Сүүлийн өдрүүдэд зах зээл хувьсамтгай байсны эцэст эдийн засгийн хуанли энэ долоо хоногт арай намжиж байна. Дэлхийн гол томоохон эдийн засгуудын төв банкны хувьд инфляц чухал таавар хэвээр үлджээ. Энэ долоо хоногт АНУ-ын CPI дээр нэмээд PPI болон Мичиганы сентиментээс гаргаж авсан инфляцын заалтууд арилжаачдын хувьд гол анхаарал татсан асуудал болсоор байна. Хятад ба Австралийн инфляцын индикаторууд мөн хуанли дээр байна.Өнгөрсөн долоо хоногт Английн Банкнаас НВУ-ын эдийн засгийн байдлыг бүрхэгээр үнэлсний дараа НВУ-ын 1-р улирлын ДНБ-ийн эхний үзүүлэлтүүд сонирхол татаж байна. Латин Америкт бид Мексик ба Бразилын инфляц, Мексикийн төв банкны ханшийн шийдвэрийг ажиглаж байна.

Үзэх:

  • Хойд Америк – US CPI, PPI ба урьдчилсан байдлаарх Мичиганы сентимент
  • Европ & Ази – Германы ZEW, Хятадын CPI болон НВУ-ын 1-р улирлын ДНБ


Хойд Америкийн мэдээлэл:

Энэ долоо хоногт АНУ-ын мэдээлэл хязгаарлагдмал байгаа хэдий ч хэд хэдэн гол мэдээлэл байна. АНУ-ын инфляцын тренд өндөр хэвээр байх боловч инфляцыг оргилд нь хүргэх үндсэн CPI-д өөрчлөлт гарах шинж тэмдэг ажиглагдаад байна. 4-р сарын мэдээлэлд үүнийг хэрхэн тусгасан талаарх үнэлгээ нь US CPI болон US PPI-ийн хувьд гол асуудал болох юм. Хоёулаа зөвхөн бага хэмжээгээр өсөх хүлээлттэй байна.

Мичиганы Сентимент одоогийн нөхцөл байдал болон хүлээлт дэх бууралтаас шалтгаалан 4-р сард буурах хандлагатай байна. Энэ нь 3-р сард мэдээлэлд харагдаж байсан сайжруулалтыг урвуулах юм. Гэсэн хэдий ч 8 жилийн турш өндөр хэвээр байгаа боловч сүүлийн өдрүүдэд тогтворжих шинж тэмдэг ажиглагдаад байгаа хэрэглэгчийн инфляцын хүлээлт мөн анхаарал татаад байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • АНУ-ын эдийн засаг өргөжиж, USD (ам.доллар) CPI болон PPI-д гарсан гэнэтийн өөрчлөлтийн эргэн тойронд хувьсамтгай байдал ихэссэн болохыг харах болно.
  • Мичиганы сентиментэд эрсдлийн сөрөг хазайлттайгаар шинээр буурал гарах эсэхийг ажиглах болно.


Европ & Ази:

  • Германы ZEW Эдийн Засгийн Сентимент (5-р сарын 10 Мягмар, BST 10:00 цаг) Сентимент 5-р сард -40.5 дээр тогтвортой үлдэх төлөвтэй байна (4-р сард -41.0)
  • Хятадын CPI (5-р сарын 11 Лхагва, BST 02:30 цаг) 4-р сард CPI-ийн инфляц 1.6% болж бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна (3-р сард 1.5% байснаас өсөөд). PPI 7.8% болж бага зэрэг буурах төлөвтэй байна (8.3%-иас)
  • Австралийн инфляцын хүлээлтүүд (5-р сарын 12 Пүрэв, BST 02:00 цаг) 5-р сард инфляцын хүлээлтүүд 4.8% болж бага зэрэг буурах төлөвтэй байна (4-р сард 5.2% байснаас)
  • НВУ-ын ДНБ – урьдчилсан байдлаар (5-р сарын 12 Пүрэв, BST 07:00 цаг) 1-р улирлын ДНБ 0.9% дээр ирэх төлөвтэй байна (4-р улиралд эцсийн байдлаар +1.3% байсны дараа)
  • НВУ-ын Аж үйлдвэрлэлийн бүтээмж (5-р сарын 12 Пүрэв, BST 07:00 цаг) Аж үйлдвэрлэлийн бүтээмж +0.1% байх урьдчилсан мэдээ гарсан бөгөөд жилээс жилийн үйлдвэрлэл 3-р сард +1.0% болж буурах төлөвтэй байна (2-р сард +1.6% байснаас)
  • Евро бүсийн Аж үйлдвэрлэлийн бүтээмж (5-р сарын 13 Баасан, BST 10:00 цаг) Сар тутмын үйлдвэрлэл 3-р сард -1.0%-иар буурах төлөвтэй байна

Энэ долоо хоногт Хятадад инфляцыг мөн ажигласаар байх болно. CPI-д өсөлт хүлээгдэж байгаа хэдий ч зөвшилцлөөр PPI-д бага зэрэг буурал хүлээгдэж байна. Үйлдвэрлэлийн салбарын инфляц КОВИД-ын үеийн зогсолтоос шалтгаалж 7.8%, болж дундаж байгаа хэдий ч энэ нь инфляцын тренд дээд цэгтээ хүрэхийн өөр нэг дохио болж болох уу?

НВУ-ын 1-р улирлын ДНБ 0.9%. дээр байх хүлээлттэй байна. Энэ нь мөн Английн Банкнаас гаргасан хүлээлт тул нэн ялангуяа ДНБ-ийн хувьд аливаа дутуу зорилт нь асуудал үүсгэх юм. Бид мөн гол эдийн засгуудад НВУ-ын Аж үйлдвэрлэлийн бүтээмжийн тренд маш ихээр буурч байгааг харж байна. НВУ-ийн хувьд 3-р сарын үзүүлэлтүүд намжсан сар болж байгаа бөгөөд зөвшилцлөөр 12 сарын үйлдвэрлэлийг урьдчилсан байдлаар 1% болж буурах төлөвтэй гэж үзэж байна. Евро бүсийн Аж үйлдвэрлэлийн бүтээмжид мөн буурал хүлээгдэж буй бөгөөд сар тутмын буурлаас болж 12 сард тулгуурласан үзүүлэлт нэгэн жигд тогтсон хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Германы ZEW-д гарсан сөрөг гэнэтийн өөрчлөлт нь EUR (евро)-гийн хувьд сөрөг нөлөөтэй байна
  • Хятадын инфляцид гарсан сөрөг гэнэтийн өөрчлөлт нь эрсдлийн дуршилд нөлөөлж болзошгүй
  • GBP (фунт стерлинг)-ийн арилжаачид НВУ-ын өсөлтийн мэдээнд гарсан аливаа гэнэтийн өөрчлөлтийг ажиглаж байх болно


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.