Сарын эхний долоо хоног үргэлж зах зээлийн мэдээллээр дүүрэн байдаг. Хамгийн анхны бүтэн долоо хоног тул PMI-ийн мэдээгээр дүүрч, дараа нь АНУ-ын хөдөө аж ахуйгаас бусад ажилчдын тооны чухал тайлангаар цэнэглэгдэж байна.

Өөр газруудад төв банкууд санхүүгийн зах зээл дээрх одоогийн хямралд хариу үйлдэл үзүүлж буй энэ үед Австралийн Нөөцийн Банк (RBA) болон Шинэ Зеландын Нөөцийн Банкны (RBNZ) хүүгийн ханшийн шийдвэрүүд чухал ач холбогдолтой байх болно. Латин Америкийн хувьд инфляцийн асуудал хамгийн чухал байна. 

Үзэх: 

  • Хойд Америк – Хөдөө аж ахуйгаас бусад ажилчдын тоо болон ISM-ийн судалгаа, Канадын ажилгүйдэл
  • Европ – Эцсийн PMIS болон Евро бүсийн жижиглэн худалдааны борлуулалт
  • Ази – RBA ба RBNZ-ны хүүгийн ханш
  • Латин Америк –Колумб, Мехсик, Чилийн CPI инфляц

Хойд Америк

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм

АНУ-ын доллар (USD)

Бондын болон голлох форекс зах зээлүүд дээр хувьсамтгай байдал нь асар ихээр өссөнөөс хамаараад хаашаа чиглэх нь одоо бүрхэг болоод байна. Суурь нөхцлөөс харахад АНУ-ын доллар хүчирхэг хэвээр байсаар байхаар байна. Улирлын эцсийн ханшийн хэлбэлзэл болон хэт өндөр үнээр зарагдсан нь улирлын эцэст эрсдлийг дагуулж байна. Гэсэн хэдий ч бид улирлын эцсийн USD-ын аливаа сулралыг худалдан авах боломж гэж харсаар байх болно.

Энэ долоо хоногийн ISM-ийн судалгаа болон Хөдөө аж ахуйгаас бусад ажилчдын тоо нь гол эрсдэлтэй үйл явдлууд байх болно. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дэх чангатгал суларч эхэлнэ гэсэн илэрхий шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Ажлын байрны өсөлт 200,000-аас дээш байхаар хүлээгдэж байгаа бол цалингийн өсөлт 5%-иас дээш хувь дээр өндөр хэвээр үлдэж, ажилгүйдэл 3.7%. дээр бага хэвээр байна. Улмаар Холбооны нөөцийн сангаас ханшийг чангатгахаа үргэлжлүүлсээр байна. 

Канад доллар (CAD)

Эрсдлийн сөрөг дуршил өргөн хэрэглээний барааны валютуудад ихээхэн нөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт эрсдлийн дуршилд гарсан томоохон хэмжээний савлалт нь голлох зах зээлүүдийг бариад байгаа тул CAD хувьсамтгай байна. Хэрэв уг сентимент намжиж, сайжруулалт явагдвал CAD-ын байр сууринд улирлын эцсийн сэргэлт ажиглагдаж болно. Тосны салбар дахь үргэлжилсэн сэргэлт мөн тус болох болно.

  • USD/CAD – Уг хослол өнгөрсөн долоо хоногт хувьсамтгай байдал нь нэмэгдсэнээр хэлбэлзэлд орсон. Моментумыг сунгаснаар улирлын эцсийн түр хугацааны уналт явагдах магадлалтай байна. 1.3600 дээрх улирлын эцсийн дэмжлэгт үзүүлэх хариу үйлдэл энэ долоо хоногт гол асуудал байх болно. Доош чиглэсэн түвшин нь c. 1.3350-ыг харуулж байна. 1.3830 дээрх эсэргүүцэл одоо гол асуудал болоод байна.

Өргөн хэрэглээний бараанууд

Үнэт металууд болон тосонд гарсан улирлын эцсийн түр хугацааны өсөлт нь өргөн хэрэглээний бараануудыг энэ долоо хоногт гол эргэлтийн цэг дээр үлдээгээд байна. АНУ-ын Мөнгөн Сангийн өгөөжид бууралт гарвал энэ нь алт ба мөнгө зэрэг үнэт металууд дахь түр хугацааны өсөлтийг эрчимжүүлэхэд туслах юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн уналт ба мөнгөн сангийн бодлогын чангарлын айдас дахин илэрч гарч ирвэл өндөр өгөөж нь металууд дээрх бүдэг өсөлтийг илэрхийлэх болно. OPEC+ нь үнийн бууралтыг тэнцүүлэхийн тулд үйлдвэрлэлийг ихээхэн хэмжээгээр бууруулахаар тогтоод байна гэсэн шинжээчийн дүгнэлт гараад байна. Хэрэв энэ нь OPEC+-ын удирдагчдаас харагдаж эхлэвэл тосны үнэд илүү их хэмжээний сэргэлт авчирч болох юм.

  • Брент Газрын Тос – $90-оос дээшхи тодорхой түвшин нь улирлын эцсийн түр хугацааны үргэлжилсэн өсөлтөд $93.25/$96.60-ын хооронд гол дундаж хугацааны эсэргүүцлийн түвшин руу чиглэсэн замыг нээж өгөх юм. Энэ нь мөн удахгүй болох дөрвөн сарын доош чиглэсэн хандлагын туршилтыг авчрах болно. Бид зах зээлийн бух хандлагын уналтыг эрэлхийлж буй тул ханш хүчтэй байх үед зарахыг илүүд үзсээр байна.
  • Алт –$1680/$1697-ын хоорондох шууд бус хангамж нь дараагийн гол туршилт болох бөгөөд зах зээл улирлын эцэст сэргэсэн. Бид ханш хүчтэй байх үед зарахыг илүүд үзэж буй хэдий ч хэрэв зах зээл $1697-аас дээшхи түвшин рүү буцаж очиж чадвал энэ нь сэргэлтийг улам уртасгах болно. 
  • Мөнгө –Огцом уналтын дараах сэргэлт үргэлжилсээр байгаа үед таван сарын доош чиглэсэн хандлагын туршилт хийгдэх эсэх магадлал энэ долоо хоногт өсөж байна. Бид эсэргүүцэл рүү чиглэсэн улирлын эцсийн өсөлтийг борлуулах боломж гэж харсаар байгаа хэдий ч эхлээд энэ алхмыг хэрхэн тоглогдохыг харахыг хүсэж байна. $20.00 дээрх эсэргүүцэл гол хаалт болж үлдэж байна.

Волл Стрийт (Wall Street)

Компанийн түвшний сонордуулга байхгүй байгаа энэ үед Волл Стрийт нь зах зээлийн өргөн хүрээний сентимент болон цаашилбал бондын зах зээлээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Хэрэв бондын өгөөж үргэлжлэн өссөөр байвал энэ нь төв банкны чангатгах бодлого болон эдийн засгийн уналтын айдсыг харуулсаар байх болно. Энэ нь хөрөнгийн зах зээлд чирэгдэл болох юм. Волл Стрийт нь бага ханшаар зарах дээр төвлөрч буй бөгөөд түр хугацааны өсөлт ажиглагдаж болзошгүй байна. Гэсэн хэдий ч бид өсөлтийг борлуулах боломж гэж харсаар байна.

  • S&P 500 фючерс –Өсөлт нь тэлэгдэхэд хүндрэлтэй байсаар байна. Гэсэн хэдий ч 3613/3639 дэмжлэгийн түвшин чангарах тусам улирлын эцсийн сэргэлтийн боломж тэр хэмжээгээр илүү нэмэгдэх болно. 3750-аас дээшхи аливаа шийдвэртэй алхам нь 3885 орчимд эхэлж буй эсэргүүцэл рүү чиглэсэн замыг нээх юм.
  • NASDAQ 100 фючерс–11070 дээр бага байгаа 6-р сарын дэмжлэг байсаар байгаа хэдий ч худалдан авагчид сэргэлтийн тэлэлтийг хадгалахаар хичээж байна. Гэсэн хэдий ч хэрэв 11610-аас дээшхи алхам хийгдвэл энэ нь томоохон хэмжээний сэргэлтийн үүдийг нээх юм. 11070-аас доошхи нь 10655-ыг нээдэг. 
  • Довын фючерс – 29635 дээр байгаа 6-р сарын дэмжлэгийг аль хэдийнэ байхгүй болгосон. Гэсэн хэдий ч 28880-аас дээшхи хувирамтгай зөвшилцөл улирлын эцэст үнийн хэт хөөрөгдлийн түр хугацааны өсөлт явагдах боломжийг бий болгож байна. 239880 дээрх эсэргүүцэлд үзүүлэх хариу үйлдэл энэ долоо хоногт чухал байх болно.

Ази:

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм

Японы иен (JPY)

JPY нь Японы банкны эдийн засгийг тэлэх тогтвортой байр суурийн улмаас хэдэн сарын турш муу гүйцэтгэлтэй байсан. Гэсэн хэдий ч одоогийн бондын зах зээлийн өндөр хувьсамтгай байдлаас шалтгаалан арилжаачид зөвхөн хүүгийн ханшны зөрүүнээс илүүтэйгээр аюулгүй үүр гэсэн хандлага руу түлхүү анхаарч байна. Энэ нь JPY-ийн сэргэлтэд хөтөлж байна. Хэрэв энэ нь энэ долоо хоногт үргэлжилвэл JPY нь сайн гүйцэтгэлтэй байсаар байх болно. Хэрэв эрсдлийн дуршил сайжирч, хувьсамтгай байдал намжвал бид JPY-ийг дахин нэг удаа муу гүйцэтгэлтэй болно гэж хүлээж болно.

  • USD/JPY –Японы валютын оролцооноос хойш зах зээл хувьсамтгай байсаар байгаа хэдий ч 144.90/145.90-ийн хоорондох эсэргүүцэл тогтвортой байна. Хэрэв энэхүү эсэргүүцэл энэ долоо хоногийн туршид үргэлжилвэл 141.60-ын анхдагч дэмжлэг рүү чиглэсэн улирлын эцсийн буурлын магадлал өсөх юм.
  • AUD/JPY – Уг хослол өнгөрсөн долоо хоногт хувьсамтгай арилжааны түвшинд байсаар байсан. Илүү эерэг эрсдлийн дуршил дээш чиглэсэн алхмыг таашаах хэдий ч даван туулах ёстой 94.00/94.20-ын хоорондын эсэргүүцэл байсаар байна. Үүнээс дээшхи нь 95.30/95.70 руу чиглэсэн сэргэлтэд тусална.

Австрали доллар (AUD)

Эрсдлийг эсэргүүцсэн арилжааны орчинд AUD нь ихээхэн дарамтанд байна. Энэ долоо хоногийн гол анхаарал нь +50bps онооны өсөлтийг таамаглаж буй RBA-ийн хамгийн сүүлийн уулзалт руу хандаад байна. RBA нь сүүлийн үед хүүгийн ханшийг өндөр байлгахыг баримталж эхлээд буй бөгөөд энэ хандлага үргэлжлэх эсэхийг харах нь сонирхолтой байх болно. Нэн ялангуяа сүүлийн үеийн зах зээлийн хямралаас харахад.

  • AUD/USD –0.6530 дээрх эсэргүүцлээс дээш аливаа хөдөлгөөн нь сэргэлтийн замыг нээдэг. 0.6670/0.6770 эсэргүүцлийн түвшин рүү чиглэсэн сэргэлт нь дараа нь гарч ирнэ. Гэсэн хэдий ч бид улирлын эцсийн өсөлтийг борлуулах боломж гэж харсаар байна.

Шинэ Зеландын доллар (NZD)

AUD нь өндөр эрсдэлтэй валют тул Кивичүүд бэрхшээлд орсоор байна. RBNZ-наас хийж буй +50bps онооны 3.50% хүртэлх ханшийн өсөлт нь аливаа хэвийн нөхцөлд NZD-ыг дэмжих юм. Гэсэн хэдий ч энэ нь арилжааны хэвийн орчин биш бөгөөд арилжаачид RBNZ-г ханшийг хэр их өсгөхөд бэлэн буй талаар бодож үзэх болно. Эдийн засгийн аливаа тэлэх бодлого нь NZD-ын ханшид улам их нөлөөлөх болно.

NZD/USD –Улирлын эцэст түр хугацааны эдийн засгийн өсөлт явагдах хандлагатай байна. RSI-ын хувьд хэт өндөр үнээр зарагдсан позицууд их байна. 0.5755-аас дээш түвшинд хаах нь 0.5870/0.5930 руу чиглэсэн сэргэлтийн замыг нээж болно.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.