Арилжаачид энэ долоо хоногт өргөн хүрээг хамарсан мэдээллийг олж авах хэрэгтэй болоод байна. Дөрвөн том төв банк болон Латин Америкийн нэг том банк мөнгөн сангийн бодлогын шийдвэрээ зарлаж буй бөгөөд гол анхаарал цаашид ханш өсөх эсэх дээр төвлөрөөд байна. Холбооны нөөцийн сан 50 суурь оноогоор ханшаа өсгөж байгаа бол Английн Банк мөн ханшаа өсгөх төлөвтэй байна. Мөн энэ долоо хоног нь хэд хэд орны хувьд жижиглэн худалдаа, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн долоо хоног болж байна.

 

Дэлгэрэнгүй танилцах:

  • Хойд Америк –Холбооны нөөцийн сангийн уулзалт хамгийн онцлох асуудал эргэлзээгүй мөн болж буйн зэрэгцээ АНУ-ын жижиглэн худалдаа, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл мөн анхаарал татаж байна.
  • Европ & Ази – Японы Банк, Саудын Үндэсний Банк, Английн Банкны мөнгөн сангийн бодлого


Хойд Америкийн мэдээлэл:

Холбооны нөөцийн сангийн уулзалт нь энэ долоо хоногийн хамгийн эрсдэлтэй үйл явдал болох болно. Инфляцын заалтууд сүүлийн долоо хоногуудад буурж байгаа бөгөөд энэ нь Холбооны Нээлттэй Зах Зээлийн Комиссын (FOMC) ханшаа чангатгах хэрэгцээ шаардлагыг үл ялиг зөөллөхөд хүргэсэн юм. Энэ долоо хоногт 50 суурь онооны өсөлт хийгдсэн (75 суурь оноогоор өснө гэсэн хүлээлт ихээр буурсан) бол зах зээлүүд 7-р сард дахин +50bps онооны ханшийн өсөлтийг хүлээж байна.

Энэ уулзалтын үеэр тавигдах асуулт нь энэнээс илүү дайсагнасан үйлдэл гэж байж болох эсэх юм. 9-р сард ийм санаа бодолд түр зогсолт хийгдэх эсэх? Бид доор 3-р сарын үзүүлэлтийг харуулж байна. Хүүгийн ханш дээрх нээлттэй худалдах, худалдан авах позицуудын зөрүүнд гарах ямар нэг буурал нь зах зээлийг хөдөлгөөнд оруулах юм. Дайсагнасан байр суурь үл ялиг буурахыг харуулах аливаа шинж тэмдэг нь богино хугацааны өгөөжид дарамт учруулж, ам.долларыг (USD) буцаж ханшиндаа ороход хүргэх юм. Бид мөн эдийн засгийн үзүүлэлт болон цэгэн графикт гарах ямар нэг гэнэтийн өөрчлөлтийг ажиглаж байна.

Мөн ажиглах ёстой зарим нэг тоо баримтууд байна. АНУ-ын Жижиглэн худалдааны борлуулалт 5-р сард тооцоолох боломжгүй бага зэргийн өсөлт харуулж эхэлсэн хэдий ч тогтвортой байгаа бол АНУ-ын аж үйлдвэрийн үйлдвэрлэл үл ялиг тогтворжих хүлээлттэй байна. Украйнд дайн дэгдсэнээс хойш бүс нутгийн Холбооны нөөцийн сангийн судалгаанд бууралт ажиглагдсаны дараа Нью Йорк болон Филадельфиягийн үзүүлэлтүүд 6-р сард илүү эерэг болох төлөвтэй байна. Энэ нь 2-р улирал илүү таатай төгсөх таамаглалыг авчирч байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл:

  • Холбооны нөөцийн сан дах ам.долларын (USD) хөдөлгөөн энэ жилийн цаашдын ханшийн өсөлт болон цэгэн графикын үнэлгээний цаашдын удирдамжаас хамаарна.


Европ & Ази:


Хэд хэдэн төв банкууд энэ долоо хоногт дараалан мэдэгдэл хийх гэж байна. Гэсэн хэдий ч Японы Банк болон Швейцарын Үндэсний Банк эв зүйг эрхэмлэсэн шийдвэр дээр бат зогссоор байгаа тул бид үл мэдэг өөрчлөлтийг л хүлээх хэрэгтэй байж болох юм. Японы Банкны хувьд японы иен (JPY) хүчтэй суларсан нь арилжаачид хөндлөнгийн оролцооны аливаа боломжийг хайж буйг харуулж байна.

Английн Банк бодит үйлдэл хийж магадгүй байна. Английн Банк урьд өмнөхөөс ч илүү эдийн засгийн зогсонги байдалтай нүүр тулах хүлээлттэй байна. Дээд зэргийн чанга хөдөлмөрийн зах зээл цалин хөлсийг өсгөхийг хүчилж байгаа хэдий ч өсөлтийн тренд нилээд хүнд байна. Мөнгөн сангийн бодлогын комисс 25bps оноогоор ханш өсгөхөөр шийдээд байгаа ч энэ нь санал нэгтэй байж чадах уу, мөн энэ шийдвэр нь зун өнгөрөөд түр зогсох уу гэдэг нь анхаарал татаж байна.

Хятад ба Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл үл ялиг үсрэлт хүлээж байгаа хэдий ч 2-р улиралд сөрөг үзүүлэлтүүд байсаар байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл:

  • Зах зээлийн өргөн хүрээний сентимент Лхагва гарагийн Хятадын тоо баримтаас чиглэлээ олох болно.
  • Энэ долоо хоногийн туршид фунт стерлингийн (GBP) хөдөлгөөн, Мягмар гарагт ажилгүйдэл, Пүрэв гарагт Английн Банкны асуудал, Баасан гарагт Жижиглэн худалдааны борлуулалт тус тус гол анхааралд байх болно. Фунт стерлингийн (GBP) аливаа болзошгүй үсрэлтээс сэргийлэх ямар нэг сөрөг гэнэтийн өөрчлөлтийг Английн Банкнаас хүлээх шаардлагагүй байна.

 

Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.