Шинэ арилжаачдын байнга алдагдалд хүрдэг шалтгаануудын нэг нь төлөвлөгөөгүйгээр арилжаа хийх юм. Энэ удирдамж нь танд арилжааны төлөвлөгөө гэж юу болох, танд яагаад хэрэгтэй болон өөрийн арилжааны шийдвэрт зориулсан параметрүүдийг хэрхэн тодорхойлох талаар тайлбарлана.


Энэ нийтлэлийг зурвас авч үзвэл:


  • Арилжааны төлөвлөгөө гэдэг нь санхүүгийн зах зээл дээр арилжаа хийх үед таны шийдвэрийг чиглүүлдэг өөртөө тогтоосон дүрэм журмын цогц юм.
  • Арилжааны төлөвлөгөө нь үргэлж эерэг дүнгийн баталгаа өгдөггүй хэдий ч бүтэлгүйтлээсээ суралцах замаар сайжруулалт хийхэд тусалдаг.
  • Арилжааны төлөвлөгөөг гаргаж, дагаж мөрдөх нь чухал боловч энэ нь өөрчлөх боломжгүй бичиг баримт биш юм. Төлөвлөгөөг өөрчлөх боломжтой бөгөөд өөрчлөх нь ч зүйтэй.


Арилжааны төлөвлөгөө гэж юу вэ?

Арилжааны төлөвлөгөө гэдэг нь санхүүгийн зах зээл дээр арилжаа хийх үед таны шийдвэрийг чиглүүлдэг өөртөө тогтоосон дүрэм журмын цогц юм. Энэхүү замын зураглал нь танд өөрийн судалгаа, зорилгууд дээр тулгуурлан арилжаа хэрхэн хийхийг хэлж өгдөг. Та ямар хувьцаануудад хөрөнгө оруулах гэж буйгаа, хэр их хөрөнгө оруулах гэж буйгаа болон хэзээ поцизоос гарах эсвэл орохоо яг нарийн мэдэж авах болно.

Танд арилжааны төлөвлөгөө хэрэгтэй юу?

Арилжааны төлөвлөгөө нь үргэлж эерэг дүнгийн баталгаа өгдөггүй хэдий ч бүтэлгүйтлээсээ суралцах замаар сайжруулалт хийхэд тусалдаг.

Энэ тохиолдолд бүтэлгүйтэл гэдгийг позицуудыг үргэлж алдагдалтайгаар хаана гэж тодорхойлж болно.Энэ нь төлөвлөгөөгүй арилжаа хийх нь зах зээлийн динамикыг дутуу ойлгоход хөтөлдөг бөгөөд улмаар тасралтгүй алдагдал хүлээхэд хүргэдгээс шалтгаалан тохиолддог.

Амжилттай арилжаа хийх боломжийг өөрсдөдөө олгохыг хүсдэг хүн бүрт арилжааны төлөвлөгөө хэрэгтэй бөгөөд бүтэцлэсэн шийдвэр гаргалтаар дамжуулан арилжааны эрсдлийг бууруулах ёстой.

Арилжааны төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Таны арилжааны төлөвлөгөө энгийн эсвэл түвэгтэй байхаас үл хамааран дараах гол зүйлсийг тусгахаа бүү мартаарай:

Хэрэгслүүд

Та өөрийн судалгаагаар дамжуулан хувьцаа, форекс, индекс, фючерс, өргөн хэрэглээний бараа эсвэл крипто арилжаалахыг хүсэж буй эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Та мөн тухайн хөрөнгийг эзэмшихийг хүсэж буй эсэхээ эсвэл зөрүүтэй нөхцлийн гэрээг (CFDs) ашиглан үнийн хөдөлгөөнийг арилжаалахыг хүсэж буй эсэхээ тодорхойлох ёстой.

Урт эсвэл Богино

Та урт позиц, богино позиц эсвэл энэ хоёрын холимогийг арилжаалахыг хүсэж буй эсэх талаараа зураглал гаргаарай. Эдгээрийг илүү сайн ойлгохын тулд арилжааны тайлбар эсвэл урт ба богино позицын талаар уншаарай.

Орох ба Гарах Цэгүүд

Таны алдахад бэлэн байгаа эсвэл арилжаанаас олохыг хүсэж буй дүн таны эрсдлийн профайл дээр тулгуурлана. Энэ нь таны захиалга дээрээ алдагдал хүлээхэд бэлэн байгаа гэж тохируулах хязгаарыг (алдагдлыг зогсоох хязгаар) болон арилжааг хаахаасаа өмнө хүрэхийг хүсэж буй хязгаарыг (ашиг олох хязгаар) тогтоодог.

Эдгээр гарах цэгээс гадна та өөрийн хийсэн дүн шинжилгээн дээр тулгуурлан позиц нээхийг хүсэж буй орох цэг эсвэл үнийн түвшнээ тодорхойлох боломжтой болох болно.

Капитал

Та арилжаанд зориулж хэр их мөнгө цааш нь тавих вэ? Эндээс та арилжаа нэг бүр дээр хэр ихийг хувиарлах вэ? Хэрэв арилжаа танд ашигтайгаар эргээгүй үед хэр ихийг алдахад бэлэн буйгаас хамааран таны арилжааны мөнгөн хөрөнгө таны нийт арилжааны пүүлийн жижиг хэсгийг эзлэх ёстой.

Багцын Эрсдэл

Энэ нэр томьёо нь хөрөнгө оруулалтын эрсдэл бүрийн нийлбэрийг хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь таны багц дахь хөрөнгө оруулалт бүр дээр суурилсан нийт болзошгүй эрсдэл юм. Зарим хөрөнгө оруулалтууд бусдаасаа илүү алдах эрсдлийг дагуулдаг. Тэнцвэртэй багцыг бий болгосноор нийт эерэг орлоготой харьцах эрсдлийг тооцоолох боломжтой.

Та үүнийг төрөлжүүлэлтийн үйл явцаар дамжуулан гүйцэтгэх боломжтой (төрөл бүрийн хувьцаануудад хөрөнгө оруулах). Илүү гүнзгийрүүлсэн түвшний арилжаачид хеджингийг эрсдлийг бууруулах арга болгож ашиглах боломжтой. Хеджинг нь болзошгүй алдагдлыг тэгшитгэхээр хөрөнгө оруулсан хөрөнгө дээрх эсрэг байр суурийг эзлэх явдал юм.

Хөшүүрэг

Хөшүүрэг нь CFD арилжаатай нягт холбогдсон байдаг. Энд та бага хэмжээний капиталыг өөрөөсөө гаргаж илүү их хэмжээгээр арилжаа хийх боломжтой бөгөөд үлдсэн хэсгийг таны брокер танд зээлүүлнэ. Үүнийг хэрхэн явагддаг болохыг ойлгохын тулд манай хөшүүргийн талаарх тайлбарыг уншаарай.

Хөшүүргийн давуу тал нь таны хандах боломжгүй байсан зах зээлд илүү их хандахад туслах явдал юм.

Сул тал нь орлого нэмэгдэхийн хэрээр алдагдал мөн нэмэгддэг явдал юм. Энэ нь муу гүйцэтгэл таны мөнгөн хөрөнгийг түргэн үгүй хийнэ гэсэн үг юм.

Таны Зорилго

Арилжааны төлөвлөгөө гаргаж байх үедээ таны авч үзэх ёстой сүүлийн зүйл бол мотивац юм. Хүн бүр мөнгө олохоор зорьж байгаа боловч таны гол зорилго юу вэ? Та хязгаарлагдсан эрсдэлтэйгээр тасралтгүй мөнгө олохыг хүсэж байна уу эсвэл та ихээхэн хэмжээгээр мөнгө олохын тулд позицоо хадгалахыг хүсэж байна уу? Магадгүй орон сууц худалдаж вахыг эсвэл нэмэлт орлого олохыг хүсэж байна уу? Таны арилжааны бүх төлөвлөгөө, эрсдлийн дуршил эдгээр зорилгын эргэн тойронд эргэлдэх болно.

Арилжааны төлөвлөгөөг гаргаж, дагаж мөрдөх нь чухал боловч энэ нь өөрчлөх боломжгүй бичиг баримт биш юм. Төлөвлөгөөг өөрчлөх боломжтой бөгөөд өөрчлөх нь ч зүйтэй. Магадгүй та хэт их эрсдэл гаргаж байж болно. Магадгүй таны арилжааларахаар сонгосон хэрэгслүүд сайн болохгүй байж болно. Нэг удаа алдах нь арилжааны мөчлөгийн нэг хэсэг байж болох ч тасралтгүй алдах нь таны арга барил болохгүй байна гэдгийг танд хэлж байгаа юм.

Үр дүнгээ хянаж, хэрэгцээнээс гарсан төлөвлөгөө биш сайжруулсан төлөвлөгөөн дээр ажиллахын тулд арилжааны төлөвлөгөөгөө тогтмол сэргээж байгаарай.



Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.