Удиртгал

Энэ долоо хоногт АНУ-ын талаарх эдийн засгийн тоо баримт дутмаг байгаа бөгөөд эдийн засгийн хуанлийн хувьд тайван долоо хоног болохоор байна. Гэсэн хэдий ч орон сууцжуулалтын талаарх мэдээлэл болон удаан хэрэглээний бараа материалын талаарх мэдээллээс гадна арилжаачид нэгдүгээр улирал хэрхэн дуусах гэж буй талаар харахаар PMI-ийн тооцооллыг ажиглаж байна. PMI-ийн тооцоолол нь мөн гол томоохон эдийн засгуудын хувьд хамгийн гол анхаарал татсан асуудал болоод байна. Гэсэн хэдий ч НВУ-ын хөрөнгийн зах зээлийг ажиглаж буй арилжаачдад энэ долоо хоногт инфляц болон жижиглэн худалдааны талаар сонирхлыг нь татсан олон мэдээллүүд гарахаар байна.

Үзэх: 

  • Хойд Америк – Шинэ ба Хүлээгдэж буй Орон Сууцны Борлуулалт, удаан хэрэглээний бараа материал дээр нэмээд АНУ-ын PMI-ийн тооцоолол
  • Европ & Ази – НВУ дахь инфляц ба жижиглэн худалдааны борлуулалт дээр нэмээд Австрали, Евро бүс ба НВУ дахь PMI-ийн тооцоолол. 
  • Латин Америк – Мексикийн Төв Банкны ханшийн талаарх шийдвэр ба Мексик ба Бразилын сар дундын инфляц 


Хойд Америкийн мэдээлэл: 

  • Ричмондын Холбооны Нөөцийн Сангийн Үйлдвэрлэл (3-р сарын 22 Мягмар, GMT 14:00 цаг) Уг судалгаа нь 3-р сард -1 дээр бага зэрэг сөрөг болохоор байна (2-р сард +1 байснаас)
  • АНУ-ын Шинэ Орон Сууцны Борлуулалт (3-р сарын 23 Лхагва, GMT 14:00 цаг) Борлуулалт нь 2-р сард 810,000 болж өсөх төлөвтэй байна (1-р сард 801,000 байснаас)
  • EIA Газрын тосны нөөцийн бүртгэл (3-р сарын 23 Лхагва, GMT 14:30 цаг) 
  • Долоо Хоног Тутмын Ажилгүйдлийн Статистик (3-р сарын 24 Пүрэв, GMT 12:30 цаг) Статистик дахин ижил түвшинд буюу 218,000 байх төлөвтэй байна (өнгөрсөн долоо хоногт 214,000)
  • АНУ-ын удаан хэрэглээний барааны захиалга (3-р сарын 24 Пүрэв, GMT 12:30 цаг) Гол удаан хэрэглээний бараанууд (тээвэр ороогүй) 2-р сард -1.0%-иар буурах төлөвтэй байна (1-р сард +0.7%-иар нэмэгдсэнийхээ дараа).
  • АНУ-ын PMI-ийн тооцоолол (3-р сарын 24 Пүрэв, GMT 13:45 цаг) Үйлдвэрлэл 56.8 (57.3 байснаас) хүрч буурах төлөвтэй байгаа тул 3-р сард зөвшилцлөөр бага зэрэг бууралт ажиглагдах төлөвтэй байна. Үйлчилгээний салбар 56.0 (56.5 байснаас) хүрч буурах бол Холимог бараа материал 55.4 (55.9 байснаас) болж унах төлөвтэй байна. 
  • Орон Сууцны Хүлээгдэж Буй Борлуулалт (3-р сарын 25 Баасан, GMT 14:00 цаг) Энэ сард Хүлээгдэж Буй Борлуулалт -3%-иар буурсан бол 2-р сард Жилээс жилд индексээр -11%-иар буурчээ (1-р сард -9.5%).
  • Мичиганы Сентимент – шинэчлэн өөрчилсөн (3-р сарын 25 Баасан, GMT 14:00 цаг) Эцсийн байдлаарх сентимент нь 3-р сард 59.7 дээр өөрчлөгдөхгүй үлдэх төлөвтэй байна (3-р сард урьдчилсан байдлаар 59.7, 2-р сард эцсийн байдлаар 62.8)

АНУ-ын эдийн засгийн хэд хэдэн мэдээллүүд ам. доллар руу (USD) эргэх хандлагатай байгаа хэдий ч гол анхаарал нь PMI-ийн тооцоолол дээр байх болно. Энэ нь 3-р сарын өсөлтийн тренд дээрх хамгийн анхны дүр зураг юм. Европт дайн дэгдсэнээр зөвшилцөл нь PMI-ийн судалгаан дээрх хариу үйлдлийг хүлээж байна. Зөвшилцлөөр олон төрлийн салбарын хувьд хагас онооны бууралтыг хүлээж байгаа бөгөөд холимог төрлийн PMI дээр мөн ижил төстэй үзүүлэлттэй байна. Энэ нь өсөлтөд зөвхөн завсрын нөлөө үзүүлэхийг харуулж буй учраас ам. долларт (USD) хэт ихээр нөлөөлөхгүй байх ёстой юм. Өнгөрсөн долоо хоногийн Филадельфи хотын Холбооны Нөөцийн Сан болон Нью Йоркын Холбооны Нөөцийн Сангийн мэдээлэл дээр зөрүүтэй байдал ажиглагдсан нь Ричмондын Холбооны Нөөцийн Сангийн судалгаанд анхаарал хандуулах шаардлагатай болгож байна.

Graphical user interface, chart

Description automatically generated

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • Мичиганы Сентимент өөрчлөгдөхгүй байх зуур ам.долларын арилжаачид орон сууцны мэдээлэл дээр маш бага анхаарал хандуулж байна. PMI-ийн тооцоололд ямар нэг үйлдэл хийгдэхээр харагдахгүй байна. Доош чиглэсэн гэнэтийн өөрчлөлт нь эхэндээ ам. долларт сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа боловч энэ нь ам.долларын аюулгүй байдлыг хангах бодлогоор хязгаарлагдаж магадгүй байна.


Европ & Ази: 

  • Евро бүсийн одоогийн санхүүгийн тайлан (3-р сарын 22 Мягмар, GMT 09:00 цаг) Одоогийн санхүүгийн тайлангийн илүүдэл нь 1-р сард +€23 тэрбум болж агших төлөвтэй байна (12-р сард +€25.6 тэрбум байснаас буураад.
  • НВУ-ын CPI (3-р сарын 23 Лхагва, GMT 07:00 цаг) Гол инфляц 2-р сард 6.0% (1-р сард 5.5% байснаас) руу хүрч үсрэх төлөвтэй байгаа бол үндсэн CPI 4.5% (4.4%-иас) болж хүчтэй бишээр нэмэгдэх төлөвтэй байна.
  • Евро бүсийн хэрэглэгчийн сэтгэл ханамж (3-р сарын 23 Лхагва, GMT 15:00 цаг) Сэтгэл ханамжийн индекс нь 3-р сард -23.5 болж унах төлөвтэй байна (2-р сард -8.8 байснаас буураад)
  • Австралийн PMI-ийн тооцоолол (3-р сарын 23 Лхагва, GMT 22:00 цаг) Үйлдвэрлэлийн тооцоолол 3-р сард 55.0 болж доош гулсах төлөвтэй (2-р сард 57.0 байснаас) байгаа бол үйлчилгээнүүд 55.1 (57.4-өөс) болж унах тус тус төлөвтэй байна. Энэ нь нь Холимог PMI-ийг 54.5 (56.6-с доошлоод) руу чирэх болно. 
  • Швейцарын Үндэсний банкны валютын сангийн бодлого (3-р сарын 24 Пүрэв, GMT 08:30 цаг) -0.75% дээр буюу ямар ч өөрчлөлт ажиглагдахгүй байх төлөвтэй байна.
  • Евро бүсийн PMI-ийн тооцоолол (3-р сарын 24 Пүрэв, GMT 09:00 цаг) Үйлдвэрлэлийн тооцоолол 3-р сард 55.0 (58.2-иос) буурах төлөвтэй байгаа бол, үйлчилгээний тооцоолол 53.3 (55.5-аас) хүрч унах төлөвтэй байна. Энэ нь холимог PMI-ийн тооцооллыг 54.0 (55.5-аас) болгож унагаж болзошгүй юм.
  • НВУ-ын PMI-ийн тооцоолол (3-р сарын 24 Пүрэв, GMT 09:30 цаг) Үйлдвэрлэлийн тооцоолол 57.1 (58.00-аас) хүрч унах төлөвтэй байгаа бол үйлчилгээний тооцоолол 58.8 (60.5-иас) хүрч унах төлөвтэй байна. Энэ нь холимог PMI-ийн тооцоолол 57.8 (59.9-өөс) болж унана гэсэн үг юм.
  • НВУ-ын Жижиглэн Худалдааны Борлуулалт (3-р сарын 25 Баасан, GMT 07:00 цаг) Үндсэн борлуулалт (түлш орохгүйгээр) 2-р сард нэг сарын турш +1.3%-ийн өсөлт харуулах төлөвтэй байгаа нь Жилээс жил дэх өсөлт +5.0% (1-р сард +7.2% байснаас буураад) байна гэсэн үг юм.
  • Германы Эдийн Засгийн Судалгааны Байгууллагын (Ifo) бизнесийн орчин (3-р сарын 25 Баасан, GMT 09:00 цаг) Ifo нь 3-р сард 98.2 болж бага зэрэг унах төлөвтэй байна (2-р сард 98.9 байснаас).

Гол томоохон эдийн засгуудын талаарх PMI-ийн судалгаа нь 2022 он сайн эхэлж буйг харуулан энэ жилийн эхэнд харьцангуй дээшилж эхлээд байна. Гэсэн хэдий ч 3-р сард судалгаанд оролцогчид Украйны дайнд хариу үйлдэл үзүүлж эхэлсэнээр мэдэгдэм уналтанд орох төлөвтэй байна. Энэхүү холимог тоо баримтаар Евро бүсийн, НВУ-ын болон Австралийн PMI-ийн тооцоолол нь бүгд -2 оноогоор буурах хүлээлттэй байна. Энэ нь ирэх саруудад шинжээчид болон төв банкууд ямар өсөлтийг хүлээж буйг харуулах боломжтой юм. Урьдчилсан мэдээнд гарсан аливаа доош чиглэсэн гэнэтийн өөрчлөлт нь эдгээр бүсийн валютуудад сөрөг нөлөөтэй байхаар харагдаж байна. Одоогоор Барууны эдийн засгуудын PMI нь 1-р улиралд тогтвортой өсөлтийн төлөв харуулаад байгаа ч 2-р улирал руу орох үед Украйны дайн хэр их чирэгдэл учруулах вэ гэдэг нь асуулт болох шинжтэй байна. 

Chart, histogram

Description automatically generated

НВУ дахь инфляц энэ долоо хоногт үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа бол үндсэн CPI дээр 6.0%-ийн өсөлт харагдах төлөвтэй байна. Украйны дайн дэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөр 2-р сарын мэдээлэлд үүнтэй холбоотойгоор эрсдэл үүсэх болно. Английн Банк 8%-ийн талаар мөн ярьж байна. Цалин хөлсний хэмжээ дахин өссөнөөр энэ нь үндсэн инфляцыг мөн өсгөх юм.

Chart, histogram

Description automatically generated

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • PMI-ийн тооцоолол энэ долоо хоногт EUR, GBP ба AUD-ын ханшид нөлөөлж буй бөгөөд гэнэтийн урвуу өөрчлөлт гарч болзошгүй байгаа нь эдгээр валютад сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
  • НВУ дахь инфляц болон жижиглэн худалдааны борлуулалт нь GBP-ийн ханшийг цаашид тогтворгүй болгох шинжтэй байна. Инфляцын тоонд гарсан гэнэтийн урвуу өөрчлөлт нь бодлогоо илүү хурдан чангатгаж, GBP-ийн ханшид дэмжлэг үзүүлэх тал дээр Английн Банкад илүү их шахалт учруулах юм. 


Латин Америк: 

  • Мексик дэх хамгийн анхны хагас сарын инфляц (3-р сарын 24 Пүрэв, GMT 12:00 цаг) 3-р сарын гол инфляц нь Жилээс жил дэх инфляцыг 7.4% (7.2%-иас) хүртэл нэмэгдүүлж, сард +0.63%-ийн өсөлт харуулах төлөвтэй байна.
  • Мексикийн Жижиглэн Худалдааны Борлуулалт (3-р сарын 24 Пүрэв, GMT 12:00 цаг) Борлуулалт нь энэ сар -0.3% болж буурах төлөвтэй байгаа боловч энэ нь 1-р сард жилээс жилийн борлуулалтыг 6.2% (12-р сард 4.9% байснаас) болгож нэмэгдүүлэх юм.
  • Мексикийн Төв Банкны хүүгийн ханш (3-р сарын 24 Пүрэв, GMT 19:00 цаг) +0.25%-иас 6.25%-ийн ханшийн өсөлт хүлээгдэж байна (өмнө нь 6.00% байснаас)
  • Бразилын сарын дундах инфляц (3-р сарын 25 Баасан, GMT 12:00 цаг) Зөвшилцлөөр Жилээс жил дэх инфляцид 10.69% болж бага зэрэг унах уналтыг хүлээж байна (өмнө нь 10.76% байснаас).

Төв банкууд өсөн нэмэгдэж буй үнийн түвшний эдийн засгийн сөрөг нөлөөний эсрэг тэмцэхээ үргэлжлүүлсээр байгаа нь инфляцыг Латин Америкийн эдийн засгуудын хувьд үргэлж хамгийн анхаарал татсан асуудал болгоод байна. Зөвшилцлөөр Мексикийн инфляцыг +0.2%-иас 7.4% хувь болгож өсгөх хүлээлттэй байгаа бол Мексикийн Төв Банк Пүрэв гарагт ханшийг +0.25%-иар өсгөх хүлээлттэй байна. Сарын дундах үзүүлэлтээр Бразил дахь инфляц -0.1%-иас c. 10.7%-ийн хооронд бага зэрэг буурах хүлээлттэй байгаа нь хүүгийн ханш инфляцаас +1%-иар өндөр байна гэсэн үг юм.

Chart, histogram

Description automatically generated

Зах Зээлийн Хариу Үйлдэл

  • Мексик болон Бразил дахь сарын дундуурх инфляц нь MEX ба BRL-ийн ханшид нөлөөлөх гол үзүүлэлт болох юм.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.