Өнөөдөр сонин нээхэд л “инфляц” гэдэг үг бүх тэргүүн нүүрэн дээр харагдах болно. Инфляц нь таны багцад шууд нөлөөтэй байдаг бөгөөд зарим нэг тодорхой хөрөнгүүд инфляцийн хугацаанд үнэ цэнээ алдах хандлагатай байдаг. Та инфляцийн арилжааны зөв нау хауг мэдсэнээр өөрийн хөрөнгө оруулалтын стратегиа урагшлуулах боломжтой.


Энэ нийтлэлийг товч авч үзвэл:


  •  Инфляцийн арилжаа нь өөрсдийн багцынхаа үнэ цэнийг хамгаалахын тулд байгууллагын болон жижиглэн худалдааны хөрөнгө оруулагчдын өндөр инфляцид хариу үйлдэл болгож авдаг алхмуудыг хэлдэг. 
  • Ашигтай буй хөрөнгүүдийг ихэвчлэн инфляцийг юу үүсгэж буйгаар нь тодорхойлдог – энэ нь тогтсон жагсаалт биш юм.
  • Инфляцийн арилжаа нь таныг тодорхой нэг хөрөнгүүдээс өөр бусад хөрөнгө рүү мөнгө шилжүүлэх эсвэл багцдаа шинэ хөрөнгүүд танилцуулахыг шаарддаг.


"Инфляцийн арилжаа" нь юу гэсэн утгатай вэ?

Инфляцийн арилжаа нь өөрсдийн багцынхаа үнэ цэнийг хамгаалахын тулд байгууллагын болон жижиглэн худалдааны хөрөнгө оруулагчдын өндөр инфляцид хариу үйлдэл болгож авдаг алхмуудыг дүрсэлдэг нэр томьёо юм. Өндөр инфляцийн үед хувьцааны зах зээл бүхэлдээ хүнд байдалд ордог (магадгүй зарим хувьцаанууд сайн үзүүлэлттэй байж болно).

Инфляцийн арилжааны зорилго нь өндөр инфляцийн үед сайн үзүүлэлттэй байдаг үл хөдлөх хөрөнгө эсвэл тодорхой нэг өргөн хэрэглээний бараа зэрэг “хедж” хөрөнгүүд рүү шилжүүлэх юм. Та энэ аргаар өөрийн хөрөнгийг инфляцийн сөрөг нөлөөнөөс хамгаалах боломжтой. 

Инфляцийн үеэр хэрхэн арилжаа хийх вэ

Инфляцийн гол шинж бол тааварлах боломжгүй байдал юм. Ашигтай буй хөрөнгүүдийг ихэвчлэн инфляцийг юу үүсгэж буйгаар нь тодорхойлдог – энэ нь тогтсон жагсаалт биш юм. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид зарим нэг зааварчилгаа авахын тулд инфляцийн өнгөрсөн үеүдийг хардаг.

Түүнчлэн, инфляцийн арилжааны стратегиуд нь таныг өөрийн багц дотроо ухаалаг хөдлөхийг шаарддаг. Энэ нь зарим нэг хөрөнгүүд руу тодорхой нэг хөрөнгүүдийг шилжүүлэх эсвэл өөрийн багцдаа шинэ хөрөнгүүд танилцуулах зэрэг юм.

Гэсэн хэдий ч энэ нь та бүх мөнгөө тос эсвэл үл хөдлөх хөрөнгө рүү тавина гэсэн үг биш юм. Инфляцийн арилжаа байршуулахдаа удаан хугацааны зорилтуудаа анхаарч, хувиарлалтаа давахаас зайлсхий.

Инфляцийн үеэр ашигтай байдаг хөрөнгүүд

Өндөр инфляцийн үед сайн ханштай байдаг зарим хөрөнгүүд: 

Инфляцийн үеэр ашиггүй байдаг хөрөнгүүд 

Үүний зэрэгцээ өндөр инфляцийн үед муу ханштай байдаг зарим хөрөнгүүд: 

  • Тогтмол ханштай өр 
  • Уламжлалт бонд
  • Өндөр хөшүүрэгтэй компаниуд
  • Бага зөрүүтэй хувьцаанууд 

Эдийн засгийн уналт гарвал яах вэ?

Инфляцийн нэг томоохон эрсдлүүдийн нэг бол энэ нь эдийн засгийн өргөн хүрээний уналтыг эхлүүлж болзошгүй явдал юм. Үүний нэг гол шалтгаан нь инфляцийн улмаас үүсдэг зээлэх ханшийн өсөлт бөгөөд нь энэ нь өрийн хариуцлага бүхий кредит, үйлчилгээг хамгаалахад хэцүү болгодог. 

Эдийн засгийн уналтын үед арилжаа хийх нь 

Эдийн засгийн уналтын үед спекуляц хийж болох эсвэл мөчлөгт хөрөнгүүдээс зайлхийх нь зүйтэй. Тэдгээр нь зах зээлийн эерэг сентиментээр өсдөг тулд эдийн засгийн хямралын үед өсөлтөөр дутагдах өндөр магадлалтай байдаг. Үүний зэрэгцээ өрийн түвшин өндөртэй компаниудад хөрөнгө оруулах нь мөн муу санаа юм. Учир нь тэдгээр нь хямралын үед идэвхгүй болох эсвэл дампуурах өндөр магадлалтай байдаг.

Нийтийн хэрэгцээний салбар, өргөн хэрэглээний бараа эсвэл эрчим хүч зэрэг эдийн засгийн уналтад илүү тэсвэртэй салбаруудад үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн баланс тайлан сайтай компаниудын хувьцааг олж авах талаар бодож үзээрэй. 

Түүнчлэн цаг хугацааг мөн бодолцож үзэхээ бүү мартаарай. Ямар хөрөнгүүд төлөвлөгдөөгүй гадаад хүчин зүйлийн нөлөөнд өртөж болохыг мэдэхийн тулд зах зээлийн мэдээг харж байгаарай. Инфляцийн эсвэл хямралын үеийн арилжааны талаарх сурах бичиг дээр байдаггүй энэхүү нэмэлт мэдээлэл нь танд зөв багцаа сонгоход тусална.

Эхлэхэд бэлэн үү? INFINOX дансандаа Шинээр бүртгүүлэх (шинэ хэрэглэгч) эсвэл нэвтэрч ороод (одоо байгаа хэрэглэгч), өнөөдөр инфляцийн арилжаа хийж эхлээрэй.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.