% хүртэлх өндөр өсөлт харагдана гэж үзэж байна. 3-р сарын НВУ-ын CPI-ийн урьдчилсан мэдээгээр гол инфляц 6.7% хүрч өсөх бөгөөд үндсэн суурин дээр 5.4% хүртэл өснө гэж гарчээ. Ирэх саруудад өндөр хүлээлттэй өгч байгаа тул эдгээр урьдчилсан мэдээнд эрсдэл гарч мэдэхээр байна.

ЕТБ нь огцом өсөж буй (хүлээлтээс өндрөөр) инфляцын эрсдлийг өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөтэй нь тэнцвэржүүлэхээр оролдож буй дээд зэргийн хэцүү үүргийг хүлээгээд (бүх төв банкнуудын нэгэн адилаар) байна. Удирдах Зөвлөлд эсэргүүцсэн дуу хоолойнууд гарсаар байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд дор хаяж нэг эсвэл хоёр оноогоор ханшийг өсгөх санал гараад байна (депозитын ханшийг дор хаяж тэг рүү аваачих). Энэ уулзалтаар бид илүү шийдвэрлэхүйц үйлдэлд хүрнэ гэж найдаж байна. Хөрөнгийн нийт худалдан авалтыг 3-р улиралд дуусгахыг 2-р улирал руу урагшлуулж магадгүй байгаа бөгөөд урагшлуулсан удирдамжаар 2/3-р улиралд ханш өсөх дохио өгч байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • НВУ-ын арилжаачид цалин хөлсний өсөлт (хөдөлмөрийн зах зээлийн мэдээний нэг хэсэг болгож) болон CPI-ийн хамтаар инфляцын дохиог ажиглаж байх болно. Урьдчилсан мэдээн дээрхээс өндөр үзүүлэлттэй гарсан аливаа зүйл нь фунт стерлингийн (GBP) ханшид эерэгээр нөлөөлнө.
  • ЕТВ банкны чухал уулзалтууд болон хэвлэлийн бага хурлаас харахад евро (EUR) хувьсамтгай байх төлөвтэй байна. Мөнгөн сангийн бодлогыг чангатгах нь еврогийн (EUR) ханшид эерэгээр нөлөөлнө.
  • Хөдөлмөрийн зах зээл дээрх аливаа эерэг мэдээлэл нь Австрали долларын (AUD) ханшид эерэгээр нөлөөлнө.

 

Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.