Танилцуулга

Энэ долоо хоногт гол эдийн засгуудад бүгдийг хамарсан эдийн засгийн мэдээлэл гарсан. Холбооны сангаас инфляцид гол анхаарлаа хандуулж буйг авч үзвэл АНУ-ын CPI чухал байх болно. Гэсэн хэдий ч зөвхөн АНУ-д биш хэд хэдэн гол эдийн засгуудын хувьд инфляц, жижиглэн худалдааны борлуулалт, үйлдвэрлэлийн борлуулалтын мэдээлэл гараад байна.

Английн Банкны хувьд ханшийн хэмжээний талаарх тодорхойгүй байдал нилээд их байна. Гэсэн хэдий ч АНУ-ын бусад эдийн засгийн мэдээллээс харахад энэ нь GBP-ийн арилжаачдыг анхааралтай байхыг шаардаж байна.

Үзэх: 

  • Хойд Америк – АНУ-ын CPI ба PPI инфляц, жижиглэн худалдааны борлуулалт ба үйлдвэрлэлийн бүтээмж.
  • Европ – НВУ дахь ажилгүйдэл, CPI ба жижиглэн худалдааны борлуулалт, Английн Банкны асуудал гол анхааралд байна. Евробүсийн эцсийн инфляц ба үйлдвэрлэлийн бүтээмж.
  • Ази – Хятадын үйлдвэрлэлийн бүтээмж ба жижиглэн худалдааны борлуулалт, үүн дээр нэмээд Австралийн ажилгүйдэл ба Шинэ Зеландын ДНБ
  • Латин Америк – Бразил ба Колумбын жижиглэн худалдааны борлуулалт, Колумбын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн.

Хойд Америк

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

АНУ-ын доллар (USD)

USD хэдэн долоо хоногийн турш маш хүчтэй байсан боловч Баасан гарагт хүчтэй донсолгоонд өртсөн. Энэ хөдөлгөөн энэ долоо хоногт үргэлжилсээр байх эсэхийг харах л үлдлээ. Гэсэн хэдий ч бид үүнийг USD-ын хувьд эерэг хандлага үргэлжилсээр байх болно гэж харж байна.

Гэсэн хэдий ч арилжаачдыг сонор сэрэмжтэй байхыг шаардсан олон зүйлс энэ долоо хоногт үргэлжилнэ. АНУ-ын CPI гол анхаарал татсан асуудал болж байгаа бөгөөд FOMC-ийн гишүүд инфляцийн асуудлыг шийдэхийн тулд сөрөг байр суурь баримтлахыг дахин давтан шаардсаар байна. Хүлээгдсэн тооноос хавьгүй бага л биш бол 75bps Холбооны сангийн ханшийн өсөлтийг олж харахад хэцүү байх болно.

Канад доллар (CAD)

Өнгөрсөн Лхагва гарагт Канадын Банкнаас гаргасан 75bps ханшийн өсөлтийг дагалдан гарсан тодорхой бус цаашдын удирдамж нь CAD-д нөлөөлсөөр байна. Цаашилбал, энэ долоо хоногт Канадын эдийн засгийн мэдээ гарахгүй. CAD-ын арилжаачид газрын тосны үнийн хөдөлгөөн (WTI тосны үнийн уналт нь CAD-ыг дэмжинэ) дээр анхаарлаа хандуулсаар байх бөгөөд CAD-ын аливаа хөдөлгөөнд илүү өргөн хүрээний эрсдлийн дуршил байх болно.


  • USD/CAD –Буцаан таталт нь 1.3075/1.3210 орчим үлдсэн эсэргүүцэл дээр идэвхтэй байна. Хэрэв энэ долоо хоногт USD-ын талаар залруулах үйлдэл хийгдсээр байвал 1.2895 руу эргэж очиж болзошгүй байна.


Өргөн хэрэглээний бараа

Удахгүй тохиох зах зээлийн техникийн хүчирхэг байдал нь өргөн хэрэглээний бараануудыг заналхийлж байна. Металын үнэ USD-ын хэтийн төлөвт эерэгээр холбоотой байсаар байна. Тиймээс энэ долоо хоногт USD-ын талаар залруулах үйлдэл хийгдвэл, бид металын үнэ удахгүй нэмэгдэнэ гэж хүлээж болно. Гэсэн хэдий ч бид USD-ын талаар залруулах үйлдэл нь богино хугацаатай гэж үзэж буй тул металын ханшийн сэргэлт асуудалтай болж эхлэж болзошгүй. Тосны хувьд эдийн засгийн уналтын дарамт тосны эрэлт хэрэгцээнд дарамт учруулж буй бөгөөд OPEC+-ын үйлдвэрлэл зөвхөн бага хэмжээнд тасалдсан нь тосны үнэд дарамт учруулж байна. 

  • Брент ГазрынТос – арилжаачдын мөрөөдлийг савлуулсаар байна. Шинэ дэмжлэгээс өндөр байсан хамгийн сүүлийн савлалт $88.25 байсан нь эсэргүүцлийг $93.25/$95.90 дээр шалгах сэргэлтийг харуулж байж болно. 
  • Алт –$1727 дээрх эсэргүүцэл нь зургаан сарын уналтын трендийн туршилтаас харахад сэргэлтийн боломжийг нээж буй бөгөөд дараагийн эсэргүүцлийн түвшин $1754/$1765 дээр байна. Гэсэн хэдий ч бид удахгүй болох зах зээлийн хүчирхэгжилтийг борлуулах боломж гэж харсаар байна.
  • Мөнгө –$18.70/$18.90 дээрх эсэргүүцэл нь $19.42/$19.54 руу чиглэсэн сэргэлтийн боломжийг нээж өгч байна. Гэсэн хэдий ч зах зээлийн хүчирхэгжилт борлуулах боломж хэвээр үлдэж байна.

Волл Стрийт

Үргэлжилсэн сэргэлтийн хэтийн төлөв нь өргөн хүрээний эрсдлийн хөдөлгөөн болон USD-ын залруулах үйлдлээс хамаардаг. Хэрэв эдгээр нь хоёулаа үргэлжилсээр байвал хөрөнгийн зах зээлд сэргэлт авчрах зах зээлийн хүчирхэгжилт удахгүй явагдах боломжтой гэсэн үг.


  • S&P 500 фючерс –гурван долоо хоногийн дотор удахгүй сэргэлт явагдана. 4072/4110 эсэргүүцлийн түвшний туршилт нь сэргээлт хэр удаан үргэлжлэх гол хэмжүүр байх болно.
  • NASDAQ 100 фючерс –Гурван долоо хоногийн дотор удахгүй явагдах сэргэлт нь 12460/12565-ны хоорондох эсэргүүцлийн чухал туршилт болно. Хэрэв үүнийг давж чадвал 12825/12945 дээрх илүү чухал эсэргүүцэл гарч ирнэ.
  • Довын фючерс  –Гурван долоо хоногийн дотор удахгүй явагдах сэргэлт нь 32190/32430 эсэргүүцлийн түвшинг туршихаар тохируулагдсан бөгөөд энэ нь удахгүй болох эсвэл дундах үеийн чухал хэмжүүр байх болно.

Ази:

N.B. Урьдчилсан мэдээнүүд нь хамгийн сүүлийн үеийн боломжит зөвшилцөл юм 

Японы иен (JPY)

Баасан гарагт иений ханшийн сулрал түр хугацаанд намжсан. Гэсэн хэдий ч уг трендэд шийдвэртэй эргэлт хийгдэхгүй бол Японы Банкыг JPY-ыг дэмжиж хөндлөнгөөс оролцохыг шаардсаар байх болно. Японы Банкны дараагийн уулзалт нь 9-р сарын 28 хүртэл болохгүй.

  • USD/JPY –Уг хослол 144.99 эсэргүүцлээс огцом буцаан татагдсан бөгөөд асуулт нь энэ нь тогтвортой эргэлтийн цэг эсвэл удахгүй тохиох түр зуурын гэнэтийн трендийн аль нь вэ гэдэг дээр байна. 138.90/139.40 дээрх анхдагч дэмжлэгт үзүүлэх хариу үйлдэл нь хэмжүүр болох болно.
  • AUD/JPY –Удахгүй тохиох залруулах үйлдлийг харуулж буй 96.88-аас дээгүүрх түвшин нь ухралт ажиглагдаж болохыг сануулж байна. 95.30/96.20 дээрх дэмжлэгээр дэмжлэгийн түвшинг тодорхойлох нь зохисгүй юм.

Австрали доллар (AUD)

AU-ын огцом сэргэлт нь сүүлийн үеийн муу гүйцэтгэлийг задалж байна (Өнгөрсөн долоо хоногт RBA-аас гаргасан  50bps ханшийн өсөлтөд үзүүлсэн сул хариу үйлдэл AUD-ын ханшид сайнаар нөлөөлөхгүй байна ): Гүйцэтгэл нь дахин нэг удаа эрсдлийн дуршлын хэтийн төлөвтэй нягт холбогдсон.

  • AUD/USD –0.6840/0.6880-ийн хоорондох эсэргүүцлийн түвшинд үзүүлэх хариу үйлдэл энэ долоо хоногт гол асуудал байх болно. Хэрэв энэ эсэргүүцлийг даван туулж чадвал энэ нь зах зээлийн ханшийг илүү савлуулж, шинэ сэргэлтэд хөтлөх юм.


Шинэ Зеландын доллар (NZD)

Шинэ Зеландын 2-р улирлын ДНБ +0.8%-ийн боломжийн өсөлтийг харуулах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч макро түвшний эсрдлийн дуршлын хөдөлгөгч хүчийг илүү авч үзэх нь чухал.

NZD/USD –Өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид буурсан чиг хандлагатай байсны дараа Австралид удахгүй сэргэлт явагдах шинж ажиглагдаж байна. 0.6155/0.6190 эсэргүүцлийн түвшний хооронд сэлгэх нь сэргэлтийн ноцтой үе ирэх эсэхийг тодорхойлох болно.


Энэ материал нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд таны бүрэн найдах ёстой санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын бусад зөвлөгөөг өгөх зорилгогүй (өгнө гэж үзэх ёсгүй ) болно. INFINOX нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зөвшөөрөлгүй. Уг материал дээр санал бодлоо нийтэлсэн INFINOX эсвэл аливаа бусад зохиогч нь аливаа хөрөнгө оруулалт, үнэт цаас, гүйлгээ эсвэл хөрөнгө оруулалтын стратеги нь аливаа тусгайлсан хүнд тохиромжтой гэж хэлээгүй болно.