Хувьцаа арилжаалах тухай бүрэн заавар

Хувьцаа бол компанийн өмчлөлийг гэрчлэх санхүүгийн баталгаа юм. Хувьцааны арилжаа нь богино хугацааны үнийн өөрчлөлтөөс ашиг олохын тулд хувьцааг худалдан авах, худалдаалах явдал юм.

Хувьцаа арилжаалах тухай бүрэн заавар
IX icon

INFINOX

2022 / 2 сар / 23 - 12:35 орой

Table of contents

Хувьцаа бол компанийн өмчлөлийг гэрчлэх санхүүгийн баталгаа юм. Хувьцааны арилжаа нь богино хугацааны үнийн өөрчлөлтөөс ашиг олохын тулд хувьцааг худалдан авах, худалдаалах явдал юм.

Хувьцаа болон хувь нь компанийн өмчлөлийн үндсэн суурийг тодорхойлно. Компанийн хувьцааг арилжаалах нь танд санхүүгийн зах зээлд оролцох боломж олгодог бөгөөд мөнгөө үр дүнтэй ашиглахад тусална. Хувьцааны арилжаа болон хөрөнгө оруулалт нь таны

портфелийг төрөлжүүлэх хамгийн түгээмэл аргуудын нэг байж магадгүй.

Энэхүү заавар нь хувьцааны арилжааны үндсэн зарчмуудыг задалж, хувьцаанд хөрөнгө оруулалт хийх эсвэл арилжааны талаар таны мэдэх ёстой бүхнийг зааж өгөх болно.

 

Энэ нийтлэлийг товч үзвэл:


  • Хувьцааны нэгжийг хувь гэж нэрлэх ба та компанийн "хувьцаа"-г эзэмшдэг гэсэн санаатай холбоотой байдаг.
  • Хувьцааны арилжаа бол үнийн өөрчлөлтийн давуу талыг ашиглах зорилгоор хувьцааг богино хугацаанд худалдан авах, худалдаалах явдал юм.
  • Арилжаалагчид арилжааны төрлөөс хамааран хэдэн сар, хэдэн долоо хоног, тэр байтугай хэдэн минутын дотор захиалга худалдан авах, худалдаалах боломжтой байдаг.
  • Харин хувьцааны хөрөнгө оруулалт нь илүү урт хугацаанд явагддаг.
  • Жижиглэн арилжаалагчид онлайн брокерийн платформоор дамжуулан хувьцаа арилжаалж эхлэх боломжтой.

 

Хувьцаа гэж юу вэ?

Хувьцаа бол компанийн өмчлөлийг гэрчлэх санхүүгийн баталгаа юм. Хувьцааны нэгжийг хувь гэж нэрлэх ба та компанийн "хувьцаа"-г эзэмшдэг гэсэн санаатай холбоотой байдаг. Хувьцаа нь хувьцаа эзэмшигчдэд компанийн ашиг, алдагдлын тодорхой хэсгийг эзэмших, компанийн асуудлаар зохих санал өгөх эрхийг олгодог.

Үүнийг бодоод үз дээ - танай хөрш ундааны лангуутай болохыг хүсэж байгаа ч үүнийг эхлүүлэхэд хангалттай мөнгө банканд нь байхгүй. Тэрээр санал бодлоо солилцохоор тантай болон бусад хэдэн найзтайгаа холбоо барихаар шийднэ. Мэдээж үнэгүй ундаа гэж байхгүй тул хариуд нь та болон бусад хөрөнгө оруулагчид компанид тодорхой хэмжээний эзэмшилтэй болов.

Таны хөрш нийт босго хөрөнгийн хэрэгцээ USD 100 байх ёстой гэж шийдэв. Тэр ундааны лангууг тус бүр нь USD 1 үнэтэй 100 ширхэг хувьцаанд хуваав. Та 20 хувьцаанд нийт USD 20 хандивлав. Ингээд таны хөрөнгө оруулалттай харьцуулахад та ундааны лангууны 20%-ийг одоо эзэмшиж байна (баяр хүргэе!). Та хувьцааных нь 20%-ийг эзэмшиж, ашиг эсвэл алдагдлынх нь 20%-ийг авч, компанийн шийдвэрт 20% оролцоно гэсэн үг болно.

Хэрэв та USD 20-н оронд USD 51 санал болгосон бол ундааны лангууны хамгийн том хувьцаа эзэмшигч байх байсан. Та компанийн ашгийн талаас илүү хувийг аваад зогсохгүй, алдагдлын талаас илүү хувийг үүрэх ба таны санал бусад бүх хүнийхээс давуу байх болно. Компанид өөр таван хөрөнгө оруулагч байсан ч тэдний нийт хувьцааны үнэ 49% байх байсан - таны эзэмшдэгээс бага хэвээр байна.

Хувьцаа худалдаж авах, худалдах

Хувьцаанд эрэлт болон зах зээлийн бусад нөхцөл байдлаас шалтгаалан өсөх, буурах хандлагатай үнэ гэж байдаг. Тиймээс хувьцааны арилжаа гэдэг нь үнэ нь өснө гэж үзэж байгаа компанийн хувьцааг худалдан авах явдал юм. Хувьцааны хөрөнгө оруулалтаар та компанийн Y хувьцааг худалдан авахын тулд X дүнг төлнө. Хэрэв компанийн үнэ цэн өсвөл таны хөрөнгө оруулалтын үнэ цэн мөн өснө. Хэрэв компанийн үнэ цэн буурвал таны хөрөнгө оруулалт ч мөн адил буурна.

Ундааны лангуу руугаа буцацгаая, ундааны бизнес эрчимтэй байж, та хөрөнгө оруулалт хийсэндээ таатай байв. Компанийн үнэ цэн өсөхийн хэрээр таны эзэмшиж буй хувьцааны үнэ цэн өснө. Хэрэв лангуу сайн ашигтай хэвээр байвал энэ үнэ өссөөр, та хувьцаагаа өндөр үнээр зарж чадна

Гэхдээ өвөл ойртох тусам цөөхөн хүн ундааны лангуу руу очиж, кафед аяга халуун кофе уухыг илүүд үздэг болов. Компанийн үнэ цэн буурахын хэрээр таны эзэмших хувьцааны үнэ буурна. Хэрэв та одоо хувьцаагаа худалдах юм бол алдагдал хүлээх магадлалтай.

Сонирхолтой баримт: Уоррен Баффет захиралтай Berkshire Hathaway холдинг компанийн хувьцаа дэлхийн хэмжээнд хамгийн үнэтэйд тооцогддог. Үүнийг бичиж байх үед компанийн хувьцаа 485,379 ам.доллараар арилжаалагджээ.

Хувьцааны арилжаа хэрхэн явагддаг вэ?

Хамгийн энгийн түвшинд хувьцааны арилжаа нь бидний өмнө нь хэлэлцсэн худалдах, худалдан авах зарчмуудыг ашигладаг. Үүний ялгаа нь хувьцааны арилжаа хийх үед үнийн өөрчлөлтийг ашиглахын тулд та богино хугацаанд (нэг жил хүрэхгүй) худалдан авч, худалддаг. Төрөл бүрийн хувьцааны үнийн богино хугацааны өөрчлөлтөд хувьцааны арилжаа илүү мэдрэмтгий байдаг. Арилжаалагчид арилжааны төрлөөс хамааран хэдэн сар, хэдэн долоо хоног, тэр байтугай хэдэн минутын дотор захиалга худалдан авах, худалдаалах боломжтой.

Үүний эсрэгээр, та хувьцаанд хөрөнгө оруулалт хийвэл үүнийг хэсэг хугацаанд барьж байж үнэ нь дунд болон урт хугацаанд өсөх болно.

Хувьцааны арилжаа хийх үедээ та шинээр бүртгэлтэй гарааны компаниудаас эхлээд томоохон корпорацууд, техникийн компани буюу янз бүрийн компаниудад мөнгөө байршуулах боломжтой. Та өөрийн стратегиа тодорхой салбар дээр тулгуурлаж эсвэл чиг хандлагад суурилсан арга барилаар явж болно.

Мөн тэнд хэрэглэхэд хангалттай их өгөгдөл байх болно. Бүртгэлтэй компани бүр тогтмол тайлан гаргана. Эдгээр тайлангаас компани хэр их орлого олсон, санхүүгийн үзүүлэлт нь ямар байгааг харах боломжтой.

Санхүүгийн тайлан бол компанийн өмнөх гүйцэтгэлийг харуулах чухал үзүүлэлт юм. Тэдний дүн шинжилгээ, жилийн турш хувьцааны гүйцэтгэлд хийсэн дүн шинжилгээ нь арилжаалагчдад компани цаашид хэрхэн ажиллах талаар онол гаргахад тусална.

Би хувьцаа хаана арилжаалж болох вэ?

Хувьцааны арилжаа нь АНУ-ын Nasdaq эсвэл Хятадын Шанхайн хөрөнгийн бирж зэрэг хөрөнгийн бирж дээр явагддаг. Компаниуд хувьцаагаа эдгээр бирж дээр гаргадаг бөгөөд арилжаалагчид брокерийн пүүсээр дамжуулан худалдан авч, худалдаалж болно.

Хэрэв та жижиглэнгээр хөрөнгө оруулалт хийдэг бол онлайн брокерийн платформ нь таны эхлэх сонголт болж болох магадлалтай. Эхний алхам бол танд тохирох брокерийн платформ хайж олох, тэгээд данс үүсгэх явдал юм. Та онлайнаар KYC-н эхний алхамуудыг хийж дууссаны дараа бэлэн болох ёстой бөгөөд арилжааны стратеги дээрээ үндэслэн хувьцааг худалдан авах, худалдаалж эхлэх боломжтой.

Хувьцаанд хөрөнгө оруулах өөр нэг арга бол зөрүүтэй нөхцөлийн гэрээ (CFD) юм. Эдгээр санхүүгийн хэрэглүүр нь хөрөнгийг бодитоор эзэмшихгүйгээр үнэ дээр таамаглах боломж олгодог.

Арилжаалагчид ямар ч хувьцаа худалдан авдаггүй, худалддаггүй гэсэн үг юм. Харин хувьцааны үнэ өсөх эсвэл буурах дээр тоглолт хийж, тэр хэрээр ашиг, алдагдал хүлээнэ. Та CFD-г хувьцаан дээр болон үнэт металл, форекс, фьючерс гэх мэт бусад хөрөнгөөр ​​арилжаалж болно. INFINOX платформ дээрх CFD-р дамжуулан хувьцааны арилжааны тухай илүү ихийг олж мэдээрэй.

Анхлан арилжаалагчдад зориулсан IX Social нь мэргэжлийн арилжаалагчдын хөрөнгө оруулалтыг тэдний профайл болон гүйцэтгэлийн өгөгдөл дээр нь үндэслэн хянах, хуулбарлах боломж танд олгодог шинэлэг хэрэгсэл юм. IX Social нь танд тэдний хөрөнгө оруулалтыг таны төсөвт тохирсон түвшинд автоматаар хуулбарлах боломж олгоно. Энэ нь таныг хамгийн их дагагдсан арилжаалагчид, хамгийн сайн шууд арилжаа, хамгийн их хуулбарлагдсан арилжаа, хамгийн ашигтай арилжааг олох боломжоор хангана. IX Social-н талаар болон сошиал арилжааны аяллаа хэрхэн эхлүүлэх талаар илүү ихийг олж мэдээрэй.



Хувьцааны арилжааны зардал

Үнэгүй ундааны талаар бид юу хэлж байсныг санаж байна уу? Энэ нь мөн хувьцааны арилжааны хувьд ч үнэн юм. Тоглоомын бүх хувьсагчдыг бодож үзэхгүйгээр та төлж чадахаасаа илүү их зарцуулах эрсдэлтэй. Та хувьцаа худалдан авахаасаа өмнө дараах гурван хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй:

Данс нээх депозит, шимтгэл

Төрөл бүрийн брокерийн платформ нь таныг арилжиж эхлэхээс өмнө хамгийн бага дүнгийн талаар янз бүрийн дүрэмтэй байдаг. Зарим нь танаар данс нээлгэхийн тулд бага шимтгэл авах боловч депозитын доод шаардлага нь бага биш байж болно. Зарим нь таныг тэдэнтэй арилжаа хийлгэхийн тулд дансандаа хамгийн бага үлдэгдэлтэй байлгахыг хүсэж магадгүй.

Та арилжаалж байгаагийн хувьд эдгээр сонголтыг платформын саналтай харьцуулж, танд хамгийн сайн тохирч болох саналыг зөвшөөрөх хэрэгтэй.

Арилжаа бүрийн хураамж, шимтгэл

Танд санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг олгодог брокер ашиглах нь сарын дансны шимтгэл төлүүлэх эсвэл хураамжийн зардал танд ногдуулна.

Танаас зарим онлайн брокерууд сар бүр хураамж авах бөгөөд арилжаа тус бүрээс шимтгэлгүй эсвэл/бага шимтгэл авч болно. Зарим брокерууд сар бүрийн шимтгэл авахгүй байж болох ч арилжаа бүрийн шимтгэл өндөр байх болно. Та манай шимтгэл болон хураамжийн бүрэн жагсаалтыг эндээс олох боломжтой.

Валют хөрвүүлэх хураамж

Таны сонгосон платформ ямар валют дэмжиж байгаагаас шалтгаалан валют хөрвүүлэх хураамж таны арилжаа, депозитод ногдож болно. Платформ дээр арилжаалагдах боломжтой төрөл бүрийн валютуудыг шалгаад, таны хэрэглэдэг валютыг дэмжихгүй тохиолдолд хөрвүүлэх зардлыг тооцож үзээрэй.

Хувьцааны арилжаанд хийж болох мөн болохгүй зүйлс

Хувьцаа арилжаалах нь мөн бусад төрлийн арилжааны нэгэн адил эрсдэлтэй үйл ажиллагаатай. Гэхдээ дагаж мөрдөхөд хэрэг болох хэдэн дүрэм энэ тоглоомд бий.

  • Та өөрийн портфелийг төрөлжүүлэх хэрэгтэй. Хувьцааны арилжаа нь олон төрлийн портфель бүрдүүлж, эрсдэлээ хуваах сайхан арга юм, учир нь та төрөл бүрийн компаниудад анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болдог. Олон компанид сонирхолтой байх нь алдагдлаа нөхөж чадна гэсэн нэг боломж юм.
  • Судалгаагаа газар дээр нь хэрэгжүүл. Бүх арилжааны нэгэн адил хувьцааны арилжаа нь мөн аль ч чиглэлд хэлбэлзэж байж болно. Хэрэв та чухал судалгаа хийж, зөв ​​үнээр орж, орох/гарах цагаа төгс болгож чадвал мөнгө олж чадна.
  • Стратегитэй байх. Та хувьцаа эсвэл хувьцааны CFD арилжаалахдаа стратегиа боловсруулж, түүнийгээ баримтлахаа бүү мартаарай. Энэ нь таны арилжааны цаашдын төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийхэд танд тусална.
  • Алдагдлаа хэзээ багасгахаа мэдэж бай. Таны алдагдлын босгыг аль хэдийн давсан ч үнэ нь таны зүг чиглэх болно гэж найдаж арилжаагаа үргэлжлүүлэх нь таны сонирхлыг татаж байж магадгүй. Өдөрт хэзээ дуусгахаа мэдэж, алдагдлаа багасгахын тулд арилжаагаа хааж байгаарай.

Хувьцааны арилжааны аяллаа эхлүүлэхэд бэлэн үү? Дэлхийн хамгийн том, хамгийн түгээмэл брэндүүдийн хувьцааны CFD-г бага хэмжээний маржин ашиглан арилжаалахын тулд INFINOX платформыг зориорой.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.

You might find this interesting

Боловсрол
Боловсрол

Find everything you need to know to start trading the financial markets

icon Read more
Trading tools
Trading tools

Use advanced trading tools to identify trading opportunities

icon Read more
IX Social
IX Social

See how proven traders are taking advantage of the markets

icon Read more