Мөнгөн сангийн гол бодлогыг зарласан өөр нэг завгүй долоо хоногт өөрийгөө бэлдээрэй. Энэ долоо хоногт FOMC-ын чухал уулзалт болно. US CPI-ийн халуухан өсөлтийн дараа ханшийн өсөлт 100 суурь оноогоор өсөж чадах болов  уу? Бид мөн хэд хэдэн гол төв банкны шийдвэрийг хүлээж байна. Хятадын ардын банк (PBoC), Японы Банк  (BoJ), Швейцарын үндэсний банк (SNB) болон Английн банкны (BoE) хоцорч гарч буй шийдвэрийг ажиглаарай. Бид SNB болон BoE-наас ханшийн илүү их өсөлт хүлээж байгаа хэдий ч гол асуулт нь хэр өндөр вэ? юм.


Үзэх: 

  • Хойд Америк – АНУ-ын орон сууцжуулалтын мэдээ, Канадын инфляц, Холбооны нөөцийн сан ба PMI-ийн мэдээлэл
  • Европ – SNB, BoE ба PMI-ийн мэдээллүүд
  • Ази – Японы үндсэн CPI, PBoC ба BoJ
  • Латин Америк –Бразилын төв банкны хүүгийн ханш болон 1-р хагас сарын Мехсикийн инфляц

Хойд Америк

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм

АНУ-ын доллар (USD)

USD нь дахин нэг удаа дэмжлэг авсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт гол томоохон форекс зах зээл АНУ-ын гол ба үндсэн CPI инфляцаар хүлээлтээс өндрөөр дэмжлэг авсан. Гэхдээ өсөлт зөвхөн 75 суурь оноо (bps) биш харин 100bps байж болох магадлалтай байна. Зөвшилцлөөр 75bps оноонд зорьж буй хэдий ч энэ сөрөг 75bps байж болно. Бид мөн цэгэн графикыг ажигласаар байгаа бөгөөд Холбооны нөөцийн сангийн гишүүд дараа жил ханшийн өсөлт харах болно. Холбооны нөөцийн сангийн фючерсүүд 2023 оны 3-р сард 4.4% орчимд дээд цэгтээ хүрнэ. Хувьсамтгай байдал нэмэгдэх нь тодорхой байгаа боловч ирэх өдрүүдэд улирлын эцэст сулрал гарах байсан ч бид USD-г дэмжлэг түргэн олж авахад нь нөлөө үзүүлэх болно.

Канад доллар (CAD)

Канадын Банкнаас CAD арилжаачдын сэтгэлийг нилээдгүй гонсойлгосон шийдвэр саяхан гарсны дараа энэ долоо хоногт гол анхаарал инфляц дээр төвлөрнө. АНУ-ын инфляц хүлээлтээс давсан тул Канадын инфляцын урьдчилан тооцоолсон уналтыг нарийн ажиглах болно. Дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт нь CAD-ын байр сууринд дэмжлэг үзүүлэх ёстой.

  • USD/CAD – USD-ын ханш хүчирхэгжсэнээр бид 2020 оны 11-р сараас хойш хараагүй USD/CAD-ын огцом өсөлтийг харж байна. Уг хөдөлгөөн улирлын эцэст өргөжих магадлал бага зэрэг байгаа бөгөөд энэ нь улирлын эцсийн ухралтыг үүсгэж болзошгүй. Гэсэн хэдий ч 1.3075/1.3175 руу чиглэсэн сулралын дэмжлэг нь худалдан авах боломж байж болно.

Өргөн хэрэглээний бараанууд 

Улирлын эцсийн өсөлт өргөн хэрэглээний барааны хувьд тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Алтны эсрэг Мөнгөний гүйцэтгэл маш муу байсан. Гэсэн хэдий ч хэрэв мөнгөний ханш унавал энэ нь томоохон хэмжээний залруулах дарамт шахалттай тулгарах эрсдэлд орж болзошгүй. Холбооны нөөцийн сангийн хумих бодлого хүч нэмж магадгүй юм.

  • Брент ГазрынТос – өөр нэг сэргэлт $93.25/$96.40 дээрх эсэргүүцэлтэйгээр амжилтгүй болсон. Энэ нь ойролцоогоор 7/8-р сарын хамгийн доод ханш (үнэ унасан байгаа) бөгөөд 21 өдрийн хөдөлгөөнт дундаж юм. Хандлага дээр залруулах тохируулга хийснээр бид доод ханш нь $88.25 дээр байсан 9-р сарын өөр нэг дахин туршилтад нэг өдрийн доторх ханшийг ашиглахаар зорьж байна.
  • Алт – $1680 дээр ихээхэн хэмжээний дэмжлэг авсан нь энэ долоо хоногт түр хугацааны ханшийн өсөлтийг үүсгэж болзошгүй. Арилжаачид энэ өсөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь гол болох болно. Уг өсөлтийг хязгаарлахын тулд $1680/$1697 дээр ханшийг унагаад байгаа бөгөөд бид үнэ өсөх үед зарахыг эрэлхийлж байна.
  • Мөнгө – Зах зээл нь дөрвөн сарын доош чиглэсэн хандлага дотор уналттай байгаа бөгөөд улирлын эцсийн өсөлтийн ачаар энэ долоо хоногт зарах боломж байсаар байна. Хандлага дээр залруулах тохируулга дотор ханш доош чиглэх боломж байгаа тул бид $18.25/$18.50 руу чиглэн ухрахыг эрэлхийлж байна.

Волл Стрийт (Wall Street)

Волл Стрийт нь өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын инфляцын халуухан мэдээнээс хойш дарамтанд байна.  Холбооны нөөцийн сангийн хумих бодлого өмчийн зах зээл дээр өөр нэг гол эрсдэл бүхий эсрэг чиглэсэн хөдөлгөөнийг идэвхжүүлэх эрсдэлтэй байна. АНУ-ын зах зээл зарим нэг чухал дэмжлэгт ойрхон байгаа нь өөр нэг уналтыг авчирч болох юм.

  • S&P 500 фючерс – доош чиглэсэн дарамт нэмэгдэх тусам 3883-аас доош байх ханшийн уналт түргэсэн боломж өндөр байна. Бид улирлын эцсийн хүчирхэгжлийг борлуулах боломж болгож ашиглах болно. 3980 дээрх эсэргүүцэл нь одоо улирлын эцсийн хэмжүүр юм.
  • NASDAQ 100 фючерс – 11930-ын дэмжлэгээс дооших хоёр сарын хамгийн доод ханшны доош чиглэсэн хандлага нь 7/8-р сарын хамгийн доод ханшид үүд хаалга нээж байна. Бид улирлын эцсийн хүчирхэгжлийг борлуулах боломж болгож ашиглах болно. 12265 дээрх эсэргүүцэл нь анхдагч саад юм.
  • Довын фючерс – 30970-аас дооших ханшийн түвшин нь хоёр сарын хамгийн доод ханш бөгөөд дараагийн сарын ханшийг улам унагах боломжийг нээж байна. Хандлагын индикаторууд дээрх ханшийн болзошгүй уналтын улмаас бид улирлын эцсийн хүчирхэгжлийг борлуулах боломж болгож ашиглах болно. Анхдагч эсэргүүцэл 31385 дээр байна.

Ази:

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

Японы иен (JPY)

JPY хамгийн муу гүйцэтгэлтэй гол валют хэвээр байна. Японы банкны (BoJ) уулзалтаар гарч ирэх гол асуулт бол уг валютын сулралыг намдаах оролцоо байх эсэх юм. Хэрэв оролцоо байна гэж үзвэл, энэ нь JPY-г харьцангуй богино шахалттай өсөлтөд нээлттэй үлдээх юм.

  • USD/JPY –Уг хослол нь 21 жилийн турш дахь хамгийн өндөртөө буюу 144.99-т хүрснээсээ хойш хувьсамтгай нэгдэлд байсаар байна. 141.50/145.00 орчимд арилжааны хамрах хүрээг тогтоосон. Бид ханш суларсан үед худалдан авахыг илүүд үзэж байна.
  • AUD/JPY – JPY өсөж, AUD унасан нь өнгөрсөн долоо хоногт AUD/JPY-ийн ханшийн бууруулж байна. Уг зах зээл одоо улирлын эцсийн 95.30/95.75-ын дэмжлэгийн түвшинд туршилт хийж байна. Өдөр тутмын RSI 50 руу задарснаар энэ долоо хоног чухал долоо хоног болох юм. 94.75-аас доош чиглэх нь илүү гүнзгий залруулалтын үүд хаалгыг нээх болно.

Австрали доллар (AUD)

RBA-ийн Захирагч Лювын мэдээлж буйгаар төв банк инфляцыг 2%-оос 3%-ын зорилтот хүрээнд буцааж буулгах үүрэг амлалт хүлээсэн боловч урьдчилан тохируулсан замд биш байна. Лювын хэлж буйгаар зарим түвшинд тэдэнд 50bps онооны өсөлт хэрэггүй байх бөгөөд тэд энэхүү түвшинд хүрэхэд ойрхон байна. Ханш одоогоор хэт унасан байгаа боловч дараагийн уулзалтаар 25bps эсвэл 50bps өсөлтийн талаар авч үзэх болно. Энэ нь RBA-д ноёрхож буй уналтын хандлагыг бий болгож байна. 

  • AUD/USD – 0.6680/0.6700 дээрх удаан хугацааны дэмжлэгийн сулруулалтад үзүүлэх хариу үйлдэл энэ долоо хоногт чухал байх болно. Өдөр тутмын RSI-ыг залруулах тохируулгад оруулснаар, бид борлуулах боломж болгож улирлын эцсийн өсөлтийг ашиглах хүсэлтэй байна. Бид 0.6770 дооших бухан хандлагын уналтыг борлуулалтын өөр нэг дохио гэж харах болно.

Шинэ Зеландын доллар (NZD)

Шинэ Зеландын зах зээлийн мэдээлэл дутмаг байгаа бөгөөд энэ долоо хоногт NZD нь AUD-ын хөдөлгөөнөөс хамааран өөрчлөгдөх болно.

  • NZD/USD – өнгөрсөн долоо хоногт 0.5995 дэмжлэгээс доогуур унасан. Бид худалдах боломж болгож 0.6000/0.6060-ын хооронд байх аливаа түр хугацааны өсөлтийг ашиглахаар зорьж байна.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.