Удиртгал

Энэ долоо хоногийн түүхэн үйл явдалд олон зүйлс хувь нэмрээ оруулж байна. Холбооны Нөөцийн сан валютын сангийн бодлогоо албан ёсоор чангатгаж эхлэх бөгөөд дараагийн алхам бол цар тахлын дараагийн эрин үед валютын сангийн хэт сул бодлогоо өөрчлөх асуудлыг батлах юм. Гэсэн хэдий ч энэ долоо хоногт өөр хоёр төв банк валютын сангийн бодлогодоо шинэчлэл хийж байгаа бөгөөд Английн Банкны ханш ч гэсэн мөн өсөх төлөвтэй байна. Арилжаачдын хувьд анхааралтай унших ёстой инфляцын талаарх олон мэдээлэл гараад байна. Энэ долоо хоног бол гол томоохон зах зээлүүдийн хувьд бас нэг чухал долоо хоног болохоор байна.

Үзэх: 

  • Хойд Америк –Холбооны нөөцийн ханш өсөв, Канадын инфляц дээр нэмээд АНУ-ын Аж Үйлдвэрийн Бүтээгдэхүүн ба Жижиглэнгийн Борлуулалт 
  • Европ & Ази –Хятадын талаарх мэдээлэл ба Австрали дахь ажилгүйдэл дээр нэмээд Японы Банк
  • Латин Америк – Бразилын Төв Банкны ханшийн өсөлт

Хойд Америкийн мэдээлэл: 

  • АНУ-ын Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс (US PPI) (3-р сарын 15 Мягмар, GMT 12:30 цаг) Үйлдвэрийн үнийн инфляцын дарамтууд ихсэх төлөвтэй байна. PPI-ийн гол урьдчилсан мэдээ 2-р сард 10.0% (1-р сард 9.7% байснаас нэмэгдээд) байх зуур гол PPI нь 8.5% (8.3% байснаас) болж өсөх төлөвтэй байна
  • Канадын Хэрэглэгчийн Үнийн Индекс (Canada CPI) (3-р сарын 16 Лхагва, GMT 12:30 цаг) Гол CPI 2-р сард 4.5% (1-р сард 4.3% байснаас) болж өсөх төлөвтэй байна
  • АНУ-ын Жижиглэн Худалдааны Борлуулалт (3-р сарын 16 Лхагва, GMT 12:30 цаг) Үндсэн борлуулалтууд (автомашины нийт борлуулалт) 2-р сард +0.9% байх төлөвтэй байна (1-р сард +3.3% болж маш хүчтэй өссөний дараа)
  • Холбооны нөөцийн сангийн валютын сангийн бодлого (3-р сарын 16 Лхагва, GMT 18:00 цаг) Холбооны нөөцийн ханш +25bps-аар нэмэгдэж 0.50% болох төлөвтэй байна (өмнө нь 0.25% байснаас)
  • АНУ-ын Аж Үйлдвэрийн Бүтээмж (3-р сарын 17 Пүрэв, GMT 13:15 цаг) 2-р сард үйлдвэрлэл нь +0.3%-иар өсөх төлөвтэй байгаа нь Жилээс жил дэх түвшин 4.3% (1-р сард 4.1% байснаас) болж сайжрана гэсэн үг юм.
  • АНУ-ын Одоо Байгаа Орон Сууцны Борлуулалт (3-р сарын 18 Баасан, GMT 14:00 цаг) 2-р сард борлуулалт нь 6.5 сая болж буурах төлөвтэй байна (1-р сард 6.5 сая байснаас).

АНУ дахь өсөн нэмэгдэж буй инфляц болон эдийн засгийн хүчтэй сайжрал нь Холбооны Нөөцийн ханшийг өсгөх өндөр магадлалд хөтлөөд байна. Энэ долоо хоногт Холбооны Нөөцийн сангаас валютын сангийн бодлогыг чангатгаж эхэлнэ гэсэн томоохон хүлээлт үүсээд байна. Сарын өмнө +50 суурь оноогоор нэмэгдэж болзошгүй гэсэн яриа ихээр гарч байсан хэдий ч Украйн руу хийсэн Оросын түрэмгийллийн нөлөөгөөр дэлхийн эдийн засагт учирсан эдийн засгийн цочрол болон тодорхойгүй байдал энэ магадлалыг үгүйсгэж байна. +25bps онооны өсөлт харагдах төлөвтэй байгаа бөгөөд зах зээлүүд инфляц болон өсөлтийн төлөвлөлтийн хамтаар ирээдүйн ханшийн өсөлтийн цэгүүдийг харах сонирхолтой байна.

АНУ-ын Жижиглэн Худалдааны Борлуулалт дахин маш хүчтэй болох төлөвтэй байгаа ба 2-р сард энэ сар дээр +0.8% нэмэгдэх урьдчилсан мэдээ гараад байна. Таатай суурь нөлөөг өгсөнөөр энэ нь жижиглэн худалдааны борлуулалтанд 12-сарын өсөлтийг харуулах эерэг магадлалтай болох юм. Аж Үйлдвэрийн Бүтээмж мөн 2-р сард эерэг байх төлөвтэй байгаа бөгөөд жилээс жилийн өсөлтөөр цаашид илүү хүчтэй өсөх болно. Хүчин Чадлын Хэрэглээ үргэлжлэн нэмэгдсээр байх бөгөөд 77.8% (1-р сард 77.6% байснаас) болж өсөх төлөвтэй байгаа нь 2019 оны 5-р сараас хойш хамгийн өндөр өсөлт болох юм.

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • Холбооны нөөцийн ханшийн өсөлтийн төлөвлөгдсөн зам нь ам.долларын (USD) хувьд нэн чухал байх болно.
  • Ам.доллар (USD) нь хүлээгдэж Жижиглэн Худалдааны Борлуулалт ба Аж Үйлдвэрийн Бүтээмжээс илүү эерэг байх болно.
  • Канад доллар (CAD) нь Канадын инфляцид гарсан аливаа гэнэтийн урвуу өөрчлөлтөнд эерэг байх болно.

Европ & Ази: 

  • Хятадын Аж Үйлдвэрийн Бүтээмж ба Жижиглэн Худалдааны Борлуулалт (3-р сарын 15 Мягмар, GMT 02:00 цаг) Жилийн жил дэх үйлдвэрлэл 2-р сард 3.8% (1-р сард 4.3% байснаас) болж унах төлөвтэй байгаа бөгөөд борлуулалт 3.5% (1.7% байснаас) болж сайжрах төлөвтэй байна.
  • НВУ дахь Ажилгүйдэл ба Долоо Хоног Тутмын Орлогын Өсөлт (3-р сарын 15 Мягмар, GMT 07:00 цаг) 1-р сард ажилгүйдлийн түвшин 4.1% дээр хэвээр үлдэх төлөвтэй байгаа бол орлого (урамшууллыг багтаагаад) 4.0% (4.3% байснаас) болж бага зэрэг унахаар байна.
  • Германы ZEW Эдийн Засгийн Сентимент (3-р сарын 15 Мягмар, GMT 10:00 цаг) Сентимент нь 3-р сард 16.8 (2-р сард 54.3 байснаас) болж огцом унах төлөвтэй байна.
  • Австралийн Ажилгүйдэл (3-р сарын 17 Пүрэв, GMT 00:30 цаг) 2-р сард ажилгүйдлийн түвшин 4.2% (1-р сард 4.2% байснаас) дээр хэвээр үлдэх төлөвтэй байна.
  • Евро бүсийн инфляц - эцсийн (3-р сарын 17 Пүрэв, GMT 10:00 цаг) Инфляцийн түвшин гол HICP дээр 5.8% дээр, үндсэн HICP дээр 2.7% дээр тус тус өөрчлөгдөхгүй үлдэх төлөвтэй байна.
  • Английн Банкны валютын сангийн бодлого (3-р сарын 17 Пүрэв, GMT 12:00 цаг) Английн банкнаас ханшийг дахин нэг 25bps-аар өсгөж, 0.75% болгох төлөвтэй байна (2-р сард 0.50% байснаас)
  • Японы үндсэн CPI (3-р сарын 17 Пүрэв, GMT 23:30 цаг) 2-р сард суурь инфляц +0.2% (1-р сард +0.3% байснаас) болж бага зэрэг буурах төлөвтэй байна.
  • Японы Банкны валютын сангийн бодлого (3-р сарын 18 Баасан, GMT 03:00 цаг) Хүүгийн ханш -0.10% дээр тогтвортой байх төлөвтэй байна.

Английн Банк Пүрэв гарагт +25 суурь оноогоор ханшийг өсгөх төлөвтэй байна. Гол асуудал нь шийдвэр хэр санал нэгтэй гарах эсэх юм. Өнгөрсөн сард хоёр эсэргүү санал гарсан нь ханшийг 50bps оноогоор өсгөх байв. Энэ уулзалтаар эдийн засгийн хэтийн төлөвийн талаар шинэ мэдээ гараагүй хэдий ч өсөн нэмэгдэж буй инфляцийн талаар гүнзгийрүүлэн авч үзэж байгаа бөгөөд хурлын протокол дээрх өсөлтийн мэдээлэл нь фунт стерлингийн (GBP) гүйцэтгэлийг хөдөлгөөнд оруулж байна. НВУ-ын Бондын өгөөжийн муруй 2 жил болон 6 жилийн хооронд аль хэдийнэ дотогшоо чиглэсэн бөгөөд бодлогын алдаа нь бондын зах зээлийн ханшийг тогтоож байна. Тааварлах боломжтой ханшийн энэхүү өсөлтийг явагдсаны дараа стратегийг урвуугаар өөрчлөх нь одоогоор хамгийн тодорхой байгаа хүлээлт болоод байна.  

Японы суурь инфляц энэ сард +0.3% болох хүлээлттэй байснаасаа +0.2% болж дахин унах төлөвтэй байна. Энэ нь Японы Банкыг валютын сангийн бодлогодоо ямар нэг мэдэгдэм өөрчлөлт хийхэд бага зэрэг түлхэц болох юм. Гэсэн хэдий ч сүүлийн долоо хоногуудад Японы Засгийн Газрын Бондын 10-жилийн өгөөж 0% зорилтонд 0.25%-д ойртож ирсэн бөгөөд энэ нь ямар нэг хариу үйлдлийг өдөөх эсэх нь сонирхол татах болоод байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл: 

  • Мягмар гарагийн ажилгүйдэл ба Пүрэв гарагийн BoE-ээс гаргасан шийдвэр дээрх фунт стерлингийн (GBP) хувьсамтгай байдал.
  • Германы ZEW-д гарсан аливаа гэнэтийн сөрөг өөрчлөлтийн улмаас Евро (EUR) дарамтанд ороод байна. Инфляцид гарсан өөрчлөлт үр дүн багатай байх төлөвтэй байна.
  • Австрали дахь ажилгүйдэлд гарсан аливаа гэнэтийн өөрчлөлтөнд австрали доллар (AUD) хариу үйлдэл үзүүлнэ.

Латин Америк: 

  • Колумбын Аж Үйлдвэрийн Бүтээмж ба Жижиглэн Худалдааны Борлуулалт (3-р сарын 15 Мягмар, GMT 15:00 цаг) – 1-р сард жилээс жил дэх үйлдвэрлэл 14.0% болж нэмэгдэх төлөвтэй байгаа бол (12-р сард +13.1% байснаас), борлуулалт 7.3% болж унах төлөвтэй байна (15.9% байснаас)
  • Бразилын Төв Банкны валютын сангийн бодлого (3-р сарын 16 Лхагва, GMT 21:00 цаг) – +100bps оноогоор нэмэгдэж 11.75% болох төлөвтэй байна (өмнө нь 10.75% байснаас)
  • Чилийн ДНБ (3-р сарын 16 Лхагва, GMT 11:30 цаг) – Улирлаас улирал дахь өсөлт +3.5% байх төлөвтэй байна
  • Бразилын ажилгүйдэл (3-р сарын 18 Баасан, GMT 12:00 цаг) – 1-р сард ажилгүйдэл 11.3% болж бага зэрэг өсөх төлөвтэй байна (12-р сард 11.1% байснаас)

Бразилын төв банк хоёр оронтой инфляцийн эсрэг хоёр оронтой хүүний ханшаар тэмцэхээ үргэлжлүүлж байна. Энэ сард ханшийг инфляцаас (одоогоор 10.38% байгаа) дээгүүр байна гэж эргэлзээгүй үзээд дахин +100bps оноогоор ханшийг өсгөх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч Бразилын ажилгүйдлийн түвшин мөн дээшлэх төлөвтэй байгаа тул ийм өндөр хүүний ханшийн түвшин нь эдийн засгийн үр дагавар авчрах магадлалтай байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл

  • COP нь Мягмар гарагийн аж үйлдвэрийн бүтээмж болон жижиглэн худалдааны борлуулалтанд хариу үйлдэл үзүүлж байна
  • BRL нь ханшийн шийдвэр болон ажилгүйдэлд хариу үйлдэл үзүүлнэ
  • CLP нь ДНБ-д гарсан аливаа гэнэтийн өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлнэ

 


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.