Зургадугаар сар гарснаар мэдээллийн төвөөс ирсэн мэдээллийн тоо, хэмжээ хурдацтай нэмэгдэж буй нь арилжаачдыг бэлэн байдалд байлгаж байна. Гол томоохон эдийн засгуудын PMI (ХАМИ), Австрали, Канад болон Бразилын ДНБ-ийг багтаасан зах зээлийг томоохон хөдөлгөөнд оруулах мэдээллүүд гарсаар байна. Хүлээгдэж буй эдийн засгийн зогсонги байдал гурван гол эдийн засгуудын (АНУ-ын Хөдөө аж ахуйн бус ажилчдын тоо, Японы ба Евро бүсийн инфляцийн шинэчилсэн мэдээллийг багтаагаад) болон Латин Америкийн гурван орны хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд нөлөөлж эхлэх эсэх дээр гол анхаарал төвлөрөх юм. Цаашилбал эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харахад үнийн дарамт Евро бүсэд намдаж буй нь харагдаж буй бөгөөд бид Канадын банкны ханш өсөхийг хүлээж байна.

Дэлгэрэнгүй танилцах:

  • Хойд Америк – PMI (ХАМИ) (АНУ ба Канад), Канадын банк ба Хөдөө аж ахуйн бус ажилчдын тоо
  • Европ & Ази – Ажилгүйдэл (Япон, Евро бүс), PMI (ХАМИ) (Хятад, Япон, Австрали, Евро бүс ба НВУ) болон Евро бүсийн инфляцийн үндсэн үзүүлэлт
  • Латин Америк – Ажилгүйдэл (Мексик, Бразил, Колумб) ба Бразилын ДНБ

 

Хойд Америкийн мэдээлэл:

Энэ долоо хоногт маш өргөн хүрээг хамарсан мэдээлэл мэдээллийн төвөөс ирээд байна. АНУ-ын хувьд Хэрэглэгчийн Сэтгэл Ханамж 2021 оны дунд үеэс эхлэн буурсаар буй бөгөөд 2021 оны 2-р сараас хойш дахин хамгийн бага түвшиндээ очиж буурах төлөвтэй байна. Энэ нь гэнэтийн цочрол төдийлөн болохгүй ч гэсэн аливаа томоохон сөрөг гэнэтийн өөрчлөлт нь эрсдлийн дуршилд нэн ялангуяа Wall Street (Уолл Стрит)–д дахин өргөн хүрээнд нөлөөлж болох юм. ISM (Ханган Нийлүүлэлтийн Менежментийн Институт)-ийн мэдээллээс харахад Үйлдэрлэл зөвхөн үл мэдэг унах боловч АНУ-ын хэрэглэгчийн салбарын хэтийн төлөв хязгаарлагдах шинжтэй байгаа тул Үйлчилгээний салбарын судалгаагаар 2 онооны их хэмжээний уналт харагдахаар байна.

Баасан гарагийн Хөдөө аж ахуйн бус ажилчдын тоо үргэлж нарийн ажиглалтад байх бөгөөд 5-р сард гол ажлын байрны өсөлт 300к-ийн дунд хэсэгт хүрэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээл ихэд чангарч буй тул тоо хэмжээ буурах нь хэвийн үзэгдэл юм. Ажилгүйдэл 3.5%-д хүрч унах төлөвтэй байгаа ба энэ нь цар тахлын өмнөх хамгийн бага үзүүлэлт байсан юм. Цалин хөлс их хэмжээгээр өссөнөөс үүдсэн инфляцийн нөлөө мөн нэг хүчин зүйл болж байна. Өнгөрсөн сард цалин хөлс бага зэрэг буурсан бөгөөд 5-р сард дахин буурах нь инфляцийн дарамт одоо арилж байна гэсэн үнэлгээнд илүү жин нэмэх юм.

Канадын ДНБ-ийн мэдээлэл гарсан болон Канадын банк ханшаа өсгөсөнтэй холбоотойгоор энэ долоо хоногт CAD (канад доллар)-ын арилжаа маш их сонирхол татаж байна. ДНБ нь 1-р улиралд сайн үзүүлэлттэй байх төлөвтэй байгаа бөгөөд ихэнх гол томоохон эдийн засгуудын хувьд өндөр өсөлттэй байна. Энэ нь Канадын банканд 50bps онооны ханшийн өсөлт хийх үндэс суурь болох юм. Үүнээс ямар хариу үйлдэл гарах нь цаашдын удирдамжаас хамаарна. Канадын Банкны Захирагч Тифф Маклемын хэлж буйгаар ханшийн бодлого цаг нь болохоор 3%-иас дээш өсөх бөгөөд инфляц санаа тавих асуудал байсаар байх юм.

Зах зээлийн хариу үйлдэл:

  • Энэ долоо хоногийн туршид USD (ам.доллар) мэдээлэлд их хэмжээний хариу үйлдэл үзүүлж байна. Гол асуудал нь мэдээлэлд сөрөг гэнэтийн өөрчлөлт харагдсан тохиолдолд USD (ам.доллар)-ын ханшийг засварлах үйлдэл хийгдсэн хэвээр үлдэх эсэх юм.
  • Канадын Банканд CAD (канад доллар) хувьсамтгай байгаа бөгөөд ханшийг 3%-иас дээш өсгөх аливаа яриа хэлэлцээ CAD (канад доллар)-ын дэмжлэгийг хүлээж байна.

 

Европ & Ази:

 

Энэ долоо хоногийн зах зээлийн хариу үйлдлийн талаар PMI, хөдөлмөрийн зах зээлийн болон ДНБ-ийн мэдээллээс сонгож үзээрэй. Гэсэн хэдий ч Евро бүсийн инфляцийн мэдээлэл нь энэ долоо хоногийн хамгийн чухал мэдээллүүдийн нэг байх нь гарцаагүй. Ханш өсөх талаар хойд Европын төв банкны удирдлагуудын дунд яриа гараад байна. Энэ долоо хоногт инфляцид ямар нэг өөрчлөлт гарснаар эдгээр яриа улам ширүүсэх болно. Зөвшилцлийн хувьд тодорхойгүй байдал ноёлсоор байгаа бөгөөд зарим нэг мэдээллээс харахад инфляц нэн ялангуяа үндсэн үзүүлэлт дээр унана гэсэн мэдээ байна. Энэ нь ханшийг өсгөх талаар Удирдах Зөвлөлд учирч буй дарамтыг бага зэрэг хөнгөлж өгөх юм.

Бид бусад газруудад Евро бүсэд ажилгүйдлийн түвшин үргэлжлэн сайжрахыг хүлээж байгаа бол Японы ажилгүйдэл гайхалтай доод хэмжээнд буй ойролцоогоор 2.6%. дээр байсаар байна.

Гол томоохон эдийн засгуудын PMI-ийн ихэнх нь эцсийн байдлаар гаргасан үзүүлэлт бөгөөд үндсэн үзүүлэлтээс өөрчлөгдөх төлөвгүй байна. Аливаа гэнэтийн өөрчлөлтөд зах зээл хариу үйлдэл үзүүлэх боломж байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногийн үндсэн үзүүлэлтийн тоон мэдээнээс харахад зах зээлийн шийдвэртэй хариу үйлдэл хийгдэх өндөр магадлалтай байгаа юм.

Хятадын засгийн газрын албан ёсны PMI нь зах зээлийг хөдөлгөж болзошгүй байна. Тэг КОВИД уриатай салган тусгаарлалт нь сүүлийн долоо хоногуудад эрсдлийн үнэлэлд их хэмжээгээр нөлөөлсөн юм. Хятадын PMI нь гүн хумилт руу чиглэсэн юм. Гэсэн хэдий ч 5-р сард PMI дахин өсөх төлөвтэй байна. Ерөнхий PMI нь 46.0 (одоо ч гэсэн хумилтад байгаа)-д хүрч сайжрах төлөвтэй байгаа хэдий ч аливаа гэнэтийн өөрчлөлт нь өргөн хүрээнд дэмжлэг болох юм.

Зах Зээлийн Хариу Үйлдэл:

  • Мягмар гарагт гарсан Хятадын PMI өргөн хүрээнд нөлөөлөх төлөвтэй байна
  • Инфляцийн үндсэн үзүүлэлтийн мэдээллээс харахад EUR (евро)-гийн хувьсамтгай байдал нэмэгдэх төлөвтэй байна. Ямар нэг гэнэтийн өөрчлөлт гарсан тохиолдолд EUR (евро)-гийн ханшид дэмжлэг болох юм.

 

 Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.