Сарын 4 дэх долоо хоног нь тухайн сарын эдийн засгийн гүйцэтгэлийн талаар гол үзүүлэлтийг олж харах боломжийг олгодог. 2-р улирлын дунд үед эдийн засгийн байдал хэрхэн өрнөж байгааг харуулсан ҮХАИ/PMI-ийг энэ 7 хоногт зарлана. Урьдчилсан таамаглалаас харахад 5-р сарын хувьд 4-р сараас үзүүлэлт доошилсон байх ерөнхий шинж байгаа хэдий ч хэт сөрөг үзүүлэлт ажиглагдахгүй байна. Бусад талаар тус дата нь АНУ-ын ДНБ болон Мичиганы Төлөв гэх мэт цаашид хэд хэдэн тоон мэдээллийг оруулсанаар бүрэн эцэслэгдэхээр харагдаж байна. Сүүлийн уулзалтын үеэр хүүгийн түвшин 50 суурь нэгжээр өссөн байсаныг үзэхэд ШЗНБ/RBNZ-ны мөнгөний бодлогын талаарх сүүлийн үеийн мэдээллийг ажиглаж байх нь зүйтэй байна.

Дэлгэрэнгүй танилцах:

  • Хойд Америк ҮХАИ/PMI, АНУ-ын 1-р улирлын ДНБ-ын урьдчилсан тоо, Мичиганы төлөв байдлын тайлан мэдээ
  • Европ, Ази – Австрали, Япон, Евро бүс, Их Британийн ҮХАИ/PMI болон ШЗНБ/RBNZ ханшийн өсөлт

 

Хойд Америк

Инфляцийн айдас байсаар байгаа ч зах зээлүүд эдийн засгийн өсөлтийн нөлөөллийг улам бүр анхаарч байна. Уолл Стрит-ийн хувьд эдийн засгийн хямралын айдас ихээхэн нөлөөлсөн тул зах зээл дээрхи оролцогчид энэ долоо хоногт өсөлтийн үзүүлэлтүүдийг дарааллан ажиглаж байх болно.

Мягмар гарагийн АНУ-ийн ҮХАИ/PMI тус улсын эдийн засаг 2-р улирлын дундуур ямар дүр зурагтай байхыг илтгэн харуулахаар байна. 5-р сарын ҮХАИ/PMI бага зэрэг уналттай үзүүлэлт харуулна гэсэн хүлээлт нь АНУ-ын эдийн засаг 2-р улирлын хувьд муугүй байна гэсэн одоогийн өнцгийг илүү бэхжүүлнэ. 55.5 суурь нэгжтэй ҮХАИ/PMI үзүүлэлт таатай байхаар байна. Одоогийн загварчлал нь (Атланта ХНС-ийн GDPNow гэх мэт) 2-р улирлын ДНБ ойролцоогоор 2.5% -аас 3.0% хүртэл байх үзүүлэлтийг дэвшүүлж байна. Энэ нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй айдсыг багасгахад тусалж байна.

5-р сарын Нью-Йорк болон Филадельфиагийн ХНС-ийн мэдээлэлд уналттай үзүүлэлт гарсны дараа Ричмондын ХНС-ийн Үйлдвэрлэлийн индексийг мөн ажиглах болно. Бага зэрэг эргээд харахад 4-р сарын Удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд тогтвортой байгаа бөгөөд олон улсын худалдааны урсгалаас шалтгаалсан 1-р улирлын ДНБ-ний -1.4 хувийн гэнэтийн бууралтын хүлээлт мөн ажиглагдахгүй байна.

Зах зээлийн хариу үйлчлэл:

  • Хүлээн зөвшөөрч болох эрсдлүүдийн түвшинг ҮХАИ/PMI дахь аливаа гэнэтийн эерэг өөрчлөлтүүд нөхцөлдүүлэх магадлалтай. Харин зах зээлд оролцогчдын хувьд сүүлийн үед залруулга зохицуулалт ихээр хийгдэж байгаа доллараас татгалзах хандлага ажиглагдахаар байна.

 

Европ & Ази

 

ҮХАИ/PMI 5-р сард томоохон эдийн засгуудад үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад буурах хандлагатай байна. Австрали, Япон, Евро бүс, Их Британийн хувьд 1-ээс бага тоогоор буурах төлөвтэй байна. Энэхүү үр дагавар нь өндөр инфляцитай тэмцэж байгаа эдгээр эдийн засгуудын хувьд эдийн засаг, геополитикийн илүү өргөн хүрээний сорилттой харьцуулахад тийм ч даван туулахын аргагүй зүйл биш юм. 

Шинэ Зеландын Нөөцийн Банк нь инфляцийг бууруулах тэмцэлд манлайлагч төв банкуудын нэг байсаар байна. +50bps өсөлт нь зээлийн хүүг 1.50% хүртэл өсгөсөн бөгөөд энэ долоо хоногийн уулзалтын туршид дахин 50bps өсөх төлөвтэй байна. ШЗНБ/RBNZ цаашид хэр шийдэмгий байхыг харах нь ихээхэн сонирхолтой сэдэв болж үлдэж байна. Засгийн газрын бондын өгөөж буурч эхэлсэн нь зах зээлийг чангаруулах зорилготой үнийн өсөлтийг нэмэгдүүлж магадгүй байна.

Зах зээлийн харилцан үйлчлэл:

  • Австрали доллар, Японы иен, Евро, Фунт стерлинг арилжаанд оролцогчид инфляцийн өсөлт, эдийн засгийн өсөлтийн нөлөөллийг ҮХАИ/PMI-ээс түлхүү ажиглана.
  • Шинэ Зеаланд доллар +50bps хүлээлтийн биелэлт хангагдах тохиолдолд цаашдын удирдамжтай уялдах болно.

 

 Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.