Энэ сарын арилжааны гуравдагч бүрэн мэдээлэл мэдээллийн төвөөс гарах мэдээллийн хэмжээг дахин ихэсгэж байна. АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэл гол анхааралд байгаа бол энэ долоо хоногийн онцлох үйл явдлаар Жижиглэн худалдааны мэдээ тодроод байна. Хэдийгээр АНУ-ын эдийн засгийн гол мэдээллүүд тийм их биш байгаа ч гэсэн инфляц, өсөлтийн мэдээллийн гарах хуваарийг харвал зах зээлийг хангалттай мэдээллээр хөдөлгөхөөр байна. Ажилгүйдэл, CPI-ийн инфляц, жижиглэн худалдааны борлуулалтын талаарх НВУ-ын гурвалсан мэдээлэл эрэлттэй байна. Азийн зах зээлийн хувьд Японы өсөлт ба инфляцын мэдээлэл Австралийн ажилгүйдэл ба Хятадын хүүгийн ханшийн мэдээллийн хамтаар ажиглалтанд байх болно. Латин Америкийн хувьд Колумб болон Чилийн ДНБ-ийн өсөлт гол анхааралд байна.

Үзэх:

  • Хойд Америк – АНУ-ын жижиглэн худалдаа, Аж үйлдвэрлэлийн бүтээмж, Канадын CPI
  • Европ & Ази – НВУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, CPI ба жижиглэн худалдааны борлуулалт; Японы ДНБ ба CPI; Австралийн ажилгүйдэл ба Хятадын ардын банкны хүүгийн ханш

 

Хойд Америкийн мэдээлэл:

Хэрэглэгчийн зарцуулалт АНУ-ын зах зээлийн 70% орчмыг бүрдүүлдэг тул АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт нь эдийн засгийн чиглэлийн сайн хэмжүүрт тооцогдож байна. Шинэ он гарснаас хойш тохируулагдсан борлуулалт сар бүр өссөн нь эдийн засаг одоо бат хөл дээрээ тогтож чадах болсныг харуулж байна. Гэсэн хэдий ч 4-р сар хүчтэй биш байх бөгөөд доош чиглэсэн гэнэтийн өөрчлөлт (магадгүй сөрөг)  гарах нь эдийн засаг инфляцын шахалтын улмаас доройтож буйг харуулсан дохио болох юм.

Аж Үйлдвэрийн бүтээмж нь АНУ-ын эдийн засгийн бусад гол хэсгийн тоймыг гаргадаг. Түүнчлэн зөвшилцөл нь 4-р сард илүү бага өсөлт харуулж буй бөгөөд энэ нь 12 сарын өсөлтийг 2%-иар доош нь татах юм. Гэсэн хэдий ч Нөөцийн Ашиглалт нь КОВИД-ын өмнөх үеэс (78.6% руу чиглэж буй бөгөөд үйлдвэрлэлийн тренд доошлох хандлагатай байна) сайжрах төлөвтэй байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг бууруулахад хүргэж болзошгүй гэсэн санаа зовнилыг дагуулж байна. Хэрэв бүсийн Холбооны нөөцийн сангийн судалгааны 5-р сарын мэдээлэл сөрөг гэнэтийн өөрчлөлтөөр энэхүү бууралтыг мөн тусгавал энэхүү санаа зовнил улам хүчээ авах юм.

Канадын CPI инфляц Лхагва гарагт CAD-ын арилжаачдын хувьд гол асуудал болох юм. Канадын Банкны дэд захирал Гравеллегийн мэдээлж буйгаар 1.0%-ийн бодлогын ханш нь тулгарч буй үнийн дарамтад “хэт хүч нэмсэн” байх юм. Энэ нь бодлогыг илүү чангатгах хэрэгтэйг сануулж байна. Зөвшилцлөөс харахад Канадын CPI Лхагва гарагт буурах хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт АНУ-ын CPI-д гарсан дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт нь инфляцыг бууруулах тал дээр сануулга болох юм. Энэ нь CAD-ын ханшид сайнаар нөлөөлнө.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Жижиглэн худалдааны борлуулалт болон аж үйлдвэрийн бүтээмж дээрх USD-ын хувьсамтгай байдал
  • Хэрэв Канадын инфляцын дараа АНУ-ын CAD АНУ-ын CPI-т дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт гарвал CAD-ын ханшид эерэгээр нөлөөлнө

 

Европ & Ази:

  • НВУ-ын Ажилгүйдэл ба Долоо Хоног тутмын дундаж орлого (5-р сарын 17 Мягмар, BST 07:00 цаг) 3-р сард ажилгүйдлийн түвшин 3.8% дээр үлдэж, нийт цалин хөлс 5.7% (5.4%-иас) болж нэмэгдэх төлөвтэй байна
  • Евро бүсийн ДНБ (5-р сарын 17 Мягмар, BST 10:00 цаг) ДНБ-ийн хоёрдах тооцоолол 0.2% (2021 оны 4-р улиралд +0.3% байснаас буураад) дээр өөрчлөгдөхгүй үлдэх төлөвтэй байна
  • Японы ДНБ (5-р сарын 18 Лхагва, BST 00:50 цаг) Урьдчилсан байдлаарх ДНБ 1-р улиралд -0.4%-иар унах төлөвтэй байна (2021 оны 4-р улиралд +1.1% байснаас өсөөд)
  • НВУ-ын CPI (5-р сарын 18 Лхагва, BST 07:00 цаг) Гол бараа материалын инфляц 4-р сард 8.9% (3-р сард 7.0% байснаас) хүрч хүчтэй үсрэлтэнд орж, үндсэн CPI 6.5% (5.7%-иас) болж нэмэгдэх төлөвтэй байна.
  • Евро бүсийн эцсийн байдлаарх инфляц (5-р сарын 18 Лхагва, BST 10:00 цаг) Зөвшилцлөөр инфляцыг гол HICP-ийн хувьд 7.5% дээр үндсэн HICP-ийн хувьд 3.5% дээр өөрчлөгдөхгүй үлдэнэ гэсэн хүлээлттэй байна.
  • Австралийн Ажилгүйдэл (5-р сарын 19 Пүрэв, BST 02:30 цаг) Ажилгүйдлийн түвшин 4-р сард 3.9% (3-р сард 4.0% байснаас) болж бага зэрэг унах төлөвтэй байна
  • ЕВБ-ны мөнгөн сангийн бодлогын талаарх уулзалтууд (5-р сарын 19 Пүрэв, BST 12:30 цаг)
  • Японы үндсэн CPI (5-р сарын 20 Баасан, BST 00:30 цаг) Үндсэн инфляц 4-р сард +1.2%-д (3-р сард +0.8% байснаас) хүрч өсөх төлөвтэй байна
  • Хятадын Ардын Банкны хүүгийн ханш (5-р сарын 20 Баасан, BST 02:30 цаг) Хятадын хүүгийн ханш 1 жилийн Зээлийн Прайм Ханш болох 3.7% дээр барих төлөвтэй байна
  • НВУ-ын жижиглэн худалдааны борлуулалт (5-р сарын 20 Баасан, BST 07:00 цаг) Зөвшилцлөөр дараагийн сард борлуулалт буурна гэж хүлээгдэж буй бөгөөд 4-р сард 1.2%-иар буурах юм. (3-р сард -1.1%-иар буурсны дараа)
  • Евро бүсийн хэрэглэгчийн сэтгэл ханамж (5-р сарын 20 Баасан, BST 15:00 цаг) Сэтгэл ханамж 5-р сард -21.3-т хүрч үргэлжлэн буурах төлөвтэй байна (4-р сард -22.0 байснаас буураад).

Инфляц Хойд Америкт дээд цэгтээ хүрэх боловч өөр газруудад тийм биш байна. НВУ-ын CPI 4-р сард маш ихээр үсрэлт хийх төлөвтэй байна. Гол инфляц 9%-д, үндсэн инфляц 6.5%-д хүрч үсрэх төлөвтэй байна. Өрх гэрийн эрчим хүчний үнэ ихээр нэмэгдсэн нь гол хүчин зүйл болж буй бөгөөд Мягмар гарагт цалингийн өсөлт гарна гэсэн хүлээлт нь инфляц буурахад нилээдгүй хугацаа зарцуулна гэсэн тооцооллыг улам бататгаж байна. Английн Банкны мэдээлж буйгаар нөхцөл байдал ирэх саруудад бүр муудах төлөвтэй байгаа бөгөөд 2022 оны эцэст л дээд цэгтээ хүрэх юм.

Японы үндсэн CPI 1.2%. дээр байх хүлээлттэй байгаа бөгөөд Японд инфляц өсөх хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч Японы банкны захирал Курода эрчим хүчний үнийн өсөлт нь гол хөдөлгөгч хүчин зүйл болж байгаа хэдий ч энэ нь тогтвортой байдлаар дутагдаж, 2%-ийн зорилтдоо хүрч чадахгүй хэвээр байна гэж үзээд төвийг сахьсан байр суурьтай байна.

Японы 1-р улирлын ДНБ-ийн өсөлт бууралттай байгаа хэдий ч зөвшилцлөөр Евро бүсийн 1-р улирлын ДНБ +0.2%.-д хүрэхгүй ямар нэг өөрчлөлт хийгдэхгүй байх төлөвтэй байна. Английн банкнаас саяхан мэдээлснээр НВУ-ын жижиглэн худалдааны борлуулалт эдийн засгийн тойм дээр бууралтын дүр зургийг үргэлжлүүлэн харуулсаар байх төлөвтэй байна.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • GBP арилжаачдын хувьд ажилгүйлдэл, цалин хөлс, CPI ба жижиглэн худалдааны борлуулалт зэргээр долоо хоногийн туршид нилээдгүй их мэдээллээр хангагдаж байна. GBP-ын хувьд Ерөнхий дүр зураг нь сөрөг харагдаж байна.
  • JPY-ийн хувьд сонирхол татсан жирийн биш долоо хоног болж байна. CPI эсвэл ДНБ-нд ямар нэг онцгой дээш чиглэсэн гэнэтийн өөрчлөлт гараагүй нөхцөлд хөдөлгөөн нь хязгаарлагдмал байх юм.
  • Евро бүсийн ДНБ болон инфляц өмнөх үзүүлэлтээсээ өөрчлөгдөхгүй байх төлөвтэй байгаа хэдий ч ЕТБ-ны хурлын протоколоос харахад Удирдах Зөвлөлийн зүгээс эсэргүүцсэн санал гарвал EUR-ын талаар ямар нэг арга хэмжээ авна гэсэн байна.

 

Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.