Удиртгал

Улаан өндөгний баярын амралтын дараагаас мэдээллийн төвөөс олон төрлийн мэдээлэл гарч ирсэн ч эдийн засгийн хуанли энэ долоо хоногт илүү нам тайван байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч гол томоохон эдийн засгуудын PMI-ийн алс хэвийн төлөвийн талаарх мэдээлэл нь жилийн хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлтийн чиг хандлагын талаар гол ойлголтуудыг өгөх болно. Мөн гол томоохон эдийн засгуудын хувьд ажиглах ёстой инфляцын мэдээлэл ихээр гараад байна.

Үзэх:

  • Хойд Америк – АНУ-ын орон сууцжуулалтын мэдээлэл, Канадын CPI ба АНУ-ын PMI-ийн мэдээлэл.
  • Европ ба Ази – PBoC-ын хүүгийн хэмжээ, Шинэ Зеланд, Япон ба Евро бүсийн инфляц, Япон, Австрали, Евро бүс ба НВУ-ын PMI-ийн мэдээлэл.

 

Хойд Америкийн мэдээлэл:

Канадын банкны (ганцаараа биш ч гэсэн) хувьд инфляцын асуудал босоод байна. Хамгийн сүүлийн мөнгөн сангийн бодлогын шинэчлэлд инфляцын талаарх төв банкны тоймд “дээш чиглэсэн их хэмжээний өөрчлөлт” гарсан бөгөөд Канадын CPI 2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст дунджаар 6% байх төлөвтэй талаар багтаасан байна. 3-р сард инфляц 5.9% (5.7%-иас) хүрч үргэлжлэн өсөх хүлээлттэй байгаа бөгөөд дэлхий даяарх инфляцын хандлага хүлээлтээс давах хандлагатай буйг авч үзвэл дээш чиглэсэн эрсдэл гарахаар байна.

PMI-ийн мэдээлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны алс хэтийн гол заалт болж байдаг. Украйны дайн хэрэглэгчийн сентиментэд нөлөөлнө гэсэн айдас болон өсөн нэмэгдэж буй инфляцын нөлөөгөөр PMI нь 2-р улиралд удааширч буй өргөжилтийг харуулж байна. Энэ нь 4-р сард 57.0 хүрч буурах төлөвтэй байгаа АНУ-ын холимог бүтээгдэхүүний PMI-д тусгагдах төлөвтэй байна. Энэ нь ДНБ 2-р улиралд хэрхэн харагдах талаарх бодит байдлыг харуулах бөгөөд тэр ч бүү хэл 1-р улирлын жил тутмын 1.8%-ийн одоогийн зөвшилцлийн тооцооллоос үл мэдэг бага байж болохоор байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл:

  • Орон сууцжуулалтын талаарх мэдээлэл ам.долларm (USD) мэдэгдэм өөрчлөлт оруулах магадлал байхгүй байгаа хэдий ч PMI-ийн мэдээллийг үргэлж ажигласаар байна. Доош чиглэсэн аливаа гэнэтийн өөрчлөлт нь сөрөг эрсдэлтэй байх бөгөөд ам.долларm (USD) нөлөө үзүүлэхээр байна (дор хаяж сөрөг байр сууриуд хүчээ авахаас өмнө).
  • Хэрэв инфляц хүлээлтээс өндөр байвал канад долларын (CAD) ханшид эерэгээр нөлөөлнө.

 

Европ & Ази:

  • Хятадын Ардын Банкны хүүгийн хэмжээ (4-р сарын 20 Лхагва, BST 02:15 цаг) 1 жилийн Зээлийн Прайм Хүүгийн хэмжээ болох 3.7%-д өөрчлөлт орох төлөвгүй байна.
  • Евро бүсийн аж үйлдвэрлэл (4-р сарын 20 Лхагва, BST 10:00 цаг) 2-р сард үйлдвэрлэл сараас сард +0.8%-иар өсөх төлөвтэй байна (1-р сард тэг өсөлттэй байсны дараа энэ нь жилээс жилийн өсөлтийг +0.8% (1.3% байснаас ) дээр дахин эерэг болгож нэмэгдүүлэх юм.
  • Шинэ Зеландын CPI (4-р сарын 20 Лхагва, BST 23:45 цаг) 1-р улирлын инфляц 2.0% (2021 оны 4-р улиралд 1.4% байснаас) болж үсрэх төлөвтэй байгаа нь жилээс жилийн инфляцыг 7.1% (5.9% байснаас) болгож өсгөнө гэсэн үг юм.
  • Евро бүсийн инфляц - эцсийн (4-р сарын 21 Пүрэв, BST 10:00 цаг) 3-р сарын мэдээллээс харахад эцсийн инфляц гол CPI-ийн хувьд 7.5% дээр, үндсэн инфляцын хувьд 3.0% дээр өөрчлөгдөхгүй үлдэх төлөвтэй байна.
  • Австралийн PMI-ийн мэдээлэл (4-р сарын 22 Баасан, BST 00:00 цаг) Үйлчилгээний ба Үйлдвэрлэлийн PMI хоёулаа бага зэрэг буурах төлөвтэй байгаа нь 4-р сарын холимог PMI-ийг 54.3 (3-р сард 55.1 байснаас) болгож доош татахад хүргэж байна.
  • Японы CPI (4-р сарын 22 Баасан, BST 00:30 цаг) Үндсэн инфляц 3-р сард +0.8% болж өсөх төлөвтэй байна (3-р сард +0.6% байснаас дээшлээд).
  • Японы PMI-ийн мэдээлэл (4-р сарын 22 Баасан, BST 01:30 цаг) Шинжээчдийн урьдчилсан тооцооллоор Холимог бараа материалын PMI 48.6-д хүрч бага зэрэг буурах тооцоололтой байна (49.3 байснаас).
  • НВУ-ын Жижиглэн Худалдаа (4-р сарын 22 Баасан, BST 07:00 цаг) 3-р сард үндсэн борлуулалт (ex-fuel) +0.4% байх төлөвтэй байгаа боловч (2-р сард -0.7%) энэ нь жилээс жилийн борлуулалтыг +1.6% (2-р сард +4.6% байснаас) болгож бууруулахаар байна.
  • Евро бүсийн PMI-ийн мэдээлэл (4-р сарын 22 Баасан, BST 09:00 цаг) Шинжээчид 4-р сард Үйлдвэрлэл (56.5 байснаас 56.2 болгож бууруулж) болон Үйлчилгээний (55.6 байснаас 55.0 болгож бууруулж) салбарт хоёуланд нь бага зэрэг бууралт явагдана гэж тооцоолж байна. Энэ нь Холимог бараа материалын PMI-ийг 54.2 (3-р сард 54.9 байснаас) болгож доош нь татахаар байна.
  • НВУ-ын PMI-ийн мэдээлэл (4-р сарын 22 Баасан, BST 09:30 цаг) 4-р сард Үйлдвэрлэл (55.2 байснаас 54.8 болгож бууруулж) болон Үйлчилгээний (62.6 байснаас 62.1 болгож бууруулж) салбарт хоёуланд нь бага зэрэг бууралт явагдана гэж тооцоолж байна. 4-р сард Холимог бараа материалын PMI 59.6 (60.9 байснаас) болж буурах төлөвтэй байна.

Шинэ Зеланд, Япон ба Евро бүсийн инфляцын мэдээгээр мөн төв банкнуудын тасралтгүй үнийн өсөлт, нэмэгдлийн асуудлыг баталгаажуулах хүлээлттэй байна. Шинэ Зеландын гол инфляц 7%-иас дээш үсэрсэн нь (гурван сарын өмнө 5.9% байснаас) өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын Нөөцийн Банкнаас ярьж байсан “төвийг сахьсан шийдвэр”-ийн талаарх яриа хэлэлцээг илүү эрчимжүүлэх юм. Дээш чиглэсэн аливаа гэнэтийн өөрчлөлт нь ханшийн хүчтэй өсөлт гарч болзошгүй талаарх яриаг дэгдээхээр байна. Евро бүсийн инфляц нь хэдэн долоо хоногийн өмнө гарсан мэдээлэлд аль хэдийн харагдсан үсрэлтийн эцсийн илэрхийлэл юм. Цаашилбал, ЕТБ өнгөрсөн долоо хоногт хэвийн байдалд оруулахаар эмгэн хумсны хурдацтай арга хэмжээ авч эхлээд буйгаа баталсан. Хэрэв Японы үндсэн CPI-ийн инфляц үргэлжлэн өссөөр байвал Японы бондын зах зээлийн хариу үйлдэл болон USD/JPY-ын ханшид үзүүлэх дэс дараалсан нөлөөллийг ажиглах нь зүйтэй үйлдэл болж болох юм.

Өнгөрсөн сарын PMI-ийн өргөн чиг хандлага нь шинжээчид гутранги байр суурьтай байсан явдал юм. PMI-д гарсан бууралт нь хүлээж байсан шиг их байгаагүй санагдсан. Гэсэн хэдий ч инфляц үргэлжлэн өсөж, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудал үйлдвэрлэл болон шинэ захиалгад саад учруулж буй нь PMI-ийн мэдээлэлд дахин доош чиглэсэн эрсдлийг авчирч байна. Нэн ялангуяа Евро бүсийн холимог бараа материалын PMI үүнд өртөж байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Еврогийн (EUR) ханшийг өсгөхийн тулд инфляцид их хэмжээний дээш чиглэсэн өөрчлөлт гарах хэрэгтэй хэдий ч еврогийн ханшид нөлөө үзүүлэх доош чиглэсэн эрсдэл байсаар байх болно.
  • Шинэ Зеланд дахь инфляцид гарсан аливаа дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт нь шинэ зеланд долларын (NZD) ханшид эерэгээр нөлөөлөх болно.
  • НВУ-ын жижиглэн худалдааны борлуулалт эсвэл PMI-д гарсан аливаа гэнэтийн сөрөг өөрчлөлт нь фунт стерлингийг (GBP) доош татах болно.

 

 Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.