Эдийн засгийн тэлэх бодлогыг дэмждэг FOMC илтгэгчид (Мэри Дэли гэх мэт) инфляцыг бууруулахаар зорьж буй ч АНУ-ын CPI энэ долоо хоногт арилжаачдын хувьд гол анхаарал татсан асуудал байх болно. Үүнээс гадна АНУ-ын хэрэглэгчийн индексийн хэтийн төлөв, жижиглэн худалдааны борлуулалт ба Мичиганы сентиментийн судалгаа мөн гол сэдэв болоод байна.

8-р сарын ДНБ, Хятадын инфляц, арилжааны тэнцвэр зэргийг багтаасан Их Британийн эдийн засгийн үйл ажиллагааны мэдээ Баасан гарагт мөн өргөн хүрээний эрсдлийн дуршилд нөлөөлөх юм.

Үзэх: 

  • Хойд Америк – АНУ-ын CPI, жижиглэн худалдааны борлуулалт, Мичиганы сентимент
  • Европ – АНУ-ын ажилгүйдлийн  мэдээлэл, 8-р сарын ДНБ ба аж үйлдвэрлэлийн бүтээмж. 
  • Ази – Хятадын CPI ба арилжааны тэнцвэр
  • Латин Америк –Мехсик ба Колумбын аж үйлдвэрлэлийн бүтээмжийн хамтаарх Чилийн хүүгийн ханш

Хойд Америк

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

АНУ-ын доллар (USD)

Бид бонд болон гол форекс зах зээлүүд дэх хувьсамтгай байдал ихээхэн өсөж буйг харсаар байна. Энэ хоёрын өндөр хувьсамтгай байдал нь эрсдлийн дуршил хүүгийн ханшийн зөрүүнээс илүүтэйгээр форексын гол хөдөлгөгч болж байна гэсэн үг юм. Түүнчлэн бид өргөн хүрээний сентиментийн бууралт нь USD-ын ханшид дэмжлэг болж буйг харж байна. Бид үүнийг энэ долоо хоногт үргэлжилнэ гэж хүлээж байна.

Бүгд АНУ-ын CPI инфляцыг харж байна. Өнгөрсөн сар CPI-д гарсан дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт нь USD-ын ихээхэн хэмжээний бух хандлагыг хөдөлгөх хүч болж байна. Хэт өндөр ханшаар зарагдсан USD-ын байр суурийг хөдөлгөж буй сүүлийн үеийн эрсдлийн өсөлттэйгээр энэ долоо хоногт гарсан CPI дах дээш чиглэсэн аливаа гэнэтийн өөрчлөлт ижил төстэй хариу үйлдлийг өдөөх болно.

Канад доллар (CAD)

Энэ долоо хоногт CAD-ыг хөдөлгөх Канадын эдийн засгийн мэдээлэл бага байгаа хэдий ч тосны үнийн явцад ажиг тавих нь чухал байх болно. Эрчим хүчний экспортлогчийн хувиар тосны үнэ өсөж буй  нь CAD-ыг илүү дэмжих болно. Эрсдлийн дуршлын хэлбэлзэл нь мөн эерэг сентимент CAD-ыг дэмждэг болохыг харуулж байна. Үүнтэй адилаар хэрэв USD дахин дээш чиглэн өсвөл CAD-д сөргөөр нөлөөлөх юм.

  • USD/CAD –Огцом хөдөлгөөн 1.3835 орчимд эсэргүүцлийг бий болгосны дараа бичил залруулга худалдан авах өөр нэг боломж болж харагдаж болно. Хамгийн өндөр бага ханшийг дэмжих нь одоо 1.3500 дээр байгаа бөгөөд хүчирхэг моменттойгоор USD-ын бух хандлага хяналтанд үлдэх болно. 1.3560/1.3660 руу чиглэсэн аливаа сулрал нь худалдан авагчдыг олох боломжтой бөгөөд 1.3835-ын туршилт явагдах магадлалтай байна.

Өргөн хэрэглээний бараанууд

Өнгөрсөн долоо хоногт USD-ын бичил залруулга хийгдсэний дараа үнэт металууд огцом сэргэсэн. Гэсэн хэдий ч USD дахин нэг удаа өндөрсөхөд бэлэн буйг харуулсан дохио гараад байна. АНУ-ын “бодит” өгөөж дахин өсөж буй нь нэн ялангуяа алт зэрэг үнэт металд нөлөө үзүүлэхээр байна. Бид мөнгөний хувьсамтгай байдал өсөн нэмэгдэж буйг харсаар байна. 

Сүүлийн долоо хоногуудад ОПЕК+ олборлолтын хязгаараа нэлээдгүй хэмжээгээр бууруулна гэсэн санал зөвлөмжүүд гарсаар байна. Уг байгууллага нь нэг өдөрт 2 сая баррелиар олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан. Энэ алхам нь буурч буй эрэлтийн хүлээлтийг (нэн ялангуяа Хятад, Европ дахь удаашрал) тэнцвэржүүлэх зорилготой байна. Бодит байдал дээр уг бууруулалт 1 саяд хүрч болзошгүй буй нь (ОПЕК+ тавьсан зорилтдоо хараахан хүрч чадаагүй байгаа) энэ нь хүлээлтийн хамгийн дээд хэсэгт байгаа томоохон хэмжээний бууралт бөгөөд энэ нь тосны үнэд ойрын хугацаанд эерэг моментумыг бий болгоход тусалсан юм. Гэвч цаашид хэрэв ОПЕК+ эрэлт буурна гэж санаа зовж байгаа бол тосны дээш чиглэсэн энэ хөдөлгөөн нь богино хугацаанд явагдах болохыг баталж байгаа юм.

  • Брентийн газрын тос –Хэтийн төлөв сайжралтай харагдаж байна. $96.60-аас дээш гарсан шийдвэртэй алхам нь сентиментийн шийдэмгий өөрчлөлтийн дохио болох болно. Энэ нь ойрын хугацаанд ханш хүчирхэг болох үед борлуулах урт хугацааны стратегийг шинэчлэх шаардлагатай болохыг харуулж байна. 100 доллараас дээш өсөх боломж байгааг харуулж байгаа моментум нэмэгдэх тусам $105.20 дээрх дараагийн эсэргүүцэл нээгдэх болно.
  • Алт –Сэргэлт $1735 дээрх гол эсэргүүцэл дээр зогссон. Энэ нь энэ долоо хоногт явагдах гол туршилт юм. Хэрэв дэмжлэг $1700-аас дээш гарвал, үнэ $1735-аас дээш таслагдах бөгөөд өсөлт нь бух хандлагатай болох болно. Энэ нь үндсэн хэв маягийг гүйцээж, цаашдын сэргэлт руу чиглэх юм.
  • Мөнгө –Таван сарын турш дахь доош чиглэсэн хандлагын ачаар хэтийн төлөв сайжирч байна. Гол туршилт нь $22.50 дээр нээгдэж буй $20.85-аас дээш ханшаар баталгаажсан. $20.00 дээрх дэмжлэгийг хадгалах нь чухал хэвээр байна.

Волл Стрийт (Wall Street)

Эдийн засгийн шинжээчид 3-р улирлын орлогын үед ихээхэн хүнд үр дүнд хүрэхэд бэлдэж байна. FactSet-ийн мэдээлж буйгаар, S&P 500 компанийн орлогын өсөлт +2.9% байх төлөвтэй байгаа нь 2020 оны 3-р улирлаас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Гэвч сүүлийн долоо хоногуудад эдийн засгийн өсөлтийн сөрөг хандлага үргэлжилсээр буйтай холбоотойгоор эдийн засгийн шинжээчид олох орлогынхаа ашгийн тооцооллыг бууруулах гэсээр завгүй байна. 6-р сарын 30-наас 9-р сарын 29-ний хоорондох урьдчилсан тооцооллыг -6.6%-иар бууруулсан нь 2020 оны 2-р улирлаас хойших (КОВИД-ын нөлөө дээд цэгтээ хүрсэн) хамгийн том үзүүлэлт болоод байна 

  • S&P 5 фючерс –Сэргэлт 3820 дээр тогтсон бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээс харахад өсөлт нь борлуулах боломж болж харагдаж байна. 3820-оос доош тасралтгүй унасаар байх нь сэргээгдсэн доош чиглэсэн хандлагын болзошгүй байдлыг нэмэгдүүлнэ. Улирал дундын үзүүлэлт дээр улирлын эцсийн сэргэлт явагдах хэдий ч баавгай хандлагатай зах зээл дээр өсөлтүүд нь сэргэлтийн болзошгүй байдлыг нурааж болзошгүй хандлагатай байна.
  • NASDAQ 100 фючерс –Эдийн засгийн өсөлт 11730 дээр  унасан бөгөөд энэ нь 11930/12250 дээр илүү их эсэргүүцэлтэй байна. RSI-ийн өдөр тутмын сөрөг тохиргоо үргэлжилсээр байвал энэ эсэргүүцэл хэвээр үлдэх бөгөөд борлуулалтын шинэ дарамт нь шийдэмгий болж ирэх магадлалтай.
  • Довын фючерс –Эдийн засгийн өсөлт 30510 дээр унасан ба RSI моментумын сөрөг тохиргоо (50-аас доош унаж буй) үед дахин борлуулалт хийх сөрөг дарамт нэмэгдэж байна. Энэ долоо хоногт 29540 дээрх анхны дэмжлэгийг ашиглан арилжаа хийх нь доош чиглэсэн хандлагыг нээх болно.

Ази:

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

Японы иен (JPY)

Өргөн хүрээний эрсдлийн дуршлын хэтийн төлөв нь JPY-ын гүйцэтгэлийн гол хөдөлгөгч хүч болж үлдээд байна. Форексын хувьсамтгай байдал өссөнөөр Японы иен аюулгүй үүр болж арилжаалагдсаар байх болно. Японд валютын ханшид хөндлөнгийн оролцоо хийгдсэнээр USD/JPY-ын хэтийн төлөв ихээхэн хэмжээгээр намжсан нь JPY-ыг USD-ын хөдөлгөөнд ойрхон уяж өгсөн. Эрсдлийн эерэг дуршил нь JPY сөрөг байна.

  • USD/JPY – USD-ын хэлбэлзэл USD/JPY-ын хувьд бараг ажиглагдахгүй байна. Хослолын ханш дахин өсөж буй бөгөөд 145.90 (оролцооноос яг өмнө) дээрх өндөр ханшийн туршилт дахин явагдах магадлалтай байна. 143.50 нь энэ долоо хоногт дэмжлэг болж байна.
  • AUD/JPY – AUD-ын сулрал 92.10-ын сулралын туршилтыг дахин явуулахаар хослолыг дахин татаж байна. Моментум сөргөөр тохируулагдсан бөгөөд улирлын эцсийн өсөлт борлуулах боломж болж харагдаж байна. 94.70 дээрх эсэргүүцэл энэ долоо хоногт гол асуудал болно.

Австрали доллар (AUD)

Энэ долоо хоногийн нөхцөл байдлыг өөрчлөх мэдээлэл эдийн засгийн хуанли дээр нэг их байхгүй байна. Гэсэн хэдий ч арилжаачид өнгөрсөн долоо хоногт RBA-г илүү анхаарал болгоомжтой болох шалтгаан болсон орон сууцны талаарх мэдээллийг ажигласаар байх болно. Энэ нь USD-ын аливаа хүчирхэгжилттэй нэгдсэнээр AUD-ыг борлуулалтын дарамт доор үлдээх болно.

  • AUD/USD – 0.6525/0.6550 дээрх эсэргүүцэл хүчирхэгжсээр байна. RSI-ийн өдөр тутмын моментум дээрх сөрөг тохируулгатайгаар улирлын эцсийн өсөлт нь борлуулах боломж болж харагдсаар байна. 0.6363-аас дооших шийдвэртэй хөдөлгөөн нь дараагийн дэмжлэг болгож 0.6250-ийг нээнэ.

Шинэ Зеландын доллар (NZD)

Кивичүүд өнгөрсөн долоо хоногт RBNZ-ын шийдвэрээс зарим нэг эерэг моментумыг авсан. Ханшийг 75bps оноогоор нэмэх шийдвэр нь хумих бодлогыг баримтлагч тал руу чиглээд байна. Гэсэн хэдий ч NZD нь яг одоо өндөр ханштай бета валютуудыг хөдөлгөж буй эрсдлийн дуршлын хэлбэлзлээс хамаарсан хэвээр байна. Хүчирхэгжиж буй USD нь NZD-ыг дахин эмзэг болгож байна.

  • NZD/USD –RBNZ-ын эдийн засгийг хумих шийдвэр доош чиглэсэн дарамт руу чиглэж буйг үл харгалзан сэргэлтийг хадгалах боломжгүй байна. RSI–ийн Өдөр тутмын сөрөг тохируулга нь өсөлтүүд борлуулах боломж болж үлдэж буйг харуулж байна. 0.5730/0.5815 руу чиглэсэн аливаа үсрэлтийг боломж болгож ашиглаж байна. 


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.