Удиртгал

Хэдэн долоо хоног нам жим байсны эцэст энэ долоо хоног шинэ сар болж, арилжаачид боловсруулах шаардлагатай ихээхэн хэмжээний мэдээлэлтэй болоод байна. АНУ дахь ажлын байрны тайлан мэдээ гол анхаарлын төвд буй бол ХАА-ын салбарыг багтаагаагүй ажилчдын тоо болон цалин хөлсний өсөлт мөн гол сэдэв болоод байна. Гэсэн хэдий ч хэрэглэгчийн сэтгэл ханамж, өсөлт болон инфляцын арга хэмжээг бүгдэд тэгш түгээж чадаж буйгаараа энэ долоо хоног хүн бүрийн хувьд өгөөжтэй байна. АНУ-с гаднах арилжаачид Евро бүсийн инфляц болон үйлдвэрлэлийн PMI-ийг ажигласаар байх болно. Латин Америкт бүх анхаарал ажлын байх болон төв банкны асуудал дээр төвлөрөөд байна.

Үзэх: 

  • Хойд Америк – АНУ дахь ХАА-ын салбарыг багтаагаагүй ажилчдын тоо, АНУ-ын Хэрэглэгчийн Сэтгэл Ханамж, эцсийн 4-р улирлын ДНБ ба Гол Хувийн Хэрэглээний Зарцуулалт (PCE) (Холбооны нөөцийн сангаас сонгосон инфляцын хэмжүүр) зэрэг нь гол асуудал болж байна.
  • Европ & Ази – Гол томоохон эдийн засгуудын үйлдвэрлэлийн PMI ба Евро бүсийн инфляц

 

Хойд Америкийн Мэдээлэл: 

Өнгөрсөн долоо хоногийн PMI-ийн мэдээллээр 3-р сард АНУ-ын эдийн засаг харьцангуй өсөж байна гэсэн үнэлгээ хийгдсэн. Тиймээс Хэрэглэгчийн Сэтгэл Ханамжийн дүр зураг ямар зурагдах нь нилээдгүй анхаарал татах юм. Мичиганы Сентимент бараг нэг жилийн турш огцом унаж буй бөгөөд Чуулганы Зөвлөлөөс гаргасан сэтгэл ханамжийн үзүүлэлт нь одоо 2021 оны 2-р сараас хойш үзэгдээгүй түвшинд унах төлөвтэй байна. 

Ханган Нийлүүлэлтийн Удирдлагын Институсаас (ISM) гаргасан Үйлдвэрлэлийн салбарын мэдээлэл бараг нэг жилийн турш буцаж унасан үзүүлэлттэй байгаа бөгөөд өмнө нь энэ хандлага 3-р сард мөн үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байсан хэдий ч өнгөрсөн долоо хоногийн PMI-ийн мэдээллээр бизнесийн салбарууд Украйн дахь дайныг тодорхой хэмжээнд намжина гэж найдаж байгаа ажээ. Энэ нь энэ долоо хоногийн ISM-ээс гаргасан мэдээлэлд эерэг гэнэтийн өөрчлөлт оруулж мэдэх юм.

АНУ дахь ажлын байрны тайлан мэдээ нь энэ долоо хоногийн гол мэдээ болоод байна. ХАА-ын салбарыг багтаагаагүй гол салбаруудын ажилчдын тоо 2-р сард маш хүчтэй өссөнийхөө дараа 3-р сард 450,000 ажлын байрын өсөлт харуулах төлөвтэй байна. Өмнөх саруудад явуулсан тооллого нь үүнд мөн үүрэг гүйцэтгэх тул эдгээр мэдээллийг мөн ажиглах нь зүйтэй юм. Цалингийн өсөлтийн хувьд 10-р сараас хойш 5%-иас дээш өсөлттэй байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • АНУ-ын энэ долоо хоногийн эдийн засгийн хуанли дээр зах зээлийг хөдөлгөгч маш олон үйл явдлууд болоод байна.
  • ХАА-ын салбарыг багтаагаагүй ажилчдын тоо нь ам.долларын (USD) арилжаачдын хувьд гол мэдээлэл болох юм. Илүү өргөн хүрээг хамарсан тайлан мэдээ нь (ажлын байрны өсөлт, цалин хөлсний нэмэгдэл) ам.долларын (USD) хувьд эерэг байна.

 

Европ & Ази: 

Энэ долоо хоногт гарсан мэдээллийн ихэнхийг заавал анхаарал хандуулах ёстой мэдээлэл гэж үзэж байна. НВУ дахь 4-р улирлын эцсийн байдлаарх өсөлт нь ямар нэг гэнэтийн өөрчлөлт бий болгохгүй гэж үзэж байгаа бол Япон, Евро бүс болон НВУ-ын Үйлдвэрлэлийн салбарын PMI нь бүгд эцсийн байдлаарх тоо баримт бөгөөд өөрчлөгдөхгүй болно. Гэсэн хэдий ч Хятадын PMI нь зогсонги (үйлчилгээний салбарын) эсвэл агшилтанд (үйлдвэрлэлийн салбарын болон ерөнхийд нь) орсон урьдчилсан мэдээлэл юм.

Инфляц нь одоогоор арилжаачдын хувьд халуун сэдэв болоод байна. Дэлхий даяар үнийн түвшин өсөж байгаа үед Евро бүсийн инфляц эцсийн эцэст дээшээ тэлж эхлээд байна. Гэсэн хэдий ч үндсэн инфляц анх удаагаа 3%-иас дээш өсөх төлөвтэй байна (ECB-ийн 2%-ийн зорилтот өсөлтөөс нилээдгүй дээгүүр). Энэ нь Удирдах зөвлөлийн шийдвэр гаргагчдад (Герман ба Австрийн төв банкны дарга нар зэрэг) нөлөөлөх юм. АНУ ба НВУ дахь инфляцид сүүлийн үед гарсан дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт болон Евро бүсийн инфляцид гарсан үүнтэй төстэй аливаа гэнэтийн өөрчлөлт нь еврог (EUR) дэмжихэд туслалцаа үзүүлэх юм.  

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • Зах зээлийн өргөн хүрээний сентимент Пүрэв гарагт Хятадын PMI-ийн мэдээлэл дээр өөрчлөлт оруулж болзошгүй байна. Дэлхий дээрх хоёрдогч том эдийн засаг бүхий улсын аж үйлдвэрийн салбар хумилтанд орж буй нь сөрөг эрсдэл бүхий хандлагад хөтөлж магадгүй юм.
  • Хэрэв инфляц төсөөлснөөс ихээр нэмэгдвэл еврод (EUR) дэмжлэг хэрэгтэй болно.

 

Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.