Сарын сүүлийн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлд Францын ерөнхийлөгчийн сонгууль анхлан ямар хариу үйлдэл үзүүлэх нь гол асуудал болоод байна. Гэсэн хэдий ч зах зээлүүд аль хэдийн бэлтгэгдэж, үнээ түргэн тогтоогоод буй үед гол эдийн засгуудын хувьд мэдээллийн төвөөс мэдээлэл эргэн ирсэн нь анхаарлыг өөр зүйл рүү түргэн эргэж болзошгүй болгож байна. АНУ болон Евро бүсийн хувьд 1-р улирлын ДНБ дээр инфляц болон анхны үзүүлэлт гол анхаарлыг татаж байна. Бид мөн Австрали болон Латин Америк зэрэг өөр бус нутгууд дахь инфляцыг ажиглаж байна. 

Үзэх:

  • Хойд Америк – АНУ-ын Хэрэглэгчийн сэтгэл ханамж, Урьдчилсан байдлаарх ДНБ ба Үндсэн Хувийн Хэрэглээний Зардал (PCE)
  • Европ & Ази – Японы Банк, Австрали ба Евро бүсийн инфляц, Евро бүсийн өсөлт

 

Хойд Америкийн мэдээлэл:

Инфляц огцом нэмэгдсэн болон Украйны дайны үр нөлөөтэй холбоотойгоор АНУ-ын Урьдчилсан байдлаарх ДНБ бүхий 1-р улирлын өсөлтийн анхны үзүүлэлт энэ долоо хоногт маш их анхаарал татаж байна. Зөвшилцлөөр +1% (жил тутам)-д хүрэхийг эрэлхийлж буй бөгөөд шинжээчид 0%-иас +2.0%-ийн хооронд далайцтай хэмжээ тогтоогоод байна. Атлантагийн Холбооны нөөцийн сангийн алдартай GDPNow загвар +1.3%-ийн өсөлт санал болгож байна. Зөвшилцөлд гарсан доош чиглэсэн аливаа гэнэтийн өөрчлөлт нь сөрөг эрсдэлтэй байх бөгөөд Мөнгөн сангийн өгөөжид нөлөө үзүүлж (нэн ялангуяа өгөөжийн муруйн урт төгсгөлд) болзошгүй юм. Энэ нь ам. долларын (USD) ашигт хөтөлж болзошгүй.

Үндсэн Хувийн Хэрэглээний Зардлын (PCE) инфляц 5.5% хүрч өссөөр байх төлөвтэй байгаа нь үндсэн CPI-ээс бүхэл бүтэн нэг хувь доогуур байх юм. Инфляц оргилдоо хүрэхэд ойрхон байгаа ямар нэг шинж тэмдэг гарах эсэх нь хамгийн ихээр сонирхол татаж байна. Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын Үндсэн CPI тооцооллоос зөрсний дараа ийм таамаглал гарах болсон юм.

Чуулганы Зөвлөлийн Хэрэглэгчийн Сэтгэл Ханамжийн индекс буцаж буурах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч 4-р сард Мичиганы Сентимент урьдчилсан байдлаар 65.7-д хүрснээр сэтгэл ханамжийн талаарх мэдээллийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг бууруулах бага зэргийн зөрүү гараад байна. Гэсэн хэдий ч гэнэтийн эерэг аливаа өөрчлөлт нь ам. долларын (USD) ханшид эерэгээр нөлөөлөхөөр харагдаж байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Энэ долоо хоногт ам. долларын (USD) арилжаачдын хувьд үзэх зүйлс их байна. Урьдчилсан байдлаарх ДНБ-д гэнэтийн өөрчлөлт гарах бололцоотой байгаа нь ам. долларын (USD) аливаа хариу үйлдлийг нэмэгдүүлэх болно.
  • CPI-ийн мэдээлэл хэдэн долоо хоногийн өмнө анхаарал татаж байсантай холбоотойгоор Үндсэн Хувийн Хэрэглээний Зардал (PCE) арилжаачдын хувьд хожуу төрсөн санаа болж болзошгүй байна.  

 

Европ & Ази:

  • Австралийн CPI (4-р сарын 27 Лхагва, BST 02:30 цаг) 1-р улирлын гол бараа материалын инфляц 3.7% (3.5%-иас дээшлээд) болж өсөж, Австралийн нөөцийн банкны Хувь тэнцүүлсэн CPI 3.4% (4-р улиралд 2.6%-иас) болж нэмэгдэх хүлээлттэй байна.
  • Японы Банкны мөнгөн сангийн бодлого (4-р сарын 28 Пүрэв, BST 04:00 цаг) Зөвшилцлөөр мөнгөн сангийн бодлогод ямар нэг өөрчлөлт гарна гэж хүлээгдээгүй байна.
  • Хятадын Caixin Үйлдвэрлэлийн салбарын PMI (4-р сарын 29 Баасан, BST 02:45 цаг) 4-р сард зөвшилцлөөр 47.9 (3-р сард 48.1 байснаас) хүртэл илүү их бууруулах төлөвтэй байна
  • Евробүсийн HICP (4-р сарын 29 Баасан, BST 10:00 цаг) 4-р сард инфляц бага зэрэг үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа бөгөөд гол бараа бүтээгдэхүүний инфляц 7.5% (7.4%-иас) хүртэл, үндсэн инфляц 3.0% (2.9%-иас) хүртэл өснө.
  • Евро бүсийн ДНБ - мэдээ (4-р сарын 29 Баасан, BST 10:00 цаг) 1-р улирлын өсөлтийн анхны үзүүлэлт нь Жилээс жилд +0.3%-ийн (2021 оны 4-р улиралд +0.3%-ийн өсөлт харуулсны дараа) өсөлт харуулах төлөвтэй байна.

Инфляц ба өсөлтийн мэдээлэл энэ долоо хоногт гол анхаарал татаж байна. Австралийн инфляц 1-р улиралд 3.4% (Хувь тэнцүүлснээр) болж харьцангуй өндөрт хүрэх хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь дунджаар 2%-иас 3% хооронд байдаг Австралийн нөөцийн банкны инфляцийн зорилтот хэмжээнээс харьцангуй өндөр байгаа юм. Энэ АНБ-д ханшаа чангатгаж эхлэх талаар шахалтыг улам ихэсгэж байна. Европын Төв Банкны Удирдах Зөвлөлийн эсрэг байр суурьтай гишүүд дуу хоолойгоо өргөсөөр байна. Хоёр гишүүн одоогоор 7-р сард ханшийг өсгөх талаар санал оруулаад байна. 4-р сард Евробүсийн инфляц үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа нь энэ шуугианыг улам дэвэргэх юм. Гэсэн хэдий ч Евро бүсийн ДНБ төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй бол сөрөг үзэл бодлууд бага зэрэг дарагдаж болох юм.

Японд инфляц өсөж буй нь бидэнд харагдаж эхлэх зуур Японы Банк унах трендээ тууштайгаар баримталж байна. Уг банкны зүгээс саяхан 10 жилийн өгөөжийн хязгаарыг 0.25%-иас доогуур барихын тулд засгийн газрын бондуудыг (JGBs) хязгааргүй тоогоор худалдаж авахаар амласан байна. ЯБ-аас Инфляц өсөж буйгаас үл хамааран энэ нь эцэстээ ханшийг тогтворжуулах “зардлыг түлхэх” алхам болно (ЯБ-ны Захирагч Куродагийн мэдээлж буйгаар)  гэж үзэж байна. Тиймээс 2%-ийн инфляцийн зорилтод хүрэхийн тулд “мөнгөн сангийн хялбар бодлогыг үргэлжлүүлэх” нь тохиромжтой юм.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Австралийн CPI-ийн мэдээлэлд гарсан гэнэтийн өөрчлөлт нь AUD-г хөдөлгөх болно. Мөн AUD арилжаачид Баасан гарагийн өргөн хүрээний эрсдлийн дуршилд үүрэг гүйцэтгэх Caixin PMI-ийн мэдээллийг ажиглах нь зүйтэй.
  • Инфляцид гарсан аливаа дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт нь EUR-ийн ханшид эерэгээр нөлөөлнө.

 

 Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.