Сарын арилжааны эхний долоо хоног эдийн засгийн мэдээллээр үргэлж дүүрэн байдаг. Гэсэн хэдий ч томоохон төв банкнуудын мэдээлэл холилдсоноор бидэнд дата арилжаачдын мөрөөдлийн долоо хоног үлдээд байна. Эдгээр мэдээллийг хураангуй байдлаар хадгалах нь хэцүү байж болох ч бид оролдох болно.

ДНБ 3-р улиралд сөрөг болох хүлээлттэй буй нь ЕТБ-ны үйл ажиллагааг улам илүү хэцүү болгож байх зуур 10-р сард Евро бүсийн үндсэн ба гол инфляц хоёулаа өндөр хэвээр байсаар байх төлөвтэй байна. Гурван гол төв банкны ханшийн өсөлт хийгдэх хугацаа нь хэтрээд байна. Австралийн Нөөцийн Банкны ханш 25 суурь оноогоор өсөх төлөвтэй байгаа бол Холбооны нөөцийн сан болон Английн Банкнаас хоёулангаас нь 75bps онооны өсөлт хүлээгдэж байна. Цаашдын өсөлтийн хэмжээ ямар байх нь дараа дараагийн бүх уулзалтуудын гол сэдэв болох юм. ISM-ийн судалгаан дээр бага зэргийн буурал хүлээгдэж байна. Энэ долоо хоногт АНУ-ын ажлын байрны чухал тайлан гараад байна. Хөдөлмөрийн зах зээлийн чангарал үргэлжилж буй үед ХАА-гаас бусад ажилчдын тоо 200,000 болж төвийг сахиж, буурах урьдчилсан мэдээ гараад байна.

Үзэх: 

  • Хой Америк – ISM, ADP-ийн ажлын байр, ХАА-гаас бусад ажилчдын тоо, FOMC—ын чухал уулзалт.
  • Европ – Евро бүсийн инфляц ба ДНБ, ХАМИ эцсийн байдлаарх мэдээ, эцсийн байдлаарх ДНБ ба Английн Банк.
  • Ази –Япон, Хятад, Австрали, Австралийн Нөөцийн Банкны ХАМИ
  • Латин Америк –Бразилын аж үйлдвэрлэлийн бүтээмж ба ХАМИ-ийн хамтаарх Колумын ажилгүйдэл

Хойд Америк

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм

АНУ-ын доллар (USD)

Арилжаачид “Холбооны нөөцийн сангийн гол эргэлт”-ийн хэтийн төлөвийн талаар эргэцүүлж байх зуур гол томоохон форекс зах зээлүүдийн эсрэг USD дээр томоохон залруулга хийгдээд байна. Бид энэ долоо хоногт Холбооны Нөөцийн сангаас олон зүйлсийг олж мэдэх боловч 75bps онооны өсөлт хүлээгдэж байна. Асуулт нь Холбооны нөөцийн сангаас 12-р сарын уулзалтад зориулж арай бага түрэмгий арга хэмжээ авч эхлэх эсэх юм. Хэрэв холбооны нөөцийн сан нь “мэдээллээс хамааралтай” болон/эсвэл хэт түрэмгий чангарлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар илүү мэдэж авбал арай бага хумих байр суурийг баримталж эхлэх юм. Баасан гарагийн ХАА-гаас бусад ажилчдын тоо нэмэлт ач холбогдолтой болоод байна.

Холбооны нөөцийн сангийн арай бага хумих бодлого нь USD-ын залруулгад илүү хүч нэмэх болно. Бид Доллар дээрх 109.35 дэмжлэгийг энэ долоо хоногт хэмжүүр гэж харсаар байх юм.

Канад доллар (CAD)

Канадын банкны ханшийн өсөлт өнгөрсөн долоо хоногт хүлээлтээс бага байсан. “Холбооны нөөцийн сангийн гол эргэлт”-ийн хэтийн төлөвийг ажиглаж, Долларын Индексийн ханшийн хэлбэлзлийг харахаас өөрөөр Канадын Банкны дүгнэлт гараагүй. Үүнийг үл харгалзан авч үзвэл доош чиглэсэн гэнэтийн өөрчлөлтийг Канадын мэдээллээс харж байх бөгөөд энэ нь CAD-ын гол томоохон валютуудтай харьцах харьцаанд нөлөөлөх юм. Их хэмжээгээр өсөж буй ажилгүйдлийг ажиглах хэрэгтэй байна.

  • USD/CAD – 1.3495/1.3500 дээрх дэмжлэгт үзүүлэх хариу үйлдэл энэ долоо хоногт гол байх болно. FOMC дахь Холбооны нөөцийн сангийн гол эргэлт уг хослолыг  дэмжлэгийг таслах хэмжээнд доош аваачих болно. Энэ нь таван долоо хоногийн дээд хэмжээг бий болгох бөгөөд 1.3200 руу чиглэсэн залруулгыг харуулах юм. 1.3750/1.3775 дээрээс дээш ханш нь дахин илүү эерэг болох болно.

Өргөн хэрэглээний бараанууд

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын "бодит" бондын өгөөж буурсантай холбоотойгоор USD-ын ханш унасан. Хэрэв энэ нь хэвээр үргэлжилвэл өргөн хэрэглээний барааг дэмжихэд туслах ёстой. Алтны ханшийн хувьд тодорхой сэргэлт хараахан гараагүй байгаа ч огцом өсөлттэй байсан ч мөнгөний ханш сэргэж байна. Бид одоогоор газрын тосны өсөлтийг бас харж байна. Гэсэн хэдий ч, хэрэв АНУ-ын эдийн засгийн төлөв байдал цаашид муудах юм бол энэ нь олон улсын газрын тосны эрэлтийн хэтийн төлөвийн талаар асуулт гаргаж, өсөлтийг хязгаарлах магадлалтай.

  • Брентийн газрын тос –$90s руу буцах нь таван долоо хоногийн өсөлтийн чиг хандлагыг бий болгож, хэтийн төлөвт бага зэрэг эерэг хандлага үлдээв. Гэсэн хэдий ч, бух чиг хандлага нь сэргэлтийг нээхийн тулд $99.50 эсэргүүцлийг давах шийдвэртэй завсарлага авах шаардлагатай байна.
  • Алт – $1680/$1690 эсэргүүцэл доорх өөр нэг бух хандлагын уналт зургаан сарын буурах чиг хандлагын сөрөг хэтийн төлөвийг хадгалж байна. $1638 дээрх хамгийн их бага бичил ханшаас доогуурх нүүлт нь 9-р сарын хамгийн бага ханш болох $1615 ханшийг дахин турших юм. 
  • Мөнгө – Алхам нь шийдвэргүй байгаа тул хэтийн төлөв нь тодорхойгүй байна. Ханшийг $18.80/$19.20-оос дээш барих нь маш бага зэргийг сөрөг хандлагыг үлдээж байна. $19.65/$19.77 дээрх эсэргүүцэл нь сэргэлтийн найдварыг цааш нь татаж байна

Волл Стрийт

Amazon, Facebook, Microsoft зэрэг технологийн аваргуудын олсон орлого нь ашгийн улирлын эерэг эхлэлийг бууруулсан юм. Энэ нь NASDAQ болон Dow индексийн гүйцэтгэлд нөлөөлж байна.Мөн энэ нь Волл Стрийтийн сүүлийн үеийн сэргэлтэд бас нөлөөлж байна. Энэ нь энэ долоо хоног нь дунд хугацааны хэтийн төлөвийн хувьд гол болж магадгүй гэсэн үг. Өсөлтийг борлуулах боломж болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд дэмжих хэрэгтэй.

  • S&P 500 фючерс –Сэргэлт нь 3775/3820-ийн хоорондох дэмжлэг рүү буцсан. Энэ нь одоо Волл Стритийн хувьд чухал мөч юм. 3735 дээрх дэмжлэгээс доош шилжих нь өсөлт амжилтгүй болсныг илтгэх бөгөөд шинэчлэгдсэн борлуулалтыг нээж магадгүй юм.
  • NASDAQ 100 фючерс –11728-аас дээшхи гол эсэргүүцлийг давж чадаагүй тул технологийн индексийн фьючерсүүд хүчтэй унав. 10935 дээрх доод ханшаас доош хаагдах нь сэргэлтийг зогсоож, 10-р сарын доод ханш болох 10485-ыг дахин нээх болно.
  • Довын фючерс – Дов нь маш бага хэмжээгээр нөлөөлөлд өртсөн бөгөөд NASDAQ ба S&P 500-гаас хавьгүй сайн гүйцэтгэлтэй байгаа. Хэдийгээр зах зээл уналтад орсон ч 30970/31380-ын хооронд сайн дэмжлэг байсаар байна. 32660 дээрх эсэргүүцэл нь гол хаалт болоод байна.

Ази:

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм

Японы иен (JPY)

Олон улс дахь өгөөж буурч эхэлснээр бид өнгөрсөн долоо хоногт JPY-ийн ханш сэргэж байгааг харлаа. Японы банк нь тэлэх бодлого бүхий арга барилаа бараг өөрчлөхгүй байгаа тул энэ нь JPY-ийн ханшийг өгөөжийн зөрүүтэй эерэг хамааралтай болгож байна. Энэ нь FOMC уулзалт нь JPY-ийн хувьд гол эрсдэлтэй үйл явдал болно гэсэн үг юм (ХАА-гаас бусад ажилчдын тооны адил). АНУ-ын өгөөж буурах нь гол валютуудын эсрэг JPY-ийн ханшийн өсөлтийг дэмжихэд тусална.

  • USD/JPY –Өнгөрсөн долоо хоногт арилжааны тогтворгүй байдлын асар их өсөлт нь USD-ын залруулга хийх алхамын хамтаар 9-р сарын 145.00/145.90 дээрх хуучин дээд түвшний гол дэмжлэг рүү буцав. Тэндээс USD-ын ханш өсөх боломж дахин нэмэгдэж байна. 149.50-аас дээш бол 151.95 дээд ханшийг дахин нээдэг.
  • AUD/JPY –Хэтийн төлөв нь өнгөрсөн долоо хоногт илүү тодорхой болж байна. Өдөр тутмын лаан график дээрх урт хугацааны сүүдэр болон өдөр тутмын ханшийн хэлбэлзэл нь шийдвэргүй хэтийн төлөвийг харуулж байна. Гэсэн хэдий 94.20 дээрх дэмжлэгээс дээгүүр барих нь 95.30/95.75 эсэргүүцэл дээрх дэмжлэгт доош чиглэсэн бага зэргийн өрөөсгөл хандлагыг үлдээж байна.

Австрали доллар (AUD)

Австралийн Нөөцийн Банк (RBA) нь өөр нэг +25bps онооны ханшийн өсөлтөд болгоомжтой хандах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногийн 3-р улирлын хүлээлтээс өндөр инфляц нь ойрын хугацаанд AUD-ыг дэмжихэд тусалсан бөгөөд уулзалтыг бага зэрэг тодорхой бус болгохоор байна.

AUD/USD –Ойрын хугацааны сэргэлтийг хойш нь татаад байна. Энэ долоо хоногийн гол асуудал нь 0.6345/0.6390 орчмын дэмжлэг хадгалагдсаар байх эсэх асуудал юм. Энэхүү дэмжлэгийг алдах нь шинэчлэгдэж буй борлуулалтын дарамт болон ханш хүчирхэг үед зарах стратегийг үргэлжлүүлэхийг санал болгох юм. 0.6520/0.6550 дээрх эсэргүүцэл хүчирхэгжиж байна.

Шинэ Зеландын доллар (NZD)

8 ба 9-р сард маш муу гүйцэтгэлтэй байсан NZD-ын хувьд 10-р сар илүү эерэг байна. NZD нь өнгөрсөн хоёр долоо хоногийн туршид хамгийн шилдэг гүйцэтгэлтэй валют байсаар байгаа бөгөөд уг алхмыг үргэлжлүүлэх сайн шинж тэмдгийг харуулж байна.

  • NZD/USD –0.5670/0.5775-ын хоорондын дэмжлэгт үзүүлэх хариу үйлдэл нь гол асуудал байх болно. 0.5875 дээрх эсэргүүцэл нь 0.6000 рүү хийгдэх хаалт юм. Сэргэлт нь 10 долоо хоногийн доош чиглэсэн хандлагыг шийдвэртэйгээр тасалсан. Гэхдээ уг алхам хийгдэж эхлэх үед сулралыг худалдаж авах боломж гэж харах эсэх нь тодорхойгүй асуулт болоод байна. 


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.