Удиртгал

Энэ сарын хоёр дахь долоо хоногт эдийн засгийн хуанли харьцангуй сийрэг байх хандлагатай байна. Гэсэн хэдий ч анхаарал инфляц руу дахин нэг удаа эргээд байна. АНУ-ын Хэрэглэгчийн Үнийн Индекс (US CPI) гол анхаарал татсан асуудал байх боловч бид мөн Хятад болон Латин Америк дахь хэд хэдэн орны инфляцийн мэдээллийг анхааралтай ажиглаж байна. Европын Төв Банкнаас (ECB) валютын сангийн бодлогын талаар чухал шинэчлэл гаргаад байна.

Үзэх:

  • Хойд Америк – Канадын ажилгүйдэл дээр нэмээд US CPI ба Мичиганы Сентимент
  • Европ & Ази – ECB энэ долоо хоногт давамгайлж байгаа хэдий ч мөн Хятадын Хэрэглэгчийн Үнийн Индекс (China CPI)-ийн талаар сонирхож байна
  • Латин Америк – Чили, Мехсик болон Бразил дахь инфляц

Хойд Америкийн Мэдээлэл:

  • АНУ-ын Худалдааны Тэнцвэр – Худалдаалагдсан Бараанууд (3-р сарын 8 Мягмар, GMT 13:00 цаг) 1-р сард арилжааны алдагдал -82.0 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна (12-р сард -80.7 тэрбум ам.доллар байснаас).
  • АНУ-ын Нээлттэй Ажлын Байр ба Хөдөлмөр Эрхлэлтийн Эргэлтийн Судалгаа (US JOLTS) (3-р сарын 9 Лхагва, GMT 13:00 цаг) Нээлттэй ажлын байрууд 10.8 саяд хүрч бага зэрэг буурах (12-р сард 10.93 сая байснаас) төлөвтэй байгаа хэдий ч Ажлаасаа гарч буй хүмүүсийн тоо 4.2 сая болж (4.3 сая байснаас) мөн буурах төлөвтэй байна.
  • US CPI (3-р сарын 10 Пүрэв, GMT 13:30 цаг) АНУ-ын инфляц гол CPI дээр +7.8%-иар (1-р сард 7.5% байснаас), үндсэн CPI дээр 6.4%-иар (6.0% байснаас) тус тус нэмэгдэх төлөвтэй байна
  • Канад дахь ажилгүйдэл (3-р сарын 11 Баасан, GMT 13:30 цаг) 2-р сард ажилгүйдэл 6.3% болж буурах төлөвтэй байна (6.5% байснаас)
  • Мичиганы Сентимент - урьдчилсан (3-р сарын 8 Мягмар, GMT 15:00 цаг) 3-3-р сард сентимент 62.0 болж бага зэрэг буурах төлөвтэй байна (2-р сард 62.8 байснаас)

АНУ-ын CPI-ийн инфляц энэ долоо хоногт бүх муж даяарх эдийн засгийн хуанлид гол анхаарал татсан асуудал болоод байна. 1-р сард гол CPI-ийн суурин дээр инфляц 7.5%-д хүрсэн байна. Энэ нь 1982 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа юм. Зөвшилцлөөр энэхүү өсөлтийн 2-р сард гол түвшин дээр 7.8%, үндсэн CPI дээр 6.4% болж дахин өсөх төлөвтэй байна. Энэ эсвэл аливаа бусад гэнэтийн урвуу өөрчлөлт нь 3-р сард 50 суурь онооны өсөлтийг илүү чангатгах талаар Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороонд (FOMC) илүү их шахалт үзүүлэх болно.

2021 оны дунд үеэс хойш Мичиганы Сентимент буурсаар байгаа бөгөөд зөвшилцлөөр үүнийг Баасан гараг хүртэл үргэлжлэнэ гэж үзэж байна. Одоогийн Нөхцөл Байдал (68.0 хүртэл) болон Хүлээлт (59.0 хүртэл) дэх цаашдын уналтын улмаас 62.0 хүртэл унах төлөвтэй байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл:

  • Оросын Украйн руу халдсан түрэмгийлэлтэй холбоотойгоор энэ долоо хоногийн аюулгүй байдлын байр сууринаас харахад ам. доллар (USD) худалдаанд зонхилох байр суурь эзлэхээр байна.
  • Гэсэн хэдий ч CPI-ийн мэдээний эргэн тойронд хувьсамтгай байдал ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд аливаа гэнэтийн урвуу өөрчлөлт нь ам.долларыг (USD) дахин өсгөхөд хүргэх магадлалтай.
  • Канад доллар (CAD) нь Пүрэв гарагийн ажилгүйдлийн мэдээлэлд хариу үйлдэл үзүүлнэ.

Европ & Ази:

  • Евро бүсийн ДНБ – эцсийн 4-р улирал (3-р сарын 8 Мягмар, GMT 10:00 цаг) Урьдчилсан мэдээгээр улирлаас улиралд өөрчлөлтгүйгээр +0.3% дээр байна гэж таамаглаж байна.
  • Японы ДНБ – эцсийн 4-р улирал (3-р сарын 8 Мягмар, GMT 23:50 цаг) Зөвшилцлөөр улирлаас улиралд эцсийн байдлаар +1.4% болж бага зэрэг дээш чиглэсэн өөрчлөлт гарна гэж таамаглаж байна (өмнө нь 1.3% байснаас)
  • Хятадын CPI (3-р сарын 9 Лхагва, GMT 01:30 цаг) 2-р сард инфляц +1.0% болж бага зэрэг өсөх төлөвтэй байна (+0.9% байснаас)
  • ECB-ны валютын сангийн бодлого (3-р сарын 10 Пүрэв, GMT 12:45 цаг) ECB нь үндсэн өөрчлөлтийн ханшийг 0.0% дээр, депозитын ханшийг -0.50% дээр тус тус өөрчлөхгүй барих төлөвтөй байна.
  • НВУ-ын ДНБ – Сарын индекс 1-р сар (3-р сарын 11 Баасан, GMT 07:00 цаг) 1-р сард сар тутмын ДНБ +0.3% дээр эерэг байх төлөвтэй байна (12-р сард -0.2% байснаас)
  • НВУ-ын Худалдааны Тэнцвэр (3-р сарын 11 Баасан, GMT 07:00 цаг) 1-р сард алдагдал -3.7 тэрбум фунт стерлинг болж нэмэгдэх төлөвтэй байна (12-р сард алдагдал -2.3 тэрбум фунт стерлинг байснаас)
  • НВУ-ын Аж Үйлдэрлэлийн Бүтээмж (3-р сарын 11 Баасан, GMT 07:00 цаг) 1-р сард үйлдвэрлэл жилийн индекс +2.4% болж сайжрах төлөвтэй байна (12-р сард жилийн индекс нь +0.4% байснаас)

Европын Төв Банкны валютын сангийн бодлогын шийдвэр хялбар гарахааргүй шинжтэй байна. Ханшийг одоогийн түвшинд барих болно (үндсэн өөрчлөлтийн ханшийг 0.0% дээр, депозитын ханшийг -0.50% дээр). Гэсэн хэдий ч нэг талаас инфляц хурдацтай өсөж, нөгөө талаас Украйны дайнаас болж ECB хоёр таагүй нөхцөл байдлын аль нэгийг сонгох хүнд асуудалтай тулгараад байна.

ECB валютын сангийн бодлогоор Европ дахь эрчим хүчний үнийг хянах боломжгүй боловч Удирдах Зөвлөлийн өмнөх хурлын протоколоос харахад олон гишүүд бодлогыг хэвийн болгох санал оруулж эхлээд байгаа нь харагдана. Украйны дайны тодорхойгүй байдал сэрэмжтэй байх хангалттай шалтаг болж байгаа хэдий ч ECB доторх санал зөрөлдөөн ихсээд байна. Одоогоор ECB-ны валютын сангийн бодлого болон бусад гол валютуудын талаарх төв банкнуудын бодлогын зөрөөтэй байдал нь еврогийн (EUR) ханшийг унагах хүчин зүйл болоод байна.

Зах Зээлийн Хариу Үйлдэл:

  • Пүрэв гарагт болсон ECB-ны хэвлэлийн бага хурлаас харахад Евро (EUR) өндөр хариу үйлдэл үзүүлэхээр байна.
  • Баасан гарагийн эдийн засгийн зурвас мэдээнээс харахад фунт стерлингийн (GBP) ханш хувьсамтгай байхаар байна. ДНБ-ийн мэдээлэлд гарсан гэнэтийн эерэг өөрчлөлт нь фунт стерлингийн (GBP) ханшид таатай нөлөө үзүүлэхээр байна.

Латин Америк:

  • Чилигийн CPI (3-р сарын 8 Мягмар, GMT 11:00 цаг) 2-р сард инфляц 8.6% болж өсөх төлөвтэй байна (1-р сард 7.7% байснаас)
  • Мексикийн инфляц (3-р сарын 9 Лхагва, GMT 12:00 цаг) 2-р сард ханш 7.0% байх төлөвтэй байна (1-р сард 7.1% байснаас).
  • Бразилын Аж Үйлдвэрлэлийн Бүтээмж (3-р сарын 9 Лхагва, GMT 12:00 цаг). 1-р сард жилийн индексээр үйлдвэрлэл +2.0% дээр эерэг байх төлөвтэй байна (12-р сард -5.0% байсан)
  • Бразилын Жижиглэн Худалдааны Борлуулалт (3-р сарын 10 Пүрэв, GMT 12:00 цаг) Жилийн суурь үзүүлэлтээс харахад 1-р сард борлуулалт -2.5% болж бага зэрэг сайжрах төлөвтэй байна (12-р сард -2.9% байсан)
  • Бразилын Хэрэглэгчийн Үнийн Үндэсний Индексийн (IPCA) инфляц (3-р сарын 11 Баасан, GMT 12:00 цаг) 2-р сард инфляц +10.79% болж нэмэгдэх төлөвтэй байна (1-р сард 10.38% байснаас дээшлээд)

Энэ долоо хоногт Чили, Мексик болон Бразилын мэдээнээс харахад инфляц Латин Америкт дахин гол анхаарал татсан асуудал болоод байна. Инфляцын дарамтууд Чили болон Бразилд дахин хүчээ аваад байна. Энэ нь төв банкнуудад валютын сангийн бодлогоо илүү чангатгахыг уриалж, цаашид дарамт нэмэх юм. Хэдийгээр Мексикийн инфляц харьцангуй тогтвортой үлдэх урьдчилсан мэдээ гараад байгаа боловч уг байр сууринд эрсдэл нүүрлэж болзошгүй юм.

Зах Зээлийн Хариу Үйлдэл

  • Энэ долоо хоногийн Чили, Мексик болон Бразилын мэдээнээс харахад CLP, MXN болон BRL нь тус тусын инфляцын мэдээнд хувьсамтгай байдал нь нэмэгдсэн харагдах төлөвтэй байна.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.