Хэдийгээр зах зээлийн анхаарал Оросын Украйн руу хийсэн халдлагын хоорондох геополитикийн хэтийн төлөв дээр үлдсэн боловч эдийн засгийн хуанли энэ долоо хоногт үүрэг роль гүйцэтгэхээр байна. Шинэ сарын эхний долоо хоног болоход санхүүгийн зах дээр боловсруулах ёстой ихээхэн хэмжээний мэдээлэл үргэлж гарч ирдэг. 3-р сар болох ойртсоноор гол томоохон эдийн засгуудын талаарх Худалдан Авалтын Менежерийн Индексийн (PMI) мэдээлэл нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын талаар ойлголт өгч байна. Канадын Банк зэрэг хэд хэдэн гол томоохон төв банкнуудын ханш өсөх хүлээлттэй байна. Энэ долоо хоногт мөн АНУ-ын ажлын байрны талаарх чухал тайлан мэдээ гарч ирнэ.

Үзэх: 

  • Хойд Америк – АНУ-ын Ханган Нийлүүлэлтийн Удирдлагын Институт (ISM) болон Канадын Банкны валютын сангийн бодлогын шийдвэрийн хамтаарх ХАА салбарыг хасаж тооцсоноор хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт (Nonfarm Payrolls)
  • Европ & Ази – Австралийн Нөөцийн Банкны (RBA) уулзалт, Евро бүсийн инфляц болон Хятад, Евро бүс ба НВУ-ын PMI
  • Латин Америк – Мексик, Чили ба Колумб дахь ажилгүйдэл болон Бразилын ДНБ


Хойд Америкийн тухай мэдээлэл: 

  • Канадын ДНБ (3-р сарын 1 Мягмар, GMT 13:30 цаг) Жилийн ДНБ 4-р улиралд 5.5% болох төлөвтэй байна
  • АНУ-ын ISM-ын Үйлдвэрлэл (3-р сарын 1 Мягмар, GMT 15:00 цаг) Уг судалгаа 2-р сард 58.0 болж бага зэрэг сайжрах төлөвтэй байна (1-р сард 57.6 байснаас)
  • ADP-ын Ажил Эрхлэлт (3-р сарын 2 Лхагва, GMT 13:15 цаг) 2-р сард ажил эрхлэлтийн өөрчлөлт +323,000 болох төлөвтэй байна (1-р сард -301,000 болж унаснаас хойш).
  • Канадын Банкны Валютын Сангийн Бодлого (3-р сарын 2 Лхагва, GMT 15:00 цаг) 2-р сард зөвшилцлөөр +25 суурь оноогоор нэмэгдэж 0.50% хүрэхийг эрэлхийлж байсан (өмнө нь 0.25% байснаас)
  • Холбооны ЭЗ-ийн байдлын талаарх ном (3-р сарын 2 Лхагва, GMT 19:00 цаг) 
  • АНУ-ын ISM-ын Үйлчилгээ (3-р сарын 3 Пүрэв, GMT 15:00 цаг) 2-р сарын Үйлчилгээний салбарын талаарх судалгаа 61.0 болж сайжрах төлөвтэй байна (1-р сард 59.9 байснаас)
  • АНУ-ын Үйлдвэрийн Захиалгууд (3-р сарын 3 Пүрэв, GMT 15:00 цаг) 1-р сард зөвшилцлөөр сар тутмын +0.5%-ийн өсөлтийг эрэлхийлж байсан (12-р сард -0.4%-иар буурснаас хойш)
  • ХАА салбарыг хасаж тооцсоноор хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт (3-р сарын 1 Мягмар, GMT 13:30 цаг) Гол ажлын байрууд бага зэрэг буурах төлөвтэй байсан боловч 2-р сар +338,000-аар нэмэгдсэн байна (1-р сар 467,000 байсан)

ISM-ын Үйлдвэрлэл ба ISM-ын Үйлчилгээний салбарт хоёр сарын турш буурал явагдсаны дараа зөвшилцлөөр 2-р сарын мэдээлэлд сайжруулалт харуулахыг эрэлхийлж байна. Украйны хямралын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө уг мэдээлэлд тусгагдсан эсэхийг харах нь сонирхолтой байх юм. Гурван сарын турш бууралттай байх нь Холбооны Нээлттэй Зах Зээлийн Зөвлөлийн (FOMC) цөөн хэдэн гишүүдийг валютын сангийн бодлогын талаарх ойлголтондоо шийдвэр гаргахад хүндрэлтэй болгож болзошгүй байна. 

Chart

Description automatically generated

Канадын Банк энэ долоо хоногт ханшаа өсгөж эхлэх төлөвтэй байна. +25 суурь онооны (0.50% болж) анхны өсөлт хүлээгдэж байна. Гол асуудал нь уг өсөлттэй уялдуулан гаргасан цаашдын зааварчилгаанд эдийн засгийг хумих бодлого хэр тусгагдсан эсэх юм. Хэрэв энэ өнгөрсөн долоо хоногийн Шинэ Зеландын Нөөцийн Банкны гаргасан шийдвэртэй адил байх юм бол энэ нь Канад долларын (CAD) ханшийг өсгөх болно. 

Энэ долоо хоногт АНУ-ын ажлын байрны талаарх чухал тайлан гарсан. FOMC-ийн гишүүд ханшийн өсөлтийн мэдээ хэр хурдан хүрэх талаар уг мэдээллийн ач холбогдлыг цэгнэж байна. ХАА салбарыг хасаж тооцсоноор хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн өсөлт 338,000 байхаар хүлээгдэж байна. 400,000-аас дээшхи тоон үзүүлэлтийг хэт хүчтэйд тооцно. Цалингийн өсөлтийг мөн инфляцийн хүлээлтийн гол индикатор гэж харж байгаа тул 6%-иас дээш хүрсэн тохиолдолд анхааруулгын гэрэл дахин анивчих болно. ADP-ын статистик үзүүлэлт ажлын байрны тайлангаас хэд хоногийн өмнө гардаг боловч одоо бараг жилийн турш хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн муу индикатор болж байна. Улмаар арилжаачид ADP дээр гарсан аливаа өөрчлөлтөд итгэхгүй байх хандлагатай болоод байна.

Chart

Description automatically generated

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • ХАА салбарыг хасаж тооцсоноор хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт хувьсамтгай байдлыг нэмэгдэх хүргэж байх зуур ISM-ийн тоо баримтан дээрх гэнэтийн үйл явдлуудын улмаас ам.доллар (USD) хариу үйлдэл үзүүлэхээр байна.
  • Хятадын Банкан дахь (BoC) канад доллар (CAD) ирээдүйн өсөлтийн цаашдын зааварчилгаанд төвлөрөх замаар хувьсамтгай байдалтай байна.


Европ & Ази: 

  • Австралийн Нөөцийн Банкны Валютын Сангийн Бодлого (3-р сарын 1 Мягмар, GMT 13:30 цаг) Зөвшилцлөөр RBA-аас ханшийг +0.10% дээр барихыг хүлээж байна.
  • Хятадын PMI (3-р сарын 1 Мягмар, GMT 01:00 цаг) Зөвшилцлөөр албан ёсны үйлдвэрлэлийг PMI-ийг 50.4 (50.1 байснаас)-т хүрч бага зэрэг өсөх, үйлчилгээг 51.5 болж сайжрахыг хүлээж байна (51.1 байснаас).
  • Евро бүсийн Үйлдвэрлэлийн PMI - эцсийн (3-р сарын 1 Мягмар, GMT 09:00 цаг) Зөвшилцлөөр уг судалгааг 58.4 дээр засварлагдахгүй байхыг хүлээж байна.
  • НВУ-ын Үйлдвэрлэлийн PMI - эцсийн (3-р сарын 1 Мягмар, GMT 09:30) уг судалгааг 57.3 дээр засварлагдахгүй байхыг хүлээж байна
  • Евро бүсийн инфляц - урьдчилсан (3-р сарын 2 Лхагва, GMT 13:30 цаг) 2-р сард урьдчилсан мэдээгээр инфляц 5.2% хүртэл бага зэрэг өсөж, (1-р сард 5.1% байснаас) үндсэн 2.3% (1-р сард 2.3% байснаас) дээр тогтвортой байх төлөвтэй байна.
  • Евро бүсийн Үйлчилгээний PMI - эцсийн (3-р сарын 3 Пүрэв, GMT 13:30 цаг) Эцсийн байдлаар үйлчилгээний салбар 55.8 дээр засварлагдахгүй байх төлөвтэй байна.
  • НВУ-ын Үйлчилгээний салбарын PMI - эцсийн (3-р сарын 3 Пүрэв, GMT 13:30 цаг) Эцсийн байдлаар үйлчилгээний салбар 60.2 руу орж бага зэрэг буурах төлөвтөй байна (статистик тоо баримтаар 60.3 байснаас)
  • Евро бүсийн ажилгүйдэл (3-р сарын 3 Пүрэв, GMT 10:00 цаг) 1-р сард ажилгүйдэл 7.0% дээр тогтвортой үлдэх төлөвтэй байна (12-р сард 7.0% байснаас).
  • Европын Төв Банкны (ECB) хурлын протокол (3-р сарын 3 Пүрэв, GMT 12:30 цаг) 

Австралийн Нөөцийн Банк бол энэ долоо хоногт валютын сангийн бодлогыг шинэчлэх өөр нэг томоохон төв банк юм. RBA нь ханшийг (+0.10% дээр) өөрчлөх төлөвгүй байна. Гэсэн хэдий ч ажилгүйдэл 4.2% дээр байгаа бөгөөд 2008 оноос хойш хамгийн бага байгаа нь энэ юм. Мөн Хэрэглэгчийн Үнийн Индексийн (CPI) инфляц 3.5% хүртэл байхад RBA-аас CPI инфляцыг цалин хурдацтай нэмэгдэж байх үед 2.6% (8 жилийн хамгийн өндөр) байхаар зохицуулалт хийж байна. Энэ уулзалт нь ханшийн өсөлт хэзээ ажиглагдах хэтийн төлөвийг тодорхойлоход төвлөрөх болно. Шинжээчид энэ жилийн 3-р улиралд ханшийн өсөлт явагдана гэж таамаглаж байна.

Евро бүсийн инфляц 2-р сард 5.2%-д хүрч, үргэлжлэн өссөөр байх хандлагатай байна. Гэсэн хэдий ч гол инфляц дахин нэг сарын турш 2.3% дээр барих төлөвтэй байна. Нэн ялангуяа Украйнд гарч буй зөрчлийн улмаас инфляц өссөн түвшинд удаан хадгалагдах магадлал өндөртэй байгаа энэ үед гол мэдээлэл дээр өсөлт ажиглагдаж буй нь санаа зовоох асуудал болж болох юм.

Chart, histogram

Description automatically generated 

Гол томоохон эдийн засгуудын PMI энэ долоо хоногт гараад байна. 2-р сард ерөнхий тренд сайжрах хандлагатай байна. Гэсэн хэдий ч Украйнд гарч буй зөрчлийн геополитикийн хурцадмал байдал нөлөөлж, сөрөг нөлөөлөл үүсгэх (нэн ялангуяа Евро бүсийн мэдээлэлд) эсэх нь сонирхол татаж байна.

Chart, histogram

Description automatically generated

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • Австрали доллар (AUD) RBA-наас ирж буй аливаа хумих дохионд эерэг хариу үйлдэл үзүүлэхээр байна
  • Инфляцид гарсан аливаа урвуу үзэгдэл нь еврод (EUR) дэмжлэг үзүүлэхээр байна
  • Хятадын PMI-үүд хүлээлтээс өндөр байгаа нь өргөн хүрээний эрсдлийн дуршлыг дэмжихээр байна
  • Евро бүсийн PMI-үүдэд гарсан аливаа сөрөг гэнэтийн үзэгдэл нь еврод (EUR) сөргөөр нөлөөлөхөөр байна


Латин Америк: 

  • Мексикийн Ажилгүйдэл (2-р сарын 28 Даваа, GMT 12:00 цаг) Үзүүлэлт 3.5% дээр үлдэх төлөвтэй байна
  • Чилийн Ажилгүйдэл (2-р сарын 28 Даваа, GMT 12:00 цаг) Ажилгүйдэл 7.2% дээр дээр үлдэх төлөвтэй байна
  • Колумбын Ажилгүйдэл (2-р сарын 28 Даваа, GMT 15:00 цаг) Үзүүлэлт 10.8% руу бага зэрэх сайжрах төлөвтэй байна
  • Бразилын Үйлдвэрлэлийн PMI (3-р сарын 3 Пүрэв, GMT 13:00 цаг) 48.0 болж бага зэрэг сайжрах төлөвтэй (1-р сард 47.8 байснаас)
  • Бразилын ДНБ (3-р сарын 4 Баасан, GMT 12:00 цаг) Улирлаас улиралд -0.2%-ийн өсөлттэй.

Латин Америкийн валютууд ам.долларын (USD) ханшийг өсгөхөд хүргэсэн Украйны хямралын эрсдэлд дургүй байдалд хариу үйлдэл сайн үзүүлээгүй байна. Энэ нь сүүлийн саруудад тэдгээрийн гарцаагүй өсөлтийн трендэд саад учруулж байна. Хэрэв зөвшилцлөөр шийдвэрлэгдэнэ гэж үзвэл энэ нь ажилгүйдлийн тоо баримтад төдийлөн нөлөөлөх магадлал муутай байна. Хэдийгээр ажилгүйдлийн түвшин өнгөрсөн есөн сарын турш Чилид, өнгөрсөн таван сарын турш Мексикт буурсан үзүүлэлттэй байгаа ч энэ сайжрал 1-р сард зогсох болно гэсэн магадлалтай байна. Гэсэн хэдий ч Колумбд бага зэрэг сайжрал явагдах хүлээлттэй байна.

2-р сард Бразилын Үйлдвэрлэлийн салбарын PMI бүхэлдээ уналтад орсон хэвээр байх төлөвтэй байна (хэдийгээр энэ нь 1-р сард байснаас бага зэрэг сайжрах төлөвтэй байгаа ч гэсэн). 2021 оны 4-р улирлын онцлог байсан эдийн засгийн зогсонги байдлын тренд үргэлжилж байна.

Chart, histogram

Description automatically generated

Зах Зээлийн Хариу Үйлдэл

  • Ажилгүйдлийн түвшинд доошилсон гэнэтийн үзүүлэлт гарсан MXN, CLP ба COP-г дэмжих төлөвтэй байна
  • Долоо хоногийн сүүлээр BRL нь PMI болон ДНБ-ийн статистик тоо баримтад хариу үйлдэл үзүүлэхээр байна