Энэ сарын сүүлийн долоо хоног нь нэг их ач холбогдолгүй мэдээллээр дүүрэн байна. Хэдийгээр энэ нь энэ долоо хоногийн эдийн засгийн хуанли дээр үнэн боловч арилжаачдын сонор сэрэмжийг шаардах зүйлс их байсаар байна. АНУ-ын Хэрэглэгчийн Итгэл, Хувийн Үндсэн Хэрэглээний Зардал ба Евробүсийн HICP-ын инфляц зэрэг нь бүгд зах зээлийг хөдөлгөж чадна.

Үзэх: 

  • Хойд Америк – АНУ-ын Хэрэглэгчийн Итгэл, үндсэн PCE ба 7-р сарын Канадын ДНБ
  • Европ – Евробүсийн сентиментийн хэмжүүр ба HICP-ийн инфляц
  • Ази - Японы аж үйлдвэрлэлийн бүтээмж ба жижиглэн худалдааны борлуулалт болон Хятадын албан ёсны PMI
  • Японы салбарын мэдээлэл ба Хятадын албан ёсны PMI
  • Латин Америк –Мехсик ба Колумбын хүүгийн хэмжээ болон бүс нутаг даяарх ажилгүйдэл

Хойд Америк

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

АНУ-ын доллар (USD)

Гол төв банкнууд буурах хандлага руу орж байх зуур USD нь гол форекс зах зээл дээрх гол тоглогч болоод байна. Муу мэдээ нь USD-ын хувьд (аюулгүй хоргодох байх) ашигтай боловч өөр нэг сайн мэдээ нь (Хэрэглэгчийн Итгэл дэх урьдчилан тооцоолсон сайжруулалт зэрэг) энэ нь мөн USD-т дэмжлэг үзүүлэх өндөр магадлалтай явдал юм (энэ нь Холбооны нөөцийн санд хүч үзүүлэхэд туслах тул). Эдгээр нь бүгдээрээ ойроос дундаж хугацаанд USD-ын сайн гүйцэтгэлд хүч нэмэх юм.

Канад доллар (CAD)

Тосны унаж буй үнэ, эрсдлийн сөрөг дуршил ба АНУ-ын долларын хэт хүчирхэг байдал нь бүгдээрээ CAD-ын хэтийн төлөвийг тодорхойлж байна. Арилжаачид хүүг нь багтаасан Канадын  7-р сарын ДНБ-ийг ажиглаж байх бөгөөд энэ нь 3-р улирлын өсөлт хэрхэн явагдах талаарх анхны бодит мэдээлэл юм. Сөрөг болж унах нь эрсдлийн өргөн хүрээний дуршил ба CAD-т нөлөөлнө.

  • USD/CAD –Сүүлийн 2 жилд ажиглагдаагүй 1.3470 дээрх түүхэн эсэргүүцлийн түвшин дээр байна. Гэсэн хэдий ч RSI-гийн хувьд моментум нь 2020 оны 3-р сараас хойш хамгийн өндөр ханшдаа хүрээд байна. Энэ долоо хоногт техникийн залруулга хийгдэх магадлал өндөр байна. Дараагийн эсэргүүцэл нь 1.3650/1.3700. Дэмжлэг нь 1.3230 дээр байна. 

Өргөн хэрэглээний бараанууд

Эдийн засгийн уналтын дохионууд өргөн хэрэглээний барааны хэтийн төлөвт нөлөө үзүүлсээр байна. Тосны эрэлт хэрэгцээний сөрөг ойлголт нь үнийг чирч байна. Хэдийгээр ханган нийлүүлэлтийг хязгаарласан ч тосны үнэ нь одоогоор эрэлт хэрэгцээний түүх болж байна. Хэрэв энэ нь үргэлжилвэл тос нь хамгийн бага өндөр ба бага үнийг харуулсаар байх болно. Өнгөрсөн долоо хоногт үнэт чулуунууд өсөлтийн шинж тэмдэг харуулсан. Магадгүй алтыг аюулгүй хоргодох байр болгосон нь борлуулалтын урсгалыг үүсгэсэн байж болох юм.  Гэсэн хэдий ч өндөр өсөлт рүү чиглэж буй АНУ-ын бондын бодит өгөөж алтны ханшид нөлөө үзүүлэх болно (хоёулаа сөрөг уялдаа холбоотой). Мөнгөнөөс илүү сайн гүйцэтгэл харах эсэх нь сонирхол татаж байна. Мөнгө сэргэлт рүү чиглэж чадах болов уу?

  • Брент Газрын Тос –9-р сарын дэмжлэгт үзүүлэх хариу үйлдэл хамгийн багадаа $88.25 дээр байгаа нь энэ долоо хоногт гол үйл явдал болоод байна. Доош чиглэсэн хандлага нь хамгийн бага өндөр ба бага үнийг харуулсаар байх болно. Энэ нь эсэргүүцлийг $93.25/$96.40 дээр үлдээж буй нь гол асуудал болоод байна. $88.25-аас дооших дараагийн дэмжлэг нь $85.00 юм.
  • Алт –$1680/$1697-гийн хооронд нэмэлт ханган нийлүүлэлт өссөөр байна. Хэдийгээр зах зээл өнгөрсөн долоо хоногийг бэхжүүлэлтэд зарцуулсан хэдий ч бид ойрын хугацааны хүчирхэгжлийг борлуулах боломж гэж харж байна. Дараагийн эсэргүүцлийн түвшин $1610 болох ба дараа нь $1560-т хүрнэ.
  • Мөнгө –Хоёр гол чиг хандлага энэ долоо хоногт давхцаж байна. Дөрвөн сарын доош чиглэсэн хандлага нь гурван долоо хоногийн сэргэлтийн дээш чиглэсэн хандлагыг бий болгож байна. Сэргэлтийн үед борлуулах эсэх талаар өрөөсгөл хандлага байсаар байгаа хэдий ч хэрэв үнэ нь $20.00-аас дээш гарвал энэ стратегийг дахин дүгнэж үзэх хэрэгтэй болж болох юм.

Волл Стрийт (Wall Street)

Өмчийн зах зээлийг хөдөлгөх сөрөг макро түвшний мэдээллээс өөр бага зэрэг мэдээлэл буйгаас харахад бага эсэргүүцлийн зам доогуур байх болно. Холбооны нөөцийн сангаас эдийн засгийн муудаж буй хэвийн төлөвийг хүчтэй чангалж буйгаас гадна геополитикийн сөрөг мэдээлэл Wall Street-ийг 6-р сарын хамгийн бага ханшийн дахин туршилтад өртөмхий болгож байна. 

  • S&P 500 фючерс –Доош чиглэсэн моментум өсөж буйн зэрэгцээ 3723 дээр байгаа 7-р сарын хамгийн бага ханшийн туршилт төдийгүй 3639 дээр байгаа 6-р сарын хамгийн бага ханшийн туршилт мөн явагдаж болзошгүй байна. Ойрын хугацааны өсөлт борлуулах боломжийг хадгалсаар байна. Гол эсэргүүцэл одоо нэмэлтээр 3885/3950-ын хооронд байна.
  • NASDAQ 100 фючерс – 11070 дээрх 6-р сарын хамгийн бага ханшийн туршилт одоо их хэмжээгээр өсөж байна. Доош чиглэсэн моментум сөрөг хэвээр үлдэж буй бөгөөд бид ханш хүчирхэгжих үед зарахаар хүлээж байна. 11775/11920 дээрх анхдагч эсэргүүцлийг чиглэсэн аливаа уналт нь борлуулах боломж болж харагдаж байна.
  • Довын фючерс – 29635 дээрх 6-р сарын хамгийн бага ханшийн туршилт өссөөр байна. Гэсэн хэдий RSI нь ойролцоогоор 30 байгаа тул ойрын хугацаанд түр хугацааны өсөлт явагдах магадлал нэмэгдэж байна. Бид 30600/30970 руу чиглэсэн уналтыг борлуулах боломж гэж харж байна.

Ази:

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

Японы иен (JPY)

Япон эцэстээ иений алдагдлыг хязгаарлахад хөндлөнгөөс оролцож байна. Японы банкны хийхээр сонгосон үйлдэл нь тодорхойгүй байгаа хэдий ч энэ нь АНУ-ын Мөнгөн Сангийн томоохон хадгалагч юм. XXX/JPY хослолын ханшийг бууруулах томоохон хэмжээний түлхэлт явагдсан. Хөндлөнгийн оролцоо байнгын үйл явц биш л бол богино хугацааны үйлдэл байх хандлагатай байна. Иений моментум шинэ долоо хоногт хадгалагдахаар байна. Эцэстээ Японы банк JPY-ийн тогтвортой сэргэлтийн төлөө чангатгах бодлогыг эхлүүлэх хэрэгтэй болоод байна.

  • USD/JPY –Ойрын хугацааны өсөлт хөндлөнгийн оролцооноос болж зогсоод байна. Гэсэн хэдий ч бид ханш нь суларсан үед худалдан авахыг илүүд үзсээр байх болно. 139.40/140/.40-ийн хоорондох дэмжлэгийг одоо байршуулаад байна. Бид эцсийн шалгалтаар 145.00/145.90-ийн туршилтыг явуулах болно.
  • AUD/JPY –Хөндлөнгийн оролцоогоор JPY-ийг дэмжсэн ч уг хослол сүүлийн хэдэн мөчлөгийн үед огцом унасан. 93.10 орчмын дэмжлэгийн туршилтыг бий болгож буй сөрөг моментум ажиглагдаж болно. Одоо эсэргүүцэл 94.75/95.50 байна.

Австрали доллар (AUD)

AUD нь бусад эрсдлийн хөрөнгөтэй хамт нөлөөлөлд орж байна. Авсралийн жижиглэн худалдааны муудаж буй хэтийн төлөв энэ хандлагад туслахгүй. Арилжаачид Баасан гарагт Хятадын PMI-ийг ажигласаар байх болно. Сайжруулалт нь AUD-ыг ойрын хугацаанд өргөхөд тусална.

  • AUD/USD –0.6670-ээс доогуурх түвшин нь хамгийн бага өндөр ба бага үнийг үргэжлүүлсээр байна. Бид явагдаж болзошгүй түр хугацааны аливаа өсөлтийг борлуулах боломж гэж харж байна. Эсэргүүцэл 0.6670/0.6750-ийн хооронд өсөж байна.


Шинэ Зеландын доллар (NZD)

Кивичүүд мөн эрсдэлтэй хөрөнгийн борлуулалтын дарамтыг мэдэрч байна. AUD-ын хэтийн төлөвөөс зах зээл хаашаа хөдлөх нь хамаарна. Хятадын PMI-ийн хандлага дахь сайжруулалт нь ойрын хугацааны дэмжлэгт туслах болно.

  • NZD/USD –Борлуулах ханшид ихээхэн хэмжээний доош чиглэсэн моментум үүсээд байна. Гэсэн хэдий ч RSI нь 30-аас доош байгаа бөгөөд түр хугацааны өсөлт хожимдсон харагдаж байна. Анхдагч эсэргүүцэл нь 0.5910/0.6000-ын хооронд гарч байна.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.