Удиртгал

Долоо хоногийн дараа ХАА-г багтаагаагүй ажилчдын тоо эдийн засгийн хуанли дээр илүү нам жим байх хандлагатай байна. Гэсэн хэдий ч Австралийн Нөөцийн Банкны мөнгөн сангийн бодлогын шийдвэрийн хамт үйлчилгээний PMI-ийн мэдээллүүд зарлагдах бөгөөд хамгийн сүүлийн FOMC-ын хурлын протокол дээрх мэдээллүүд арилжаачдыг бэлтгэлтэй байхыг сануулж байна. Латин Америкт энэ долоо хоногт инфляц голлох асуудал болоод байна.

Үзэх:

  • Хойд Америк –АНУ-ын Үйлчилгээний ISM болон FOMC-ын хурлын протокол, Канадын PMI голлох сэдэв болоод байна.
  • Европ & Ази – Авсрали, Евро бүс, НВУ дахь үйлчилгээний PMI-ийн мэдээллийн хамтаар RBA онцлох үйл явдал болж байна.

 

Хойд Америк

Энэ долоо хоногт гол томоохон зах зээлүүдийн хувьд үйлчилгээний PMI-ийн мэдээлэл нь гол мэдээлэл болоод байна. АНУ-ын хувьд ISM-ийн үйлчилгээний салбарын судалгаа өнгөрсөн хэдэн сарын турш буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд одоогоор Үйлдвэрлэлийн салбарын тоо баримтаас маш доогуур байна. 3-р сард үйлчилгээний салбарын үйл ажиллагааны мэдээлэлд өсөлт ажиглагдсаны дараа ISM-ийн үйлчилгээний салбарын урьдчилсан мэдээлэл дөрвөн сарын хугацаанд анх удаагаа өсөлттэй харагдаж байна. Энэ нь 1-р улиралд үйл ажиллагааны төлөв сайн байгаа бөгөөд Украйны дайны нөлөө төдийлөн их биш буйг харуулж байна. 3-р сард Канадын холимог зах зээлийн PMI 61.0-д хүрч, үргэлжлэн өсөх төлөвтэй байна.

Лхагва гараг гэхэд 3-р сарын FOMC-ийн хурлын протокол гараад гурван долоо хонох юм. 3-р сарын FOMC-ийн хурлын үеэр Холбооны нөөцийн сангийн зарим гишүүд эсэргүүцсэн байр суурь илэрхийлсний дараа, дараагийн уулзалтаар 50bps өсөлтийн санал оруулж буй гишүүдийн тоо өсөж буй нь хурлын протокол нилээдгүй нөлөө үзүүлж буйг харуулж байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • USD нь ISM-ийн мэдээлэлд гарсан гэнэтийн өөрчлөлт болон FOMC-ын хурлын протоколд хариу үйлдэл үзүүлэх болно.
  • Холимог зах зээлийн PMI дээр CAD өсөх төлөвтэй байна

 

Европ ба Ази:

  • Австралийн Үйлчилгээний салбарын PMI – эцсийн байдлаар (4-р сарын 5 Мягмар, GMT 00:00 цаг) 3-р сарын эцсийн байдлаар үйлчилгээний салбар 57.9 дээр, Холимог зах зээлийн PMI 57.1 дээр өөрчлөгдөхгүй үлдэх төлөвтэй байна.
  • Австралийн нөөцийн сангийн мөнгөн сангийн бодлого (4-р сарын 5 Мягмар, GMT 05:30 цаг) RBA +0.10% дээр ханшаа барих төлөвтэй байна.
  • Евро бүсийн Үйлчилгээний салбарын PMI – эцсийн байдлаар (4-р сарын 5 Мягмар, GMT 09:00 цаг) Үйлчилгээний салбарын PMI 54.8 дээр, Холимог зах зээлийн PMI 54.5 дээр өөрчлөгдөхгүй үлдэх төлөвтэй байна.
  • НВУ-ын Үйлчилгээний салбарын PMI – эцсийн байдлаар (4-р сарын 5 Мягмар, GMT 09:30 цаг) Зөвшилцлөөр Үйлчилгээний салбарын PMI 61 дээр, Холимог зах зээлийн PMI 59.7 дээр ямар нэг өөрчлөлт хүлээгдээгүй байна.
  • Евро бүсийн жижиглэн худалдааны борлуулалт (4-р сарын 7 Пүрэв, GMT 10:00 цаг) 2-р сард жилийн борлуулалт 6.2% болж унах төлөвтэй байна (1-р сард 7.8% байснаас)
  • ECB–ийн мөнгөн сангийн бодлогын талаарх уулзалтаас гарсан шийдвэрүүд (4-р сарын 7 Пүрэв, GMT 12:30 цаг)

Австралийн нөөцийн банк мөнгөн сангийн бодлогоо чангатгахаар зэхэж байгаа хэдий ч хараахан эхлүүлээгүй байна. Энэ долоо хоногийн уулзалтаар ханшид ямар нэг өөрчлөлт оруулахгүй боловч гол баримтлах дараагийн шатны зааварчилгааг гаргах юм. Холбооны нөөцийн сангийн гишүүдийн сонгууль 5-р сарын сүүлээр болох бөгөөд үүнээс өмнө RBA ханшаа өсгөх магадлалгүй байна. Reuters агентлагийн явуулсан санал асуулгаар 6-р сар эсвэл 8-р сард анхны өсөлт ажиглагдаж эхэлнэ гэсэн хариу гарчээ. Энэ санааг бататгах RBA-с үзүүлж буй аливаа дохио нь AUD-ын хувьд эерэг байх болно.

Энэ долоо хоногт үйлчилгээний салбарын PMI бусад гол томоохон зах зээлүүдийн үйл ажиллагааны гол анхаарал татсан асуудал болох юм. Австрали, Евро бүс болон НВУ-ын эдийн засгийн мэдээлэл эцсийн байдлаар гарсан байгаа бөгөөд нэг их үймээн тарих магадлалгүй байна. Тоо баримт дээр өсөлт аль хэдийн тусгагдсан хэдий ч аливаа өөрчлөлт нь AUD, EUR ба GBP тус бүрд нөлөө үзүүлж болох юм.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Ханшийн анхны өсөлт явагдаж болзошгүй талаар RBA-с 3-р сард өгсөн зурвас нь AUD-д нөлөөлж мэдэх юм.
  • Үйлчилгээний салбарын PMI-ийн эцсийн байдлаарх мэдээлэлд гарсан аливаа өөрчлөлт нь AUD, EUR ба GBP-ийн ханшид нөлөө үзүүлэхээр байна.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.