Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын ХҮИ-ийн сэргэлтийн дараах өндөр хэмжээний хувьсамтгай байдлын дараа ирэх өдрүүдэд томоохон эдийн засагтай бусад орнуудын хувьд инфляцид анхаарлаа хандуулж байна. Канад, Нэгдсэн Вант Улс, Евро бүс (эцсийн мэдээлэл), Шинэ Зеланд, Япон зэрэг улс бүгдээрээ 9-р сарын ХҮИ-ийн мэдээллээ зарласан байна. Бид дараа нь дараагийн хэдэн долоо хоногт төв банкууд уулзалтандаа юуг хүлээж байгааг илүү сайн мэдэж авах болно. Улмаар бид форексын томоохон зах зээлүүд ирэх өдрүүдэд өндөр хувьсамтгай байдлыг хадгална гэсэн хүлээлттэй байна. Хэдийгээр USD ойрын хугацаанд залруулгын дарамттай тулгарсан ч USD-ын үргэлжилсэн өндөр гүйцэтгэлийн талаарх олон жилийн үзэл баримтлалыг өөрчлөх зүйл бага байна.

Үзэх: 

  • Хойд Америк –АНУ-ын аж үйлдвэрлэлийн бүтээмж ба орон сууцжуулалтын мэдээлэл. Канадын ХҮИ ба жижиглэн худалдааны борлуулалт мөн чухал байх болно.
  • Европ –НВУ-ын ХҮИ ба жижиглэн худалдааны борлуулалт дээр нэмээд Германы Эдийн засгийн ZEW сентимент ба Евро бүсийн хэрэглэгчийн итгэл.
  • Ази –Шине Зеланд ба Японы ХҮИ дээр нэмээд Хятадын амин чухал ДНБ, аж үйлдвэрлэлийн бүтээмж ба жижиглэн худалдааны борлуулалт
  • Латин Америз – Зөвхөн Мексикийн жижиглэн худалдааны борлуулалт

Хойд Америк

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

АНУ-ын доллар (USD)

АНУ-ын ХҮИ хүлээлтээс өндөр байгаа нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр арилжааны хувьсамтгай байдлыг үүсгээд байна. Өнгөрсөн сард ХҮИ халуухан гарч ирсний дараа ирэх хэдэн долоо хоногт USD-ын ханш чангарах томоохон хандлага ажиглагдсан. Хэдийгээр ойрын хугацаанд USD-тай харьцах ханшийн уналт ажиглагдаж байгаа ч бид тийм ч их өөрчлөлтийг олж харахгүй байна. Холбооны Нөөцийн Сангийн зах зээлүүд 75 суурь нэгжийн өсөлтөд улам бүр итгэлтэй болж буйтай холбоотойгоор энэ долоо хоногийн асуулт бол 100bps онооны өсөлт явагдах эсэх асуудал юм. Хэрэв тийм бол USD-ын ханш томоохон форекс зах зээлүүдийн эсрэг дахин хүчтэй өсөх өндөр магадлалтай байна.

Энэ долоо хоногт АНУ-ын мэдээлэл харьцангуй доогуур түвшинд байгаа ч мэдээллийн арилжаачдад зарим нэг арга хэмжээг авахаар байна. Аж үйлдвэрлэлийн бүтээмжийн мэдээлэл нь бага зэрэг буурах төлөвтэй байгаа бөгөөд ажиглах нь зүйтэй байх хандлагатай байна. Бид мөн тухайн сарын бүс нутгийн Холбооны нөөцийн сангийн судалгааг үзэж, улс орны эдийн засгийн урсгалын чиглэлийг сайн харуулж байна. Филиделфиагийн холбооны нөөцийн сан ба Нью Йоркын холбооны нөөцийн сангийн аль аль нь бага зэрэг өндөр байх төлөвтэй байгаа ч сөрөг бүсэд хэвээр байна. Одоогоор тогтвортой ахиц гарахгүй байна.

Канад доллар (CAD)

АНУ-ын ХҮИ хүлээгдэж байснаас өндөр гарсны дараа Канадын ХҮИ энэ долоо хоногт тохиромжтой байх эсэх талаар таамаглал дэвшүүлэгдээд байна. USD-ын ханшийн өсөлт нь CAD-д хүндээр туссан боловч бусад өргөн хэрэглээний барааны валютуудын нэгэн адил ойрын хугацаанд түр хугацааны өсөлт хийгдэх боломжтой байна. 

  • USD/CAD –Том өөрчлөлт нь ойрын хугацаанд засч залруулах дохиог уг хослолд үлдээгээд байна. Гэсэн хэдий ч бид аливаа болзошгүй доош чиглэсэн бууралт богино хугацаанд үргэлжлэх бөгөөд USD-ын ханшийг цаг тухайд нь сэргээнэ гэдэгт итгэсээр байна. 1.3500 дээрх ханшийн дэмжлэгийн ач холбогдол тодорхой байна.

Өргөн хэрэглээний бараанууд

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр өргөн хэрэглээний барааны ханшид нөлөөлсөн USD-тай харьцах ойрын хугацааны хөдөлгөөн богино хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа тул үнэт металлууд дарамт шахалттай тулгарсан хэвээр байна. АНУ-ын бондын бодит өгөөж өсөх хандлагатай буйтай холбоотойгоор бид алт, мөнгөтэй хүчтэй сөрөг хамаарлыг тоглуулахыг илүүд үзэж байна. Хэрэв өгөөж өндөр хэвээр үлдэж, өссөөр байвал энэ нь энэ долоо хоногт үнэт металлын ханш цаашид сулрана гэдгийг харуулж байна.

ОПЕК+-ийн шийдвэрийг дагалдан тосны үнэ огцом өссөний дараа эрэлтийн динамик нь тосны үнэд дахин дарамт үзүүлэх хүчин зүйл болж буй нь ажиглагдаж байна. Хэрэв өнгөрсөн пүрэв гаригийн онцгой өсөлтөөс үүссэн эрсдлийн сэргэлт сарниж эхэлбэл бид тосны үнийг дахин буурч эхэлнэ гэж хүлээж болно.

  • Брентийн Газрын Тос –Бух хандлагын уналт $99.50-т хүрснээр зах зээл $93.00 орчим ойроос дунд хугацааны эргэлт рүү буцаж ухраад байна. Үүнийг тойрсон хариу үйлдэл энэ долоо хоногт чухал байх болно. RSI-ийн хувьд 50 орчим моментум нь холимог хэтийн төлөвийг илэрхийлж эхлээд байна. Дэмжлэг нь $88/$90 дээр байна.
  • Алт –$1680/$1697-ын хоорондох нэмэлт нийлүүлэлт нь дахин гол саад болж байна. Ханш хүчирхэг үед зарах нь энэ долоо хоногт дахин давуу эрхтэй стратеги болоод байна. $1660-аас доош шийдвэртэй шилжих нь $1640-ыг нээх боловч $1615 байх хамгийн доод ханшийг тодорхойлох боломжгүй юм. Анхдагч уналтын хандлага энэ долоо хоногт ойролцоогоор $1710-аас $1710 болж буурч байна.
  • Мөнгө –Ханш нөгөө талруу хэлбэлзэхээсээ өмнө хоёроос гурван долоо хоног үргэлжлэх хандлагатай байдаг томоохон савлалтуудыг харуулсаар байна. Энэ долоо хоногт хийх одоогийн алхам нь бага байгаа нь дарамт нь $17.95/$18.30 орчимд дэмжлэг авна гэсэн үг юм. Ханш буцаж өндөр савлахад анхны эсэргүүцэл $19.30 дээр байна.

Волл Стрийт (Wall Street)

Энэ долоо хоногт урган гарсан томоохон асуулт нь түр хугацааны өсөлт хэр удаан үргэлжлэх вэ юм. АНУ-ын ХҮИ хүлээгдэж байснаас өндөр гарсантай уялдан анхны борлуулалтаас огцом сэргэлтийг харуулсан Пүрэв гаригт хийгдсэн алхам нь ямар нэгэн чухал суурь үндэслэлд үндэслээгүй байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын давалгаа хувьцаа болон индексийн ханшийг хаасантай холбоотойгоор богино хэмжээний түр хугацааны өсөлт байсан байх магадлалтай байна. Энэ нь хуримтлагдсаар том сэргэлт болж хувирсан байна. Моментум сарнисны дараа эдгээр хөдөлгөөнүүд богино хугацаанд үргэлжлэх хандлагатай байдаг. Бид өсөлтийг зарах боломж болгон ашиглахыг дэмжсээр байна. Өндөр инфляц, Холбооны нөөцийн сангийн түрэмгий бодлого, эдийн засгийн үйл ажиллагааны сөрөг өөрчлөлт зэрэг нь хувьцааны үнэд баавгай сентиментийг авчрах хандлагатай байна.

  • S&P 500 фючерс–Өсөлт нь борлуулах боломж болж үлдсэн байна. Ойрын хугацаанд өдрийн асар их эргэлтэд гарах эерэг хандлага нь хүнд байдалд орсон байж магадгүй байна. Цаашид өсөлт явагдах боломж байсаар байгаа ч моментум нь ханш хүчирхэг үед зарахыг дэмжсээр байна. 3820 дээрх эсэргүүцэл нь гол зүйл боловч бид хуучин дэмжлэгийг 3571 дээр болон 3500 руу чиглүүлэн дахин туршиж үзэхийг илүүд үзэж байна.
  • NASDAQ 100 фючерс –S&P фючерсийн хувьд адил төстэй сэргэлтийн сигнал харуулж байна. Гэсэн хэдий ч хэтийн төлөв нь сөрөг тохируулагдсан байгаа бөгөөд бид аливаа өсөлтийг түр хугацааны гэдэгт итгэлтэй байна. Бид 10485 руу чиглэж ханшийг бууруулахыг илүүд үзэж байна. 21 хоногийн унаж буй хөдөлгөөнт дундаж нь эсэргүүцлийн сайн хэмжүүр хэвээр байна.
  • Довын фючерс –Хэдийгээр үргэлжилсэн сэргэлтийн боломж байгаа ч бид амжилтгүй болсон өсөлтийг борлуулах боломж гэж харж байна. 30510 дээрх эсэргүүцэл нь энэ долоо хоногт гол болоод байна. Бид шинэчлэгдсэн борлуулалтын хүрээг болон 28650 дээрх бага ханшийн туршилтыг харж байна.

Ази:

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

Японы иен (JPY)

АНУ-ын өгөөж өссөөр буйтай холбоотойгоор JPY-ийн хэтийн төлөв улам муудаж байна. Гэсэн хэдий ч JPY нь USD-тай харьцах олон арван жилийн доод ханшаа хадгалсаар байгаа тул Японы эрх баригчид цаашид энэ асуудалд оролцох магадлал улам бүр нэмэгдсээр байна. Хэрэв JPY дахин нэг удаа тогтмол сулрахаас өмнө хувьсамтгай байдал үүсвэл гурван долоо хоногийн өмнө хийгдсэн оролцоо нь түр зуурынх байсан гэдэг нь харагдаж байна.

  • USD/JPY –Хэдэн долоо хоногийн өмнө Японы эрх баригчид хөндлөнгөөс оролцсоны дараа энэ хослол 145.90 түвшнээр дамжин шийдэмгий шилжлээ. Зах зээл нь өсөх хандлагатай сувгийн хүрээнд өндөр байсаар байгаа тул ямар ч үр дүнтэй эсэргүүцэл байхгүй байна. Оролцоонд тулгуурласан татан авалтын дэмжлэг нь 143.60/145.90 байна.
  • AUD/JPY –Ойрын хугацааны эрсдлийн өсөлт нь 90.83-аас сэргэхэд тусалсан. Гэсэн хэдий ч, түр хугацааны өсөлт хэт өндөр ханшаар борлуулагдахаас салж байгаа тул энэ алхам нь богино хугацааны алхам байж магадгүй юм. 94.00/94.70 дээрх эсэргүүцэл нь гол зүйл болоод байна.

Австрали доллар (AUD)

Инфляц өсөж, Холбооны нөөцийн сан улам их хумих бодлоготой байгаа нь эрсдэлийн дуршилд хүндээр туссан хэвээр байна. AUD нь эрсдэлийн сөрөг дуршлын тэргүүн эгнээнд байна. AUD нь өнгөрсөн сарын хамгийн муу үзүүлэлттэй гол валют болоод байна. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн мэдээлэл энэ долоо хоногт AUD-ийн гүйцэтгэлд маш чухал байх болно. Хятадын мэдээлэл сайжрах нь AUD-ын ойрын хугацааны түр хугацааны өсөлтийг өдөөж магадгүй юм.

  • AUD/USD –Ханш буурах сувгийн хүрээнд ойрын хугацаанд алхам хийгдэх нь борлуулах боломж болж харагдаж байна. Бид 0.6170 дээрх бага ханшийн туршилтыг явуулахын тулд өсөлтийг харж байна. 0.9360/0.9390 дээрх эсэргүүцэл нь гол зүйл юм.

Шинэ Зеландын доллар (NZD)

Шинэ Зеландын Нөөцийн Банкны хумих бодлогоос үл хамааран NZD нь сүүлийн хэдэн долоо хоногт AUD шиг муу үзүүлэлттэй байсаар байна. Инфляцийн бууралт цаашид энэ алхамд улам нөлөөлж болзошгүй байна. Гэсэн хэдий ч, AUD-ийн нэгэн адил хэт өндөр ханшаар борлуулагдсан NZD-д Хятадын мэдээлэлд гарч буй аливаа сайжруулалтын шинж тэмдэг сайнаар нөлөөлж магадгүй байна.

  • NZD/USD –Өнгөрсөн пүрэв гаригийн урвуу сигнал болон эерэг моментумын зөрүүтэй байдлыг үл харгалзан сэргэлтийн моментум буцаан таталт хийхээр оролдож байна. Бид 0.5510 дээр буцаж туршилт явуулахын тулд өсөлтийг зарах боломж болгон ашиглахыг дэмжсээр байна. 21 өдрийн унаж буй хөдөлгөөнт дундаж нь эсэргүүцлийн хэмжүүр болоод байна.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.