2005 онд MetaQuotes Software Corp., компаниас хөгжүүлсэн Metatrader нь арилжаачинд бүрэн үнийн график харж, хэрэгслүүдийг худалдан авах ба зарах боломжуудыг түргэн шуурхай, үр дүнтэйгээр нээн илрүүлэх боломжийг олгодог цахим арилжааны платформ юм.

Арилжаачид валютын үнийг бодит цаг дээр харж, захиалга нээх эсвэл өөрчлөх, техникийн ба суурь шинжилгээ хийлгэх зорилгоор үүнийг ашигладаг.

Уг хэрэгсэл нь маш өргөн хүрээний бөгөөд хэрэглэгч компьютер эсвэл ухаалаг утас зэрэг хөдөлгөөнт төхөөрөмж дээрээс хандах боломжтой.

Данс руугаа нэвтрэх нь

MetaTrader 4 –ийг компьютер дээрээ суурилуулснаар анхны хийх алхам бол нэвтэрч орох юм. Та данс руугаа нэвтрэхдээ тохирох серверийг сонгох ёстой. Таны данс үүссэн үед та сервер ба нэвтрэх мэдээллийг э-мэйлээр хүлээн авна.

Файл таб дээр та арилжааны данс руу нэвтэрч мөн шинэ график үүсгэх боломжтой байх болно.

Үлдэгдэл

Дансны үлдэгдлээ шалгаж, позиц нээхийн тулд Терминалын цонхыг (Ctrl + T) нээгээд, “Арилжаа” табыг сонго. 

Зах Зээлийг Ажиглах

“Зах Зээлийг Ажиглах” цонхыг Ctrl+M товчийг хослуулан дарж эсвэл Харах-> Зах Зээлийг Ажиглах цэсний дарааллыг ашиглах замаар идэвхжүүлэх боломжтой. Та энэ таб дээрээс бүх графикт хандаж болно.

Хэрэв та жагсаалт дээрх бүх хүссэн хэрэгслийг харах боломжгүй байвал Ctrl + U дээр дарвал бүх хослолыг харуулсан цонх гарч ирэх болно. Зарим хослолыг тодотгосон, заримыг нь тодотгоогүй байгаа.Та Нуух эсвэл Харуулах дээр дарах замаар аль хэрэгслүүд харагдахыг сонгож болно.

Хэрэв та хүссэн хэрэгслийнхээ баруун гар талд дарвал доорх цонх гарч ирнэ.

Эдгээр нь таны ашиглаж болох сонголтууд юм:

  • Графикын Цонх – хэрэгслийн графикыг харуулахыг идэвхжүүлдэг; 
  • Тик График – сонгосон хэрэгслийн тик графикыг харуулдаг; 
  • Нуух – “Зах зээлийг ажиглах” цонх дээрх жагсаалтнаас зарим нэг тусгайлсан тэмдгийг нуудаг; 
  • Бүгдийг нуух – “Зах зээлийг ажиглах” цонх дээрх жагсаалтнаас бүх тэмдгийг нуудаг (хэрэв та нээлттэй позиц эсвэл графиктай бол тэмдгүүд нуугдахгүй); 
  • Бүгдийг харуулах – “Зах зээлийг ажиглах” цонх дээрх бүх боломжит тэмдгийг харуулдаг; 
  • Тэмдгүүд – сонгосон хэрэгслүүдийг нуух/харуулах боломжтой цонхыг нээдэг.

Графикууд

Хэрэв та Графикын Цонх дээр дарвал өгөгдмөл загварын график гарч ирнэ.

Графикыг тохируулахын тулд F8 дээр дарахад доорх цонх гарч ирнэ:

Графикын Мөчлөгүүд 

Графикын мөчлөгүүдийг хэрэгслийн бар дээр өөрчлөх боломжтой. Эсвэл та график > Мөчлөгийн баруун талд дарах замаар энэ функцыг олох боломжтой.


Загвар

Хэрэв та графикын болон ашиглахыг хүсэж буй индикаторуудынхаа визуал тохиргоог хэвээр хадгалахыг хүсвэл Загвар функцыг ашиглах замаар өөр график дээрх эдгээр тусгайлсан тохиргоог хадгалж, идэвхжүүлж болно.

Загвар > Загварыг хадгалах руу оч. Шинэ графикт хадгалсан загварыг идэвхжүүл.

Индикаторууд

Индикатор хэсэг дээр та техникийн шинжилгээнд ашиглах өөрийн дуртай индикатороо сонгож, график дээр идэвхжүүлэх боломжтой. Та үүнд үндсэн хэрэгслийн бар дээрээс хандаж болно. Та тусгайлсан индикатор сонгох үедээ өөрийн сонголтын дагуу параметрийг нь тохируулах боломжтой.

Объектууд

График объект оруулахын тулд дараахийг хий.


MT4 ашиглан арилжаа хийх

Шинэ позиц нээхийн тулд графикын баруун талд дараад Арилжаа хийхийг сонго эсвэл F9 товчийг дар.

MetaTrader 4, дээр хэлцэл хийх хоёр арга бий: “Зах зээлийн гүйцэтгэл” ба “Хүлээгдэж буй захиалга”. Зах зээлийн гүйцэтгэл нь таны захиалгыг дараагийн боломжит үнээр нэн даруй гүйцэтгэх хүсэлт илгээдэг. Та одоогийн үнээр худалдан авах эсвэл зарахаар шийдмэгцээ, урт эсвэл богино позиц нээхийн тулд Худалдан авах эсвэл Зарах товч дээр дарна уу.


Та зах зээлд нэвтрэн орохоосоо өмнө “Захиалга” цонх дээр дараах мэдээллийг өөрчлөх боломжтой: 

  • Тэмдэг – валютын хослол
  • Хэмжээ – лотын тоо
  • Алдагдлыг зогсоох – энэ алдагдлын түвшин дээр позицоо хаах 
  • Ашиг олох - энэ ашгийн түвшин дээр позицоо нээх 
  • Сэтгэгдэл – Таны тайлан дээр гарч ирнэ

Хүлээгдэж буй захиалга нь үнэ урьдчилсан тодорхойлсон түвшинд идэвхжихэд таны арилжааг нээнэ. Та Төрлийн хайрцаг дотор “Хүлээгдэж буй захиалга” сонголтыг сонгох замаар энэ захиалгад нэвтрэн орох боломжтой. 

Захиалгуудыг түргэн нээх өөр нэг арга нь Арилжааны Самбар юм. Графикын баруун дээд өнцөгт байгаа шигтгээ зураг дээр дар эсвэл Alt + T комманд дээр дар. Арилжааны Самбар гарч ирнэ.

Захиалгыг Засварлах 

Та “Захиалга” цонх дээрх “Алдагдлыг зогсоох” ба “Ашиг олох” талбарыг бөглөх замаар хэлцэл хийх үедээ Алдагдлыг зогсоох ба Ашиг олохыг байршуулж болно.

Позицыг хаах

Арилжааг хаахын тулд Терминал цонх дээрээ хэсэгчлэн хаахыг хүсэж буй позиц дээрээ (Ctrl + T) товчийг хоёр удаа дар.

Дараах цонх гарч ирнэ. “Зах Зээлийн Гүйцэтгэл”-ийн төрлийг сонгоод, Хэмжээ хэсэг дээр хаахыг хүсэж буй позицын хэмжээгээ сонгож болно. Та шар хайрцаг дотор хаах гэж буй позицын хэмжээгээ харж болно.


Дансны Хуулга 

Гүйцэтгэсэн захиалгын түүх бүхий тайлан үүсгэхийн тулд “Дансны Түүх” табыг сонгоод, баруун товч дээр дараад, “Дэлгэрэнгүй тайлан болгож хадгалах” сонголтыг сонго.


Богино холбоосууд

  • Графикаа автоматаар гүйлгэхийн тулд хэрэгслийн бар дээр Графикын цэснээс Автоматаар Гүйлгэх сонголтыг сонго.
  • Хуудас Дээшлүүлэх — дэлгэцийг бүхэлд нь зүүн тийш гүйлгэх; 
  • Хуудас Доошлуулах — дэлгэцийг бүхэлд нь зүүн тийш гүйлгэх; 
  • Нүүр хуудас — графикыг эхлэлийн цэг (эхний бар) рүү нүүлгэх; 
  • Төгсгөх — графикыг төгсгөлийн цэг (сүүлийн, i.e. хамгийн сүүлийн) бар руу нүүлгэх; 
  • “–” — жижгэрүүлэх (6 түвшнээр жижгэрүүлэх боломжтой); 
  • “+” — томсгох; 
  • Esc — аливаа диалогийн цонхыг хаах; 
  • F1 — “Хэрэглэгчийн зааварчилгаа” онлайн тусламжийг нээх; 
  • F2 — “Түүхийн Төв” цонхыг нээх; 
  • F3 — “Олон Улсын Хувьсагчид” цонхыг нээх; 
  • F4 — MetaEditor нээх; 
  • F5 — дараагийн профайл руу шилжих ; 
  • F6 — графикын цонхонд хавсаргасан шинжээчийн дүгнэлтийг шалгахын тулд “Туршигч” диалогын цонхыг дуудах
  • F7 — тохиргоог нь өөрчлөхийн тулд графикын цонхонд хавсаргасан шинжээчийн дүгнэлтийн диалогийн цонхны төлөв байдлыг дуудах; 
  • F8 — графикын үндсэн параметрүүд, өнгө зэргийг өөрчлөх боломж олгож графикын тохиргооны диалогийн цонхыг дуудах; 
  • F9 — Зах зээлд нэвтрэх, захиалгыг хязгаарлах, зогсоох зэрэг боломж олгож, “Шинэ Захиалга” цонхыг дуудах;
  • F10 — “Үнийг харуулах” цонхыг нээх; 
  • F11 — бүтэн дэлгэцийн горимыг идэвхжүүлэх/идэвхгүй болгох; 
  • F12 — графикын нэг барыг зүүн тийш гүйлгэх; 
  • Alt+1 — графикыг OHLC бар болгож харуулах; 
  • Alt+2 — графикыг OHLC лаан загвар болгож харуулах; 
  • Alt+3 — графикыг шугаман загвар болгож харуулах (зөвхөн хаалтын үнэ); 
  • Alt+W — Графикын удирдлагын цонхыг хаах; 
  • Alt+F4 — програмаас гарах; 
  • Ctrl+A — бүх индикаторын цонхны өндрийг өгөгдмөл болгох; 
  • Ctrl+B — “Объектын жагсаалт” диалогийн цонхыг дуудах; 
  • Ctrl+H — OHLC шугамыг харуулах/нуух; 
  • Ctrl+I — “Индикаторын жагсаалт” диалогийн цонхыг дуудах; 
  • Ctrl+L — үндсэн график дээр хэмжээний мэдээллийг харуулах/нуух; 
  • Ctrl+M — “Зах зээлийг ажиглах” цонхыг нээх/хаах; 
  • Ctrl+N — “Чиглүүлэгч” цонхыг нээх/хаах; 
  • Ctrl+O — “Тохиргоо” цонхыг нээх; 
  • Ctrl+P — Графикыг хэвлэх; 
  • Ctrl+T — “Терминал” цонхыг нээх/хаах; 

Та илүү их мэдээлэл авах бол мөн доорх холбоосоор хандах боломжтой: https://www.metatrader4.com/en/trading-platform


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.